Өнөөдөр Дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна (2025.10.15). Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гарагийг "Дэлхийн ёс зүйн өдөр" болгон тэмдэглэдэг. 2024 онд Монгол Улсын Ёс зүйн хороо байгуулагдсан ба тус өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэж байна.

- 2024 оны байдлаар төрийн 4,276 байгууллагад 226,895 төрийн албан хаагч ажиллаж байна.
- Эрүүл мэндийн салбарт нийт 69.7 мянган ажиллагчид Монгол улсын 3.5 сая хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
- Эрүүл мэндийн салбарын нийт ажиллагчдын 57.8 хувь нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад, 42.2 хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна.
Ёс зүйт төрийн албыг төлөвшүүлэх их үйлсэд МАНЛАЙЛАН ажиллаж буй Танд “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийн мэнд хүргэе.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам