A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 68 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 68 | |
|
Аялах нь зардал ихтэй, хамгийн тансаг хобби хэмээн ихэнх хүн ойлгодог. Чинээлэг айлын хүүхэд, сугалаанд их хэмжээний мөнгө хожсон нэгэн, аль эсвэл хувийн бизнес, өндөр цалинтай нь л олон орноор аялдаг мэтээр олон хүн эндүүрдэг. Шинэ газар, огт өөр хүмүүс, хачирхалтай соёл, өмнө нь идэж үзээгүй хоол хүнс... Энэ бүхэн бидэнд амьдралыг өөрөөр харах, шинэ санаа олох, сэтгэл түгшээж буй асуудлыг умартах хамгийн сайн "эмчилгээ" болдог билээ.
2020 он хаяанд ирсэн энэ үед та өнгөрөгч онд төлөвлөсөн аяллаа хараахан биелүүлж амжаагүй юм биш биз? Тэгвэл шинэ ондоо мөрөөдлийн аяллаа хийхэд тань туслах санхүүгийн бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Хамгийн түрүүнд орлогынхоо тодорхой хувийг хадгалсны дараа үлдсэн мөнгөндөө тааруулж амьдрах дадлыг мөрдлөг болгоорой. Ингэхийн тулд та юун түрүүнд автомат хуримтлалын данс нээлгэх хэрэгтэй.
Аялахад тээвэр, буудал, үзвэр үйлчилгээ, даатгал, бэлэг гэхчлэн хэр хэмжээний зардал гарахыг тооцоолж, ерөнхий төсөөлөлтэй болоорой. Ийм дүр зураг толгойд тань бий болсон цагт нийт зардлаа аялах хүртэлх хугацаанд хувааж, сар бүрийн орлогоосоо автомат хуримтлалын данс руугаа хийгээрэй. Тэгээп хадгаламжаа ор тас мартаарай.
Хэрэгтэй, хэрэггүй зүйлд жилийн турш үрсэн мөнгөө тооцоод үзвэл халаглахаар их тоо гарна гэдэгтэй мөрийцсөн ч болно. Иймд өнгөрсөн сард зарцуулсан 100 төгрөгийг ч тэмдэглэж санхүүгийн тооцоо гаргах нь танаж болох зардалдаа анализ хийхэд тусална.
Бидний олонх нь интернетэд холбогдож, цахимаар харилцдаг болсон өнөө үед үүрэн сүлжээний дараа төлбөрт хэрэглэгч болж сар болгон хэрэглээнээсээ хэтийдсэн төлбөр төлөх хэрэг юусан билээ. Хэрэв та дараа төлбөрт дугаартай, "дата"-г хайр найргүй хэрэглэдэг бол дугаараа урдчилсан төлбөрт болгож хэрэглээгээ танаж үзээрэй.
Хагас жилийн хугацаанд шатахуун, гарашны түрээс, татвар, торгуульд хэр их мөнгө төлснөө тооцоод машингүй хэдэн сар амьдраад үзээрэй. Энэ мэт явсаар ирсэн юм чинь цаашид ч болгох нь ойлгомжтой. Хаа нэг тийшээ зорчихдоо яарч тэвдэн, таксидахын оронд цагаасаа эрт гараад нийтийн тээврээр зорчих, эсвэл алхах зэргээр тээврийн зардлаа хэмнэхийн сацуу эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.
Гадуур хооллохын оронд өглөө эрт босож өдрийн хоолоо бэлдэн ажил, хичээлдээ явснаар багагүй мөнгө хэмнэх боломжтойг нэг жилийн туршлагадаа үндэслэн итгэлтэйгээр хэлье. Унтахын өмнө ногоонуудаа бэлтгэж, махаа гэсгээгээд өглөө хоолоо хийгээд гарахад тийм ч их цаг авахгүй.
Зугаацаж, хөгжилдөх мөнгөө хэмнэнэ гэдэг нь баяр, ёслол тэмдэглэлт өдрүүдээр гэртээ ганцаараа үлдэхийн нэр биш юм. Тэгвэл гадуур мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа гэртээ "партидаж" болно шүү дээ.
Кино үдэш зохиож, гарынхаа хоолоор найзуудаа дайлж, тоглож, хөгжилдөх зэргээр төсөрхөн аргаар цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Гаднаас шар айраг, ликор худалдан авч, өөрөө өөрийнхөө бартендер бол.
Боломжтой болохоор, цаг нь ирэхээр, энэ баярыг л өнгөрөөгөөд гэх мэтчилэн шалтаг хэлж хойш тавьсаар ирсэн зуршлаа яг одоо засаарай.
"Төгс цагийг ирэхийг бүү хүлээ, төгс цаг нь одоо цаг" гэдэг үг хүртэл бий. Тиймээс ямар нэгэн гэнэтийн худалдан авалт, сэтгэл хөдлөлд автсан шийдвэр гаргах гэж буй үедээ энэ мөнгөөр мөрөөдлийн аяллаа биелүүлэх боломжтойг өөртөө сануул.
Өдөр бүр аялалд явж буй сэтгэл зүйгээр өөрийгөө цэнэглээрэй. Мөрөөдлийн аяллынхаа зургийг компьютер, гар утасныхаа дэлгэц дээр тавьж, хамгийн их хардаг газарт хэвлээд наа. Тухайн аялах гэж буй улс орныхоо инстаграм, пинтерест зэрэг сошиал хаягуудыг дагаж аялах зорилгоо өдөр бүр өөртөө сануул.
Баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ойр дотны хүмүүстээ аялалд гарах гэж буйгаа хэлж, мөнгө өгөх нь хамгийн супер бэлэг болохыг санаа зовохгүйгээр ойлгуулаарай. Заавал бэлэн мөнгө биш аяллын тийз, аялалд нэн шаардлагатай зүйлсээ авахуулж болно. Хүмүүс мөнгө өгөх дургүй ч мөрөөдлийг тань биелүүлэхэд тусалж байгааг мэдвэл хэн ч дургүйцэхгүй.
"Less is more" буюу цөөн зүйл нь их зүйл гэдгийг худалдан авалт хийх тоолондоо санаарай. Танд өмсөх хувцас, унших ном, хэрэглэх зүйл хэдийн байхад илүү сайжруулах, сэтгэл хөдлөлдөө автан сүүлийн загварыг авах нь "Шаардлагатай гэж үү, үүнийг авснаар үнэхээр би аз жаргалтай болох уу" гэдгээ үргэлж тунгаах хэрэгтэй.
Таны сарын амьдрах өртөг хэд вэ? Түрээс, байр, машин, цахилгаан барааны лизинг, даатгал, кредит карт, гар утас, интернетийн төлбөр, хүнс, ахуйн хэрэглээний зардал, хувцас, хааяа хорхой дарах амттан, кофе, үүн дээр нэмэх нь хор болох тамхи, согтууруулах ундаа гээд энэ бүгдийг тооцож үзээд та уулга алдаж мэднэ.
Харин таны орлого чинь хэд билээ? Ийм их зардалтай амьдарч байж тамхи, хундага дарс, халбага шар айрагт зориулах мөнгө хайран биш гэж үү? Та сардаа хэдэн хайрцаг тамхи, шар айраг уудаг вэ, үүнийг жилээр нь тооцоод үз. Хүссэн улс руугаа нисээд ирэх онгоцны тийзний хэмжээний мөнгө гарна гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.
Орчин үед гэртээ зурагт үзэх цаг зав бидэнд хэр их гардаг билээ. Бүхий л мэдээллээ интернет, тухайн телевизийн сошиал платформоос шууд хүлээн авах боломж бүрдсэн өнөө үед "бага төлбөр гардаг ч байсан хамаагүй" зурагтын үйлчилгээнээс татгалзаарай. Том дэлгэцээр үзэхийг хүсвэл нөтбүүкээ зурагттайгаа холбон кино, youtube-ээс бичлэг үзэх боломжтой шүү дээ.
Зорилгодоо үнэнч, зорьсондоо хүрдэг таны аялалд адал явдал, мартагдашгүй дурсамжийг хүсье.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|