A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг манай улсад 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа. Тэгвэл уг өдрийг зохион байгуулах болсон шалтгаан, онцлогийн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболдтой ярилцаж тодрууллаа.
-10 дугаар сарын 23-ны өдрийг “Цоохор ирвэсийг хамгаалах Олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Тэмдэглэлт өдөр зохион байгуулахын ач холбогдол юунд оршдог талаар ярилцлагаа эхэлье?
-Тэмдэглэлт өдөр бол тухайн зүйлд бусдын анхаарлыг татахад оршдог. Ирвэсийн өдрөөр энэ амьтны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, хамгааллын ажлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Ач холбогдлын хувьд тухайн амьтныг хамгаалах ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахад оршдог. Тэр ч утгаараа 13 дахь удаагийн цоохор ирвэсийн өдрийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Тэгвэл цоохор ирвэс байгаль дээр чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан байх нээ?
-Монгол оронд 140 орчим зүйлийн хөхтөн амьтад байдаг. Түүнээс цөөхөн зүйл нь нэн ховорт тооцогддог. Тэдний тоонд цоохор ирвэс багтдаг. Цоохор ирвэс өндөр уулынхаа бүсэд чухал байр суурийг эзэлдэг амьтан. Тухайн ууланд ирвэс амьдарч байгаа бол тэр бүс нутгийн байгаль унаган төрхөө хадгалж буйг илэрхийлдэг. Ирвэс байна гэдэг нь тэр ууланд түүний идэш тэжээл бологч амьтад амьдардаг гэсэн үг. Ирвэсийн идэш тэжээл бологч янгир, аргаль, тарвага зэрэг амьтад ууланд байна гэдэг нь ундны ус, өвс тэжээл хангалттай ургаж байгааг илтгэж байгаа юм. Цоохор ирвэсийг хамгаална гэдэг нь тухайн ууланд байгаа амьтад, өвс ургамал, ус гээд бүхнийг цогцоор нь хамгаалах ажил юм. Ирвэсийг хамгаалснаар байгаль дэлхийгээ хамгаалж болох юм байна гэсэн санааг хүргэх нь хамгийн чухал ажил.
-Зөвхөн нэг амьтнаар дамжуулан бүхэл бүтэн экосистемийг хамгаална гэхээр олон ажлууд хийгддэг байх даа?
-Зөвхөн нэг амьтныг хамгаалаад байгаа мэт боловч олон зүйлийг үүнд хамааруулдаг. Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутгийг хэмжээг нэмэгдүүлэх, зэрлэг амьтдын тоон судалгаанууд, уст цэгүүдийг хамгаалах, булаг шандыг хаших, хөв цөөрөм байгуулах, малчдын амьжиргааг сайжруулах, хүүхдүүдийн экологийн мэдлэгийг нэмэгдүүлэх гээд олон ажлыг дурдаж болно. Эдгээр ажлуудын нэг нь “Цоохор ирвэсийг хамгаалах Олон улсын өдөр”-ийн үйл ажиллагаа юм.
-Цоохор ирвэсийн өдрийг өмнө зорилтот бус нутгуудад зохион байгуулдаг байсан. Өнгөрөгч жил анх удаа энэ өдрийг Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Улаанбаатар хотод зохион байгуулах шалтгаан юу байсан бэ?
-Цоохор ирвэс манай орны баруун хэсэг буюу өндөр уулсын бүсэд амьдардаг. Тэр ч утгаараа цоохор ирвэсийн өдрийг зорилтот аймаг, суманд үйл ажиллагаагаа зохион байгуулдаг байсан. Өнгөрөгч жил Улаанбаатар хотын иргэддээ ирвэсийн талаар мэдээлэл хүргэх, танин мэдүүлэх зорилгоор анх удаа нийслэл хотноо зохион байгуулсан. Иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бусад салбарын байгууллагуудад мэдээлэл өгөх холбогдох хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах гээд олон хүчин зүйл нөлөөлсөн.
-Тэгвэл өнгөрсөн жилийн үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрсэн учраас энэ жилийн цоохор ирвэсийн өдрийг нийслэл хотдоо зохион байгуулахаар болсон уу?
-Өмнө жилийн ирвэсийн өдөр дээр ирсэн хүмүүс энэ амьтныг сонирхож танин мэдэхийг их хүссэн. Мөн бидний ажил шийдвэр гаргагчдын анхааралд хүрсэн. Тийм болохоор энэ жилийн ирвэсийн өдрийг нийслэл хотдоо хийхээр төлөвлөөд явж байна.
-Нийслэл хотод бараг өдөр бүр л ямар нэгэн тэмдэглэлт өдөр, үйл ажиллагаа болдог. Цоохор ирвэсийн өдөрлөг бусдаас ямар ялгаатай байх вэ?
-Бидний хувьд өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүсээ илүү оролцуулах тал дээр анхаардаг. Тэр ч утгаараа мэдлэгийн булан, ирвэсийг будах, чимэглэх зэрэг бүтээлч оролцоог хангахад их анхаарсан. Хүн өөрөө оролцож бүтээсэн таньж мэдсэн зүйлээ хамгаалахыг хүсдэг. Тийм учраас бүтээлчээр танилцуулах, мэдлэгээ хүргэхэд илүү ач холбогдол өгсөн.
-Ирвэсийн өдрийг зохион байгуулах ажилд хүүхэд залуучууд түлхүү оролцож байгаа харагддаг. Бодлогын хүрээнд байгаль хамгааллын ажилд хүүхдүүдийг илүү оролцуулдаг уу?
-Байгаль хамгааллын ажил зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй байнга үргэлжилж байх ёстой зүй тогтол. Харин энэ ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, хөгжүүлдэг хүмүүс бол хүүхдүүд. Төсөл хэрэгжиж эхэлсэн тэр цагаас хойш олон хүүхэд цоохор ирвэсээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлахын ач холбогдлыг танин мэдэж бусдад мэдлэгээ хуваалцаж ирсэн. Ирвэсийн төсөл хэрэгжиж байгаа аймаг, сумдад хүүхдийн эко клубүүд ажиллаж олон ажлыг санаачилж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Байгаль дэлхийгээ хамгаалах хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд байгаль хамгаалагч, экологич, биологич болоод явж байгаа олон хүүхдүүд байгаа.
-Цоохор ирвэсээр дамжуулан хүн бүрийн сэтгэхүйд байгаль дэлхийгээ хайрлах тэр дадлыг суулгах нь та бүхний хамгийн том зорилго байх. Бид яагаад байгаль дэлхийгээ хайрлах ёстойг та тайлбарлаж өгөөч?
-Хэдийгээр бид техник технологийн эрин зуунд амьдарч байгаа боловч хүн төрөлхтөн байгалиас хамааралтай хэвээрээ байгаа. Бидний хоол хүнс, уух ус, агаар гээд бүгдийг байгаль дэлхийгээс авч байна. Байгалаас хамааралгүй амьдарч байгаа хүн гэж байхгүй. Энэ утгаараа хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах ёстой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|