A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |
|
Богино хугацааны зорилго тавих:
Долоо хоногт 20 мянган төгрөг хуримтлуулна гэж өөртөө зорилго тавиад та халаасны мөнгөө өөртөө үлдээж, хуримтлуулсан мөнгөө хадгаламжийн данс руугаа шилжүүлээрэй. Богино хугацааны эдгээр бяцхан зорилгоо амжилттай биелүүлснээр урт хугацааны зорилгодоо хүрэхэд дөхөм болно.
24 цагийн дүрэм:
Аливаа зүйлийг худалдан авахгүйгээр 24 цаг азнах энэ дүрэм таныг шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс сэргийлнэ. Бид томоохон худалдан авалтаас бусад үед төдийлөн бодож шийдвэр гаргадаггүй. Тэгвэл худалдан авалт хийхдээ нэн шаардлагатай биш бол “Би 24 цагийн дараа ирж худалдаж авъя” хэмээн тухайн үеийн сэтгэл хөдлөлөө дарж сураарай.
Өөрийгөө хуурах:
Нэн шаардлагатай бус худалдан авалт хийх гэж буй бол тухайн зүйлийнхээ үнийн дүнтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээрэй. Хэрэв та кофе шопын хажуугаар өнгөрөхдөө кофе уумаар санагдвал утсаа гялс гаргаад уух кофеныхоо мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлэх юм. Смүүти ууж, шинэ цүнх авч, үдэшлэгт явах байсан мөнгөөрөө аялна эсвэл боловсролдоо хөрөнгө оруулж байна гэж бодон хадгаламж руугаа шилжүүлэхэд тэр зүйлээ авчихсан мэт сэтгэгдэл төрнө, баттай шүү.
Худалдан авч буй зүйлийнхээ өртгийг бус тухайн мөнгийг хэр хугацаанд олохоо тооцоолоорой:
Худалдан авалтын үнийн дүн таны хэдэн цагийн ажлын хөлстэй дүйж буйг тооцоолоорой. Бага зэрэг ярвигтай санагдаж мэдэх ч хамгийн шалгарсан арга. Хэрэв та 100 мянган төгрөгөөр даашинз авах гэж байвал энэ мөнгийг хэдэн цаг ажиллаж олохоо тооцоод үз. Тэгэхээр дунджаар таны 25-32 цагийн хөдөлмөрийн хөлстэй уг даашинзын үнэ цэнэ дүйх болов уу?
Банкны карт болгондоо хадгалахыг сануулсан үг наах:
Худалдан авалт хийх тоолондоо мөнгө хуримтлуулахыг сануулсан наалт наах нь худалдагч руу картаа сарвайх мөчид танд нэгийг бодогдуулна.
“Жор”-оо хоёр дахин ахиулснаар мөнгө, цагаа хэмнэх боломжтой:
Та гэр бүлдээ зориулан амттан хийхдээ жорыг нь хоёр дахин ахиулаарай. Үлдэгдлийг нь хөлдөөж, дессерт идмээр санагдсан үедээ гаднаас худалдан авалт хийхгүйгээр үүнийгээ идэх боломжтой. Ингэж мөнгө болон цагаа хэмнэхийн тулд хүнсээ бөөнөөр нь аваарай. Мөн танд цаасан уут, хөнгөн цагаан цаас, хүнсний скоч, уутны амсар боогч хэрэг болно.
Устай нөхөрлөх:
Ресторанууд согтууруулах ундааг 3-5 дахин нугалж зардгийг бид мэднэ. Иймд гадуур хооллохдоо архины төрлийн зүйл захиалахгүй байх дадлыг хэвшүүлснээр зардлаа хэд дахин хэмнэх боломжтой. Энэ нь ундаа, жүүс, амттанд ч хамаарах тул хамгийн эрүүл, хэмнэлттэй сонголт ус болж таарлаа.
Урлагийн наадам, фестиваль, чуулганд сайн дураар ажиллах:
Ийм төрлийн урлаг соёлын үзвэр үйлчилгээг мөнгө төлөхгүйгээр үзэх боломжтойг та мэдэх үү? Тухайлбал, “Плэйтайм”, сонгодог жүжгүүд, урлагийн шоу нэвтрүүлэг, “Tedx” зэрэг өөрийн сонирхсон үйл ажиллагаануудын зохион байгуулагчтай холбогдон үйл ажиллагаанд оролцохболомж бий эсэхийг лавлаж байгаарай
Өөрийн гараар бэлэг хийж сурах:
Бусдыг баярлуулмаар байдаг, бас мөнгөө хэмнэмээр байдаг, харин өөрийн гараар бэлэг, урлаж сурснаар зорилгоо нэгэн зэрэг биелүүлж болно. Танд жимсний чанамал, бялуу, жигнэмэг, саван, лаа, ванны бөмбөлөг хийх зэрэг маш олон сонголт бий. Дэлгүүрээс худалдан авах боломжгүй, их сэтгэл, цаг хугацаа, хөдөлмөр шингэх тул авсан хүндээ үнэ цэнэтэй санагдана.
Аливаа баяр ёслолын дараа худалдан авалт хийх:
Бид ихэвчлэн баяр ёслолын үеэр зарласан хямдрал, урамшуулал руу шуурдаг. Харин танд баяраас хоёр өдрийн дараа худалдан авалт хийхийг санал болгож байна. Шинэ жилийн дараа гацуур, чимэглэл сэлтийг илүү хямдаар худалдан авах боломжтой. Ээжийгээ баярлуулах бэлгийн эрхийн бичгийг ээжүүдийн баярын дараахан худалдан авч ирэх жил хүртэл хадгалбал илүү хямд тусна. Дугуй, аяллын хувцас хэрэгсэл намрын улиралд илүү хямд байна.
Цэвэрлэгээ гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөө хийж сурах:
Эдгээр бүтээгдэхүүнийг бид насан туршдаа хэрэглэдэг тул гэртээ хийгээд сурчихвал маш том хөрөнгө оруулалт болно. Ингэснээр та эрүүл, байгаль ээлтэй скраб, маск, саван, ванны давс, бөмбөлөг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнд мөнгө зарах шаардлагагүй.
Машиныхаа агаар шүүгчийг солихоо мартахгүй байх:
Бидний мартаж орхидог нэг зүйл бол автомашины шүүлтүүр юм. Солихгүй удааснаар таны машины хөдөлгүүрийг хүчин чадлыг бууруулж амархан элэгдүүлэхээс гадна түлш их зарцуулна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|