• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0
 

Z үеийнхний хувцаслалтын хэв маягийн хувьд уранхай жинснээс эхлээд хүйс харгалзахгүй хувцаслалтын чимхлүүр хэрэглүүр гээд бусад үеийнхэн тэднийг ойлгоход бага зэрэг ярвигтай. Та анзаарсан бол тэд дэлгүүр хэсэхээс илүүтэй онлайн худалдааны сайтаас өөрийн хэв маягт тохирсон өвөрмөц загвартай хувцсаа захиалж байгаа.

Орчин үед хувцас загварын шинэ хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд TikTok болон Instagram-ын нөлөө үнэмлэхүй их билээ. 

Ингээд дэлхий дахины шинэ үеийнхэн буюу Z-үүд энэ зун юугаар гангарч байгаатай танилцъя.

Z-үүд дунд Athleisure маягийн топ өмсөх трэнд өргөн дэлгэрэв

Athleisure буюу спорт загварыг өдөр тутмын хувцаслалтын хэв маягтай хослуулсан хувцас өмсөх  трэнд Z-үүд дунд өргөн дэлгэрчээ. Athleisure топ, дугуйчин шорт, crop топ болон томдсон футболк зэрэг тухтай атлаа тачаангуй харагдуулах хувцсаар энэ зун дэлхийн Z-үүд гоёж байна.

Нарийхан нарны шил тэдний ертөнцийн илэрхийлэл

Тэгш өнцөгт, гурвалжин хэлбэрийг хослуулсан нарийн линзтэй нарны шил 2017 оноос эхлэн шинэ үеийнхний онцлох гоёл болсоор буй билээ. Rihanna, Gigi Hadid, болон Selena Gomez зэрэг одууд энэ шилийг трэнд болгосон юм. Өнгөрсөн зун хэт нарийхан, гурвалжин хүрээтэй, эс бөгөөс муурын нүдэн шил трэнд болж байсан бол өдгөө Z-үүд түүнээс ч нарийхан мөн дугуй хэлбэртэй 60-70-аад оныг санагдуулам шилээр гоёх болжээ.

2000-аад оны хэв маяг эргэн ирсэн нь

2000-аад оны жинхэнэ утгаар нь илэрхийлэх Paris Hilton болон "Mean Girls," "The Cheetah Girls" зэрэг кинонуудад гардаг хувцаслалтын загварууд болох  сонирхолтой хээ, шигтгээтэй гоёлууд, ягаан өнгөтэй хослол, топон дээр зүүх сонирхолтой акссесуаруудад өдгөө Z-үүд мөнгөө гамгүй зарцуулдаг болж. 

Энэ зуны Z-үүдийн гоёлоор 2000-аад оны трэнд болох теннисчний юбка, эрвээхийтэй, туузан хавчаар, дугуйчин шорт бүхий тод өнгийн хослол шалгараад байна.

Unisex буюу хүйс харгалздаггүй загварууд

Жендерийн ялгаатай байдлыг улам бүр үгүй хийсэн, уян хатан сонголт бүхий брэндүүдийг Z-үүд илүүд үзэх болжээ.

Эрх чөлөөг мэдрүүлэх уранхай болон нөхөөстэй жинс

Миллениалууд гэлтгүй Z-үүдийн хувьд ч жинс бол хувцас загварын хаан гэхэд хилсдэхгүй. Миллениалууд болон түүнээс дээш үеийнхэнд шулуун, эсвэл трапец жинс дотно санагддаг бол Z-үүд жинсийг янз бүрээр өмсөх арвин туршлагатай.

Томдсон эсхүл уранхай, нөхөөстэй, намхан суудалтай гээд содон загвартай жинсийг олон төрлөөр өмсөхөөс огтхон ч эмзэглэдэггүй.

Зуны хамгийн алдартай трэнд- Панам малгай

Та өсвөрийнхөний хувцасны ямар нэгэн сайтаар зочлоход л хамгийн түгээмэл хувцаслалтын трэндээр панам малгай шалгарсан байх болно.

Tie-dye буюу солонгорсон, замбараагүй будалттай панам малгай, дөрвөлжин ултай өсгийтэй гуталнууд, өнгө өнгийн хослолууд шинэ үеийнхний эрх чөлөөтэй, нээлттэй хэв маягийг илэрхийлэл юм.

Tie-dye буюу гар хийцийн замбараагүй уусалт бүхий өнгөтэй хувцаснууд Z-үүдийн жинхэнэ донж

Z-үүдийн каринтиний үеийн хувцас загварын хамгийн том трэнд бол гэртээ урласан Tie будалт бүхий хувцаснууд юм. Тиймдээ ч хувцас загварын брэндүүд, онлайн дэлгүүр, гэртээ хувцас урладаг хүмүүс ч энэ хэв маягаас хоцрохгүй байхыг хичээж буй. 

Панам малгай, томдсон футболк болон цамц, дугуйчин шортоо тэд хэрхэн загварлаг, цоо шинэ мэт болгон будаж өмсөхөө мэдэхийн цаагуур мэддэг.

Хувцас загварын тухайд тогтвортой байдал бол тэдний хамгийн их ач холбогдол өгдөг асуудал

Хувцас загварын трэндийн хувьд Z-үүд бусад үеийнхэнтэй харьцуулахад тогтвортой байдлыг чухалчилсан брэндүүдийн хувцсыг сонгохыг эрхэмлэх болсон. McKinsey болон хувцас загварын State of Fashion Report судалгааны байгууллагын мэдээлснээр Z-үеийн 10 төлөөллийн 9 нь экологи болон нийгмийн асуудалд хариуцлагатай ханддаг брэндэд итгэж, үйлчлүүлдэг байна.

Тухайлбал, ус ундааны хуванцар савыг дахин боловсруулж ретүз үйлдвэрлэдэг Girlfriend Collective, хуучин хувцсыг эргэлтэд оруулдаг Depop  зэрэг брэнд нь ёс зүйтэй худалдан авалт, байгаль орчноо хамгаалахыг илүүд үздэг, түргэн хувцаслалтыг дэмждэггүй үеийнхэн дунд ихээхэн алдартай.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ