• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0
 
 

Fashion булангийн энэ удаагийн дугаарт Франц болон Швейцарийн хилийн заагт орших, үзэсгэлэнт байгалиараа сая сая жуулчдыг татдаг Évian-les-Bains гэх жижигхэн хотод, монгол хэв маяг шингээсэн байгальд ээлтэй хувцас загварын Ayuraa Moda брэндээ үүсгэн байгуулж, хувийн имижийн көүчээр ажилладаг А.Цэцгээ бүсгүйтэй ярилцлаа. Та энэ ярилцлагаас имиж бидний амьдралд  хэр чухал үүрэгтэй болох, түүнийг хэрхэн зөв бүрдүүлэх талаарх  үнэ цэнэтэй зөвлөгөөг олж уншина.

 
 
image

-Та хувцас загварын салбарт хэзээнээс холбогдов. Ayuraa moda брэндээ үүсгэн байгуулсан түүхээ хуваалцвал?

-Би Францад 18 жил амьдарч байна. 11 жилийн өмнөөс Évian-les-Bains хотод урлангаа худалдан авч, урлагийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэдэг, цөөн тоогоор үйлдвэрлэсэн хувцас зардаг галерейгаа нээж байлаа. Анх Франц, Италийн загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж тэдний урласан хувцсыг зардаг байсан бол жилийн дараа өөрөө даашинз урлаж, борлуулж эхэлсэн.  

Манай Ayuraa moda брэнд байгальд ээлтэй, эко хувцсыг цөөн тоогоор үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Манай хот аялал жуулчлалаараа алдартай, зуны улиралд өдөрт 15 мянга орчим жуулчин хүлээн авдаг гэсэн тооцоо бий. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийн дийлэнхийг цөөн тоогоор үйлдвэрлэсэн, байгальд ээлтэй, slow fashion буюу "тогтвортой хувцаслалт" сонирхдог аялагчид, урлагийнхан байдаг. 

Би загвараа гаргаад италийн оёдлын үйлдвэртэй хамтран ажилладаг. 

Share
 
 

Стилист болсон түүх гэвэл 8 жилийн өмнө Шотландын имиж мэйкр Аллисон Фэйтнэрийн туслахаар ажиллаж, үйлчлүүлэгчдийнх нь захиалсан хувцасны загварыг гаргаж, оёдог байснаас эхтэй.

Тэр үеэс Бельгид ажилладаг монгол стилистийн сургалтад сууж, дараа нь Английн имиж көүчингийн институтийг төгссөн. Харин одоо ажил хэрэгч эмэгтэйн имиж бүрдүүлэлтийн чиглэлээр сурч байна.

-Хувь хүний имижийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Имиж бол хүний гадаад дүр төрх, харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр. Тухайн хүн ярихгүйгээр, имижээрээ дамжуулж бусдад мэссеж өгч байдаг. Гүн утгаар нь авч үзвэл хүний дотоод сэтгэлтэй холбогдоно. 

Тухайн хүн гуалиг, өндөр нуруутай,  давхраатай алаг нүдтэй байх эс байхаас үл хамаарч хамгийн түрүүнд өөртөө таалагддаг байх хэрэгтэй. Хэрэв үг яриа болон үйл хөдлөл, биеэ авч явж буй байдал, дотоод сэтгэлийн хооронд уялдаа үүсэхгүй бол хүн өөрөө өөртэйгөө зөрчилдөж эхэлдэг.

Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс ээж аавынх нь өгсөн энерги харилцаанаас сэтгэл зүйн хувьд имиж нь бүрдэж эхэлдэг.

-Бидний амьдралд имиж хэр чухал нөлөөтэй вэ. Бид яаж хувийн имижийнхээ талаар хэрхэн эерэг хандлагатай болох вэ?

-Маш чухал нөлөөтэй. Имиж гэхээр загварлаг, трэндлэг, хээнцэр байх тухай ойлголт ерөөсөө биш. 

Хаана, хэнтэй, хэзээ ямар ажлаар уулзах гэж байгаагаас хамаарч хувцаслах, биеэ авч явах соёлоо бий болгох ёстой.

Бид ихэвчлэн өөрийн имижээ бүрдүүлчихсэн байдаг ч зарим хүн толин дох тусгалаа таалдаггүй, өөрийнхөө ямар нэг зүйлдээ сэтгэл дундуур байдгаас стресст автаж өөртөө итгэлгүй болдог. Ийм тохиолдол имиж көүчийн мэргэжилтнүүд тухайн хүний сэтгэл зүйтэй нь ажиллаж өөртөө таалагддаг болоход нь тусалдаг. Харин дараа нь ажил мэргэжил, амьдралын хэв маягаас шалтгаалж ямар стиль, имижтэй байвал өөртөө илүү таалагдах вэ гэдэг дүр төрхийг нь гаргаж өгдөг. Толинд харагдаж байгаа өөрийнхөө тусгалаа 100 хувь таалдаг болоход нь имиж көүч тусалдаг гэсэн үг. 

Дотоод сэтгэлийн гоо сайхан, гадаад төрхийн үзэмж хоёр тэнцвэржихээр хүн  өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байж чаддаг.

 Ямар ч настай хүн байсан имижээ олсноор тэр насандаа үзэсгэлэнтэй харагдах боломжтой.

Share
 
 
image

-Ингэхэд хүний имиж хэзээнээс бүрдэж эхэлдэг вэ.  Гэр бүлийн орчин хүүхдийн имиж бүрдэлтэд хэр чухал нөлөөтэй вэ?

-Ээж аавынх нь харилцаа аз жаргалтай, тухайн хүүхдийг хүсэн хүлээж төрүүлсэн бол хүүхэд тухайн гэр бүлд маш их аз жаргал авчирна даа. Хэрэв тухайн хүүхдийг төрүүлэх эсэхэд эргэлзсэн, эс бөгөөс эрэгтэй хүүхэд хүсэхэд охин хүүхэд төрсөн бол нөгөө охин эрэгтэйлэг болж өсөх жишээтэй. 

Иймд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс ээж аавынх нь өгсөн энерги харилцаанаас сэтгэл зүйн хувьд имиж нь бүрдэж эхэлдэг буюу өөртөө хэр итгэлтэй байх, ирээдүйд хэн байх нь хамаардаг хамаардаг гэсэн үг юм л даа.

Хожим  тэр хүүхэд ямар мэргэжил эзэмших, хаана амьдрах зэргээс шалтгаалж хувийн имиж нь бүрдэж эхэлдэг.

Share
 
 

Өөрийгөө үргэлж шинэчилж байж өөртөө итгэлтэй дур булаам харагдана. Ингэхийн тулд загварлаг, хээнцэр, олон төрлийн хувцас танд огт хэрэггүй.

-Бид өөрсдөө ухамсарлаагүй байхдаа, амьдарч буй орчноос шалтгаалж имиж маань бүрддэг гэсэн үг үү?

-Яг тийм. Хүний хувийн имиж бүрдэхэд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, залуудаа үзэсгэлэнтэй байсан эмэгтэй хүнтэй суугаад хүүхэд гаргаад ирэхээр биеийн галбир өөрчлөгддөг. Ээж болж байгаа аз жаргал юутай ч зүйрлэшгүй ч хүүхэд нь том болж, бүсгүй жаахан завтай болохоороо өөрийгөө анзаарч үрчлээ сууж, жин нэмчхэж гэж бодож эхэлдэг. Гаднах имиж нь тухайн хүнд таалагдахаа болихоор дотоод, гадаад ертөнц нь зөрчилдөж, сэтгэлээр унаж, стресст автан, өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. 

Энэ үед найз, нөхөд, хамаатан садан мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авах, янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Хэрэв танд асуудалд байгаа бол тэнд заавал шийдвэрлэх арга зам, боломж байж таараа.

-Тэгвэл хосын харилцаа, гэр бүлийн харилцаанд имиж хэр чухал үүрэгтэй вэ?

-Маш чухал. Хосын бүү хэл хүүхдийн сэтгэхүйд ч чухал нөлөөтэй байдаг. Үргэлж гэрийн халад, унтлагын хувцастай нөхрөө үдэж, угтдаг огт өөрчлөгддөггүй бол нөхөр нь тэр бүсгүйгээр гоо сайхан олж харахаа болихоор бие биенээсээ уйдаж эхлэх нь бий. 

Найз нөхдийн харилцаан дээр ч ийм тохиолдол ажиглагддаг. Үргэлж шинийг эрэлхийлж, сурч, өөрчлөгдөж, эерэг энерги түгээдэг найзтайгаа та уулзах дуртай байна биз дээ. Хэзээд уулзсан бахь байгаагаараа байдаг, сэтгэхүй, ярианы сэдэв өөрчлөгддөггүй хүнтэй уулзах сэдэл төрөх болов уу? Найзад нь ийм сэтгэгдэл төрдөг байхад хамт амьдардаг хүнд нь хэр сонирхолтой байх бол.

Ажлын орчин ажил хэрэгч байгаад бусад үеэр өвөрмөц стильтэй, болзоонд явахдаа романтик, аялал зугаалгаар явахдаа бас өөр хэв маягтай байж амьдралаа сонирхолтой байлгаж, өөрийгөө үргэлж шинэчилж байж та өөртөө итгэлтэй дур булаам харагдана. Ингэхийн тулд загварлаг, хээнцэр, олон төрлийн хувцас танд огт хэрэггүй. Стиль, имижийн 5-6 хан төрөл байдаг. Тэрийг хэзээ, хаана, хэнтэй, юу хийх гэж явах гэж буйгаас шалтгаалаад өөрийн ажил мэргэжил, биеийн галбир, амьдралын хэв маягт тохируулаад төрөлжүүлж болдог.  

Share
 
 
image

Улирал  бүр өөрийн гэсэн өнгөтэй байдаг шиг улирал дагаж 4 өөр өнгөөр хувцаслахыг стилистүүд зөвлөдөг

-Имижээ зөв бүрдүүлмээр байна, та надад зөвлөгөө өгөөч гэж залуухан бүсгүй танд хандлаа гэж бодъё. Та ямар шат дараалалтай зөвлөгөө өгөх вэ?

-Имижээ бүрдүүлэхэд хамгийн эхний мэдэгдэхүүн бол өнгө юм. Үс болон нүүрээ зөв өнгөөр будаж, өөртөө тохирсон өнгөөр хувцаслахыг хэлж буй юм. 

Коронавирус дэгдсэнээс үүдэн би үйлчлүүлэгчидтэйгээ зайнаас харилцдаг болсон. Тэд тусгай апп-ыг гар утсандаа суулгаж, шууны дотор талын судасны зургийг аваад над руу явуулдаг. Би тэдний арьсны өнгөнд анализ хийж, ямар өнгө зохихыг тодорхойлж өгдөг. 

Өнгийг имижийн хувьд анхны харц гэх үзэх нь бий. Өнгө тухайн хүний талаар маш их зүйлийг хэлж өгдөг. Имиж көүчүүд жилийн дөрвөн улирлыг дагаж хувцаслаж, нүүрээ будахыг зөвлөдөг. Үүнийг мэдэхгүй хүн  дэлгүүр юу санал болгосныг худалдан авч мөнгө, цагаа үрдэг. Тиймээс ихэнх хүн шүүгээ дүүрэн хувцастай атлаа үүнийхээ зөвхөн 20 хувийг өмсөх нь бий. 

Share
 
 

10 жилийн өмнө би ч тэдний нэг байлаа. Миний хувцасны дийлэнх нь хар бараан, бор, хар хөх өнгөтэй байсан. Учир нь тод өнгөөр хувцаслах гэхээр зориг хүрэхгүй, өөртөө зохих өнгөө мэддэггүй байсан учраас дэлгүүрийн санал болгосон эсвэл шинэ загварын хувцас худалдаж авдаг байлаа. Хожим мэргэжлийн көүчтэй ажиллаад зөвлөгөө авч, имижээ бүрдүүлсний дараа миний хувцасны шүүгээ маш минимал болсон. 

-Хоёулаа арай нарийвчилъя. Тухайлбал, бор арьстай хүн ямар өнгөөр имижээ бүрдүүлбэл зохих вэ?

Хүн бүрийн арьсны өнгө давтагдашгүй тул бор арьстай, цайвар арьстай хүнд ийм тийм өнгө зохион гэж тодорхойлох боломжгүй. 

Яг өөртөө тохирсон өнгөө олж чадвал арьсыг нь гэрэлтүүлж, үрчлээг нь багасгаж, залуужуулж харагдуулдаг. Тухайн хүний арьсны өнгөнд анализ хийж тохирсон материал болон дулаан суурьтай өнгө зохидог уу, хүйтэн суурьтай юу, төвийг сахисан өнгө үү гэдгийг тодорхойлж өгдөг.  

Өнгөө тодорхойлсны дараа биеийн хэлбэрээ тодорхойлох хэрэгтэй байдаг. Биеийн хэлбэр дотроо 8 хэлбэртэй, Х хэлбэртэй, О хэлбэртэй, О хэлбэр дотроо алиман,  зүрхэн, лийрэн гэж 3 янз,  Н хэлбэртэй, V   хэлбэртэй гэх мэтчилэн биеийн хэлбэрийг тодорхойлдог. Биеийн хэлбэрээ мэдсэний үндсэнд тохирох хувцас үсний засалтаа сонгоно.  

Хүний имиж бүрдүүлэлтэд голлох  нөлөөлдөг хүчин зүйл бол хүний харилцаа бас үнэр тэгээд гоёл чимэглэл орно.

 Эдгээр нийлж байж гадаад төрхийг бүрдүүлж дотоод сэтгэл хосолж тухайн хүний ажил мэргэжил, амьдралын хэв маягт тохируулан мэргэжлийн хүн гаргаж өгдөг.

Share
 
 
image

-Имижээ тодорхойлсноор цаг хугацаа мөнгөө хэмнэнэ гэж дүгнэж болох нь ээ?

Тэгэлгүй яахав. Өөрийн имижээ тодорхойлж чадсанаар насан туршийн боловсрол олж авч байна гэсэн үг л. Цалингаа буухаар дэлгүүр хэсэх мөнгөө, цаг хугацаагаа хэмнэхээс гадна юу өмсөх вэ гэсэн стресст автахаа больж эрч хүчээ хэмнэнэ.   

Share
 
 

Уулзалт, баяр ёслол, үдэшлэгт явах бүртээ шинэ даашинз авах шаардлагагүй. Байгаа хувцас, даашинз, гоёл чимэглэлээрээ хэрхэн дэгжин атлаа тухтай хувцаслахаа, өөртөө итгэлтэй харагдахаа мэддэг болно гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өмсөөгүй хувцаснаасаа салж, хувцасны шүүгээндээ зай гаргахыг би үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг. Юм цөөхөн байх тусмаа сэтгэхгүй д эрх чөлөө өгдөг шүү дээ.  

-Таны ажигласнаар монгол эмэгтэйчүүд имиж бүрдүүлэлтдээ түлхүү ямар алдаа гаргадаг вэ?

-Хамгийн энгийн жишээ бол өөртөө тохирсон өнгөө мэдэхгүй байх явдал. Монголд минимал стиль гэхээр хар, цагаан, бейж, саарал өнгөнүүдийг сонгож хэрэглэх нь ажиглагддаг. 

Гэхдээ уйтгартай, танд аз жаргал мэдрүүлэхгүй бол тэгж хувцасла гэсэн дүрэм байхгүй шүү дээ. 

Тухайлбал, би өөрт зохидог өнгийн байгальд ээлтэй, генийн өөрчлөлтөд ороогүй, биед эвтэйхэн хувцас худалдан авахыг эрмэлздэг. Монголд брэндийн хэрэглээ ихэссэн атлаа түүнийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэггүй, брэндүүдийг хооронд нь хольж өмссөн нь харагддаг. 

Chanel-ийн цүнх үүрээд, Dior-ийн нүдний шил зүүсэн атлаа burberry-гийн цув өмсөөд, lоuis vuitton-ий гутал өмссөн "Сурталчилгааны самбар" явж байгаа юм шиг л бүсгүйтэй таарах нь энүүхэнд. 

Брэндээр өөрийгөө бүрчихээр тухайн хүнтэй харилцаа үүсгэхэд саад болдог. 

Брэнд хольж өмссөн хүмүүс өөрийгөө хувцаслалтын наад захын мэдлэггүй, брэнд шүтдэг хүн гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлдэг. 

Ганц л зүйлээ тодотговол дэгжин харагдана. Даашинзан дээрээ gucci-гийн бүсээс өөр брэнд хослуулах шаардлагагүй гэсэн үг л дээ. Мөн үнэтэй аксесуар зүүсэн атлаа хуван ээмэг, төмөр гоёлыг хослуулах нь зохимжгүй харагддаг.  

-Та байгальд ээлтэй хувцас хэрэглэхийг илүүд үздэг гэлээ.  Манайд улсад “Fast fashison” (тренд дагасан хурдан хувцаслалт)-ий импорт зонхилж байгаа энэ үед байгальд ээлтэй хувцсыг хэрхэн сонгох талаар уншигчдад маань зөвлөгөө өгвөл?

-“Fast fashison”-д Zara, Mango гэхчлэн буурай хөгжилтэй оронд хүний хөдөлмөрийг үнэлээгүй, байгалийг “мөлжсөн” үйлдвэрлэлийг хэлж болно. Францад гэхэд тренд дагасан "түргэн хувцас" өмсдөг хүн ховор. Яагаад минимал эсвэл эко хувцаслах гэж байгаа зорилгоо тодорхойлж, би аз жаргалтай болох уу гэдгээ бодсоны үндсэн дээр сонголтоо хийгээрэй гэж зөвлөе.  

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Монгол бүсгүйчүүд маань өнгөтэй өөдтэй, өөртэй итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байгаасай гэж хүсэж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ