• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    90   |  
0
 

Намрын налгар өдрүүд айлчлахад ганцхан сар үлдлээ.

Жилийн дөрвөн улиралд загварлаг, дэгжин харагдахыг эрхэмлэдэг охид бүсгүйчүүддээ энэ намар, өвлийн хувцас загварын чиг хандлагыг танилцуулж байна. 

Хувцаслалтдаа тод өнгийг шингээж, бусдаас тод гэрэлт...

1. ТОД ӨНГИЙН КОСТЮМ

 
 

Бусдаас содон, зоримог шийдлийг эрэлхийлдэг охид бүсгүйчүүдийн хувцасны өлгүүрт энэ намар заавал байх хувцас.

Костюмын өнгөний хувьд нэгэн хэвийн уйтгарт байдлыг халж, улаан, хөх зэрэг тод өнгийг сонгоорой.

Анхааруулахад тод өнгийг сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд арьсны өнгөтэйгөө хослуулбал зохистой.

2. ХҮРЭН ӨНГИЙН САВХИН ХҮРЭМ

 
 

Савхин хувцас аль ч улиралд сонгодог сонголт. 

Хүйтэн жавартай өдөр дулаан өнгө нэмэх хүрэн өнгийн савхин хүрэм нь энэ намрын чиг хандлагыг тодорхойлж байна.

Хүрмийг хар, саарал эсвэл хөх өнгийн хувцастай хослуулбал зүгээр.

3. БАЙГАЛИЙН ӨНГӨНИЙ ХОРШИЛ

 
 

Байгалийн өнгөнөөс бүрдсэн хувцасны хоршил нь жил бүрийн намрын чиг хандлагыг тодорхойлсоор иржээ. Энэ өнгийн хувцас нь ямар ч арьстай хүнд төгс зохицох бөгөөд энгийн хэрнээ дэгжин харагдахыг эрхэмлэдэг охид бүсгүйчүүд түлхүү сонгох нь бий.

Түүнчлэн тус дүр төрхийг бүтээхэд тун хялбар. Намрын улиралд бэлтгэн шинэ хувцас авахаар зэхэж буй бол элсэн өнгийн костюм, банзал, цайвар шаргал өнгийн хоолойтой цамц нь хоорондоо сайхан хосолно гэдгийг зөвлөе.

4. ӨРГӨН ӨМД, ХАГАС ТҮРИЙТЭЙ ГУТАЛ

 
 

Энэ нь танд ковбой загварыг санагдуулж байж болох юм. Гэхдээ л энэхүү сонгодог зохицол нь энэ намар тренд болох нь.

5. БАЙГАЛИЙН ЦЭНХЭР ӨНГӨ

 
 

Таны хувцаслалтад өнгө, гэрэл нэмэхээр мэргэжлийн стилистүүд улирлын голлох өнгөөр цэнхэр өнгийг сонгожээ.

6. ШАР МАКСИ ХҮРЭМ

 
 

Шар өнгийг зуны улиралд л сонгоно гэж бодож байвал та эндүүрч байна.

Энэ намар завсрын өнгөнөөс илүүтэй эрч хүч, цоглог байдлыг илэрхийлэх тод өнгө зонхилох бөгөөд шар өнгийн макси хүрэм нь хүйтэн өдрийн жаврыг гэсгээж, зуныг санагдуулам хүчтэй.

Шар өнгийг өөртөө итгэлтэй, зоригтой хүн сонгодог тул тэр бүр тааралдах нь ховор. Хэрэв та тэдгээр хүмүүсийн нэг бол эргэлзэх хэрэггүй зүгээр л сонго.

7. ЦӨЦГИЙН ӨНГӨТЭЙ ӨНДӨР ӨСГИЙТ

 
 

Өвдөгний доогуур татсан энэ төрлийн гутал нь хүйтэн саруудад дэгжин сонголт болно.

8. БАРЫН ПРИНТ

 
 

Улирал бүр ямар нэг амьтны арьсны өнгөтэй хувцас тренд болж байна. Харин энэ намар барын арьсан принт хувцас загварт хүч түрэн орж ирлээ.

Жинс эсвэл хар, бор өнгийн өмдтэй хослуулснаар давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадна.

9. ЗӨӨЛӨН АРЬСАН ЦҮНХ

 
 

Зөөлөн арьсан цүнх нь хүйтний улиралд хөлдөж, хагарахгүй давуу талтай ба бүх хувцастай хосолно.

Энэ намар уйтгарт завсрын өнгөнүүдийг халж тод өнгийн хувцас тренд болох цаг дор цүнх ч мөн ижил байна. Улаан, хөх, шар гээд тод байх тусам дэгжин.

Харин даруухан хувцаслах дуртай охид, бүсгүйчүүдийн хувьд бүдэг улбар шар, цэнхэр, цагаан шаргал өнгийг түлхүү сонгоорой.

10. ГИНЖИН ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ, ЦАГИРГАН ЭЭМЭГ

 
 

Өмнөх улирлуудад минимал хэв маягийг шингээсэн хувцас моод болж байсныг бид мэднэ. Үүнийг дагаад гоёл чимэглэлд хүртэл нарийн зүүлт, ээмэг, бөгж тренд байсан. 

Гэвч ирэх намраас гинжин зүүлт, цагирган ээмгийг зоригтой хослуулж шинэлэг төрх бүтээхийг стилистүүд зөвлөж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ