• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    134   |  
0

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөр хагас тэрбум орчим хүүхэд танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, зайнаас хичээллэж байсан бол өдгөө шинэ хэвийн байдалд дасан зохицох, хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр улс орон бүр эрвийх дэрвийхээр хичээж байна.

Хүүхдийн хөгжил нь цаг минутаар хэмжигддэг тул сурлага, физиологи, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэхүй, нийгэмшихгүйн хөгжил нь хоцрогдох нь урт хугацаанд коронавирус тусахаас илүү сөрөг үр дагавартайг олон судалгаа дурдсан байдаг. Тэр ч утгаараа орон зай, цаг хугацаанаас үл хамааран боловсролыг илүү хүртээмжтэй, сонголттой, сонирхолтой байдлаар сурагчдад олгох шинэ платформууд шил даран гарч ирж байна.  

Энэ удаагийн нийтлэлээр хүүхдүүдэд дэлхийн боловсролыг технологийн тусламжтайгаар олгож буй платформуудыг танилцуулъя.  

Дараах сонирхолтой 7 сургалтын платформын тусламжтай хүүхдэдээ илүү зугаатай, хялбар байдлаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, шинэ ур чадваруудыг олгон, үр дүнтэйгээр боловсрол эзэмшүүлээрэй.

  • Scholastic

Энэхүү платформ нь Learn at home вебсайтаараа дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхэд, болон ЕБС-ийн сурагчдын түвшин бүрийн онцлогт зориулсан 5 өдрийн хичээлийн хөтөлбөрийг санал болгодог. Таны хүүхэд 20 хоногийн хугацаанд сонирхолтой, танин мэдэхүйн туршилт, хичээлүүдийг  үнэгүй үзэх боломжтой.

Энэ холбоосоор зочлоорой.

  • PBS Kids

Энэхүү сургалтын платформ нь уйтгартай, уламжлалт сургалтын арга барилыг халж, хүүхдүүдийн хайртай Daniel Tiger, Clifford, Arthur гэх мэт дүрүүдээр тоглоом, дуу хөгжим, хүүхэлдэйн киногоор дамжуулан зугаатай аргаар хүүхдэд боловсрол олгодог.

Энэ холбоосоор зочлоорой.

Дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэг болох Луврын музейн сонирхолтой, ховор үзмэрүүдийг хүүхэдтэйгээ хамт виртуалаар үзэж, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл энд дараарай. 

  • BrainPOP

BrainPOP платформ нь урлаг, шинжлэх ухааны бүх сэдэв бүхий хөтөлбөр, ЕБС-ийн хичээлийг багтааснаас гадна, богино хэмжээний кино хийх, код бичиж сурах, график дизайн зэрэг технологийг  даган гарч ирж буй ур чадваруудыг эзэмшүүлэх зэрэг өргөн хүрээний сургалтын видео хичээлүүдээ үнэ төлбөргүй болгожээ. Онцлууштай нь та хүүхдийнхээ сонирхолд үндэслэн хичээлийн хөтөлбөр зохиож өгч болно. Сурагчид төдийгүй насанд хүрэгчид ч энэ сайтыг ашиглах боломжтой.

Энэ холбоосоор дамжина уу.

  • The Cincinnati zoo

The Cincinnati амьтны хүрээлэнгийн зүгээс сургууль цэцэрлэг хааж, хөл хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор амьтны хүрээлэнгийн үзмэр үзэж чадахгүй байгаа дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүүхдүүд, эцэг эхчүүдэд зориулан хүрээлэнгийнхээ ховор амьтдыг танилцуулж, тэдгээрийн талаар мэдээллийг фэйсбүүк шууд дамжуулалтаар өдөр бүр хүргэж танин мэдэхүйн мэдлэг олгож байна.

Зочлох холбоос Cincinnati zoo.

  • EASY АППЛИКЭЙШН-Сурах хэзээ ч ийм зугаатай, хялбар байсангүй

Боловсролын  орчин үеийн чиг хандлагыг Монголд анхлан нэвтрүүлж, технологийн дэвшлийг ашиглан  боловсролын чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргасан платформ бол “EASY” аппликэйшн юм. 

Тус аппликэйшн нь БШУЯ-наас баталсан цөм хөтөлбөрийн хүрээнд 6-11-р ангийн 1000 гаруй хичээлийг агуулсан тул Монголын 21 аймаг, 330 сумын дунд болон ахлах ангийн сурагчдад танхимд заалгасан хичээлээ бататгах, ойлгоогүй хичээлээ нөхөж үзэх, байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэйгээр сурах, мэдлэгээ сорих, өөрийгөө үнэлэх боломжийг олгожээ.  

Easy-гийн фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  

Аппликэйшнээ энэ холбоосоор татаж авна уу. 

Khan Academy

Онлайн сургалтаараа дэлхий танигдсан Khan Academy платформ нь СӨБ болон ЕБС-ийн анги, түвшнээр ялгаж, тухайн өдрийн хичээлийн хуваарь, төлөвлөгөө гаргаж өгдөг. 

Мөн сурагч гэлтгүй насанд хүрэгчдэд зориулан шинжлэх ухааны болон гадаад хэлний видео хичээлийг байршуулсан ба дасгал ажил, сорилын тусламжтай мэдлэгээ шалгах боломжийг олгодгоороо онцлог. 

Сонирхуулахад 40 гаруй хэл дээр вебээ хөгжүүлсэн Khan Academy нь энэ бүх гайхалтай боломжийг үнэ төлбөргүй олгож байна. Мөн өдөр бүр фэйсбүүк, youtube-ийн шууд дамжуулалтаар сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан онлайн хичээлээ цацдаг.

Энд дарж бүртгэл үүсгэнэ үү.

TAGS
#Business