• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0
 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д 341 шинжилгээ хийсэн. Тандалтаар хийсэн 11 хүний шинжилгээнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүнд коронавирус илрээгүй. Мөн шинжилгээнд хамрагдсан нийт 341 хүнд халдвар илрээгүй. 

Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна" гэв.  

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар 213 орны 2.4 сая хүн коронавирусийн халдвар авчээ. ОХУ-ын Буриадад нэг өдөрт 28 тохиолдол бүртгэгджээ. 119 дугаарт 154 дуудлага ирсний 50-60 хувь нь бага насны хүүхдүүд олон нийтийн газраар их үйлчлүүлж буй талаар мэдээлжээ"  гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-ын бүх мужид халдвар тархжээ. АНУ-ын халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод өчигдрийн байдлаар 400 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Сингапур, Япон улсад халдвар эрчимтэй тархаж байна. 

Япон улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын 102 нь Токио хотод бүртгэгджээ. БНСУ-д шинээр 13 халдвар бүртгэгдсэний 7 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Нийт 5551 иргэнийг тусгаарлан, ажиглалтад хамрагдлаа. 1069 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас гаргасан заавар болон бусад орнуудын зөвлөмжийн дагуу эмчилгээ хийж байна. 

Эрчимт эмчилгээний тасгуудыг цахимаар холбосон. Үүнээс гадна СЕХ-нд коронавирусээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжийг хүргүүлэхээр ажиллаж байна. Гадаадад байгаа халдвар авсан иргэдэд утсаар зөвлөгөө өгч ажиллаж байгаа" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ