A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 167 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 167 | |
|
1990 оны 10 дугаар сарын энэ өдөр Монгол улсад хоёр шатлалт банкны системийн эх үндэс тавигдаж арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан билээ. Түүхт тэр өдрөөс хойш Монгол улсын банк санхүүгийн салбар соёолж, навч нахиагаа дэлгэж, өдгөө үр үндсээ бусдадаа түгээсээр гучин жилийн ойтойгоо золгож байна.
Худалдаа, хөгжлийн банк түүхийн хуудасны хагас жаранд салбартаа "Дэвшил бүхний андагч, үлгэрлэгч" нь байж Монгол улсын эдийн засгийн тулгуур хүч болж ирсэн бахдам амжилтаар гучин жилийг үджээ.
Худалдаа, хөгжлийн банк нь 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартой тэнцэхүйц таван удаагийн бондыг амжилттай арилжаалж, харилцагчдадаа хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах болон худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Бид олон улсын зах зээлд бонд арилжаалсан Монголын хамгийн анхны аж ахуйн нэгж төдийгүй, цорын ганц арилжааны банк байсаар байна.
Түүнчлэн банк, санхүүгийн салбарт анхны гэсэн тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчид болон бизнесийн түнш байгууллагуудынхаа санхүүгийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж ирсэн.
Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг 36,000 гаруй байгууллага манай банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан бизнесээ өргөжүүлдэг нь банк санхүүгийн систем, байгууллагын зах зээлийн 36 хувийг бүрдүүлдэг. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 85 хувь, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 55 хувийг бид дангаараа гүйцэтгэж байна. Түүнчлэн хамгийн олон гадаадын банктай корреспондент харилцаатай хамтран ажиллаж, олон улсад төлөөлөгчийн газартайгаар салбартаа тэргүүлэн ажилладаг билээ.
Худалдаа, хөгжлийн банк нь ирэх он жилүүдэд харилцагчдынхаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн банкны үйлчилгээг шинэ түвшинд хөгжүүлж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, анхдагч болоод тэргүүлэгч байр сууриа бататган хадгалж ажиллах болно.
Гучин жилийн хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлсэн хүндэт харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, олон улсын харилцаатай хамтрагч банкнууд, эрхэм ажилтнууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Хүсэл, зорилго, тэмүүллийг зогсоож үл дийлэх итгэлцэл, үнэ цэнийг тантай хамт бүтээв.
Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|