• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    107   |  
0

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан "Миний машин" урамшуулалт хөтөлбөрийг долдугаар сарын 1-нээс дахин эхлүүллээ.  

Уг  хөтөлбөрийн супер шагнал нь "Моннис Моторс" компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт RENAULT брэндийн "0" гүйлттэй цоо шинэ автомашин байх юм.

Түүнчлэн урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд:

  • "Моннис Моторс" компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх,
  • 500,000 төгрөгийн шатахууны эрх,
  • 300,000 төгрөгийн "Мобил" брэндийн тос, тосолгооны эрхийн эздийг тодруулах юм.

"Миний машин" урамшуулалт хөтөлбөр 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Шатахуунаа аваад цоо шинэ төмөр хүлэгтэй болох 3 алхам

 
 

Алхам 1

Улс орон даяар байрлах Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан үнийн дүнгийн 30,000 төгрөг тутамд урамшуулалт хөтөлбөрт оролцох нэг эрх авна.

 
 

Алхам 2

Энгийн хэрэглэгч бол төлбөрийн баримт дээрх 10-11 оронтой “RedPoint” кодыг 130360 дугаарт мессежээр илгээнэ.

Хэрэв та “RedPoint” хөтөлбөрийн хэрэглэгч бол “RedPoint app”-ын оноо бүртгүүлэх хэсэгт кодоороо бүртгүүлнэ. Ингэснээр хэрэглэгчид нэг урамшууллын эрх болон 300 RedPoint оноотой болно.

 
 

Алхам 3

Наймдугаар сарын 15-ны 19:30 цагт МҮОНТ-ээр урамшуулалт хөтөлбөрийн супер шагнал болон бусад шагналын эздийг тодруулна. Үүний нэг нь та ч байх боломжтой.

МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн супер шагналын эзэд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас тодорч байв

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Миний машин" урамшуулалт хөтөлбөрийн супер шагналын эзэд өмнө нь Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас тодорсон юм. 

Тухайлбал, "Миний машин" хөтөлбөрийн анхны супер шагнал Францын алдарт RENAULT брэндийн “0” гүйлттэй цоо шинэ автомашины эзэн Улаанбаатар хотын хэрэглэгч П.Болдбаатар болж байв.

 
 

Харин хоёр дахь удаагийн супер шагнал болох цоо шинэ Sandero автомашины эзэн Хөвсгөл аймгийн хэрэглэгч З.Мөрөн болсон юм. Тэрбээр Хөвсгөл аймаг дахь Петровисийн ШТС-аас 60,000 төгрөгт шатахуун худалдан авч, хоёр эрхтэй болсны нэг нь түүний гарт шинэ автомашины түлхүүр атгуулсан билээ.

 
 

Та өөрийн өдөр тутмын хэрэглээний шатахуунаа аваад Францын алдарт "Renault" брэндийн "0" гүйлттэй цоо шинэ автомашин болон 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 500,000 төгрөгийн шатахууны эрх, 300,000 төгрөгийн "Мобил" брэндийн тос тосолгооны эрхийн эзэн болохыг хүсвэл өөрт ойр байрлах Петровисийн ШТС-ыг зориорой. 

 

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

Facebook

Twitter

TAGS
#Business