A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 117 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 117 | |
|
Та хүссэн машинаа унаж, тухтай орчинд амьдарч, өнгө зүстэй бүхнийг хэрэглэж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж дээр нь санхүүгийн хүндрэлээ шийдэж, орлогоо ихэсгэчих гээд хичээж байна уу?
Орлого нэмэгдэхийн хэрээр "зардал" бидэнд хэлэлгүй томорч байдаг. Бид өөрсдийн хэрэглээгээ дарж чадахгүй, илүү их үрсээр л байдаг. Ялангуяа баяр наадам. Зарим хүмүүс баяр наадмаар хөрөнгөтэй харагдах гэсэн хүсэл буюу зохиомол баяны дүр эсгэдэг. Манайд нийтийн баяр наадам дуусашгүй их. За тэгээд байр авна, машинаа сайжруулна, байр авангуутаа шууд бүрэн тохижуулна, араас нь байрны найр хийгээд хуримаа тэр намартаа хийх жишээтэй. Ийм гэр бүл санхүүгийн эрх чөлөөгүй байдалд өөрсдийгөө гацаадаг. Мэдээж үүнд санхүүгийн эрх чөлөөнд хэдийнээ хүрсэн хүмүүс багтахгүй.
Хүмүүс ихэвчлэн орлогоо нэмэгдүүлэх тухай л ярьдаг. Яаж өсгөх нь тодорхойгүй. Орлоготой хэдий ч хуримтлал үүсгэж чадахгүй байх үед хамгийн хэрэглэхэд тохиромжтой арга бол одоогийн нөхцөлдөө тааруулж амьдарч, мөнгөө хадгалах.
Хэрэглээндээ ч хүрэхгүй байхад яаж хадгална гэж үү?
Би олсон орлого нь наад захын хэрэглээнийхээ талд нь ч хүрдэггүй нэгэн айлд очиж байсан юм. Тэд яаж амьдраад байгааг нь ойлгоход их бэрх. Гэхдээ гурван жилийн дараа очиход, тэд бүл нэмээд сайхан амьдарч л байсан. Бас нэг хосууд 1,3 сая төгрөгийн өрхийн орлоготой байж байгаад хоёр жилийн дараа гурван сая төгрөг болсон. Тэгсэн ч мөнгө нь хүрэлцэхгүй хэвээрээ. Гэвч тал орлогоороо өмнө болдог л байсан шүү дээ. Хүний орлого өсөхөд зарлага тэлдэг. Харин нөхцөл байдалдаа бид яаж ийгээд зохицуулж амьдрах төрөлхийн чадвартай. Тиймээс хэрэглээгээ хазаарлаж, хадгалах хэрэгтэй.
Бидний бүтээх дараагийн нийгэм бол хуримтлалын эрин үе байх ёстой. Нийтээрээ хуримтлуулдаг, санхүүгийн нөөцтэй мөн эрсдэлийг давах бодит сурвалжтай ард түмэн болмоор байна.
Хамгийн хялбараас нь эхэлье. ХХБ-ны нэвтрүүлсэн “Хялбар хуримтлал” үйлчилгээний "хариултаа хадгалах" сонголтыг ашиглаад үзээрэй. Таны данснаасаа гаргаж байгаа зарлага бүрийн бутархай дүнг хадгаламжийн данс руу чинь автоматаар шилжүүлэх үйлчилгээ. 1000-5000 төгрөгөөр бүхэлчлэх боломжтой. Жишээ нь: Та 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонголоо. Тэгээд дэлгүүрээс 15,200 төгрөгийн бараа худалдаж авахад таны данснаас 16,000 төгрөг хасагдана. Дэлгүүрт 15,200 нь, хадгаламжийн данс руу чинь 800 төгрөг нь автоматаар шилжих юм. Энэ үйлчилгээ нь ямар ч шимтгэлгүй. Өөр сонголтууд ч байгаа. Та ганцхан удаа л банкны дурын салбартаа очиход хангалттай.
Өөрт ямар ч дарамтгүйгээр хялбараар хуримтлуулж, үрэхдээ ч хадгалж сураарай.
Ирээдүй нь баталгаатай Монголын үрс, “Хуримтлалтай Монгол”-ийг бодит болгохын төлөө хамтдаа тэмүүлцгээе.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|