A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 138 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 138 | |
|
Зуны дэлгэр цаг ирж, коронавирусийн улмаас гадаад аялал жуулчлал зогсолтод орсон энэ үед Монгол орноороо аялах маршрут судалж сууна уу?
Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, нутаг нутгийн зан заншил, амьдрал ахуйг таньж мэдэхэд тань туслах зорилготой аяллын цуврал нийтлэлийг бид хүргэж байна.
Эхний дугаараар үүлс шүргэм сүрлэг уулс, хараа булаам цэнгэг нуур, олон ястны өлгий нутаг болох Монголын Швейцар гэгддэг Баян-Өлгий аймгаар хэрхэн аялах маршрут, зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
Та Улаанбаатар хотоос нийтийн автобусаар 36 цаг (87 мянган төгрөгөөр) эсвэл хувийн тэрэг, онгоцоор Баян-Өлгий аймгийг зорих боломжтой.
Та Улаанбаатар-Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай-Ховд гэсэн аймгуудыг дайран өнгөрнө.
Та Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Ёлтын сав газар, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Бага Ойгарын хадны сүг зураг, Цагаан гол зэрэг уулга алдам үзэсгэлэнт газруудыг өөрийн цаг хугацаандаа тааруулан үзэж алжаалаа тайлаарай.
Найрамдал толгой дээрээс Өлгий хотыг бүхэлдэн тольдох.
Аймгийн музей: Даваа-Баасан 08:30-17:30 Дотоодын жуулчин: 5000, хүүхэд: 500
Утас: 70422007, 99427479, 99428380
Хүүхдийн парк:
Халуун ус, саун: Аян замын алжаалаа тайлахаар аймгийн нийтийн халуун усанд эсвэл аймгийн холбооны баруун урд байрлах Efe сауныг зориорой.
Достык буудал
Байршил: MJS tower, төв талбайн чанх ард
Та Толбо нууранд загасчилж, каяак аялал хийж, монгол болон казак гэр, сэлүүхэн модон байшинд тухлан саун, караокегээр үйлчлүүлж монгол, казак, европ хоол зооглон мартагдашгүй дурсамжийг бүтээх боломжтой.
Захиалга өгөх дугаар: 99429232, 99425350, 70100070
Та Өлгий хотын төвөөр зугаалахдаа тус аймгийн хамгийн амттай хоолтой рестораны нэг болох Арвин-д саатаж аян замын алжаалаа тайлаарай. Мастер тогоочдын бэлтгэсэн казак, монгол болон ази, европ хоол зооглож, кофе болон bubble tea-ны “мангасууд” кофешопоос аян замын дүүргэлтээ хийж боломжтой.
Байршил: Төв талбайн чанх ард, Цэнгэлхайрхан төв
Захиалга өгөх дугаар: 99422700, 85873131
Mediana Hotel, Restaurant, Lounge
Тус аймгийн хамгийн өндөр барилгын дээрээс Өлгий хотын тольдонгоо тав тухтай орчинд олон үндэстний зоог барьж болох бас нэг газар бол Mediana ресторан юм.
Памуккале ресторан
Гадаад далай гатлахгүйгээр алс Турк улсын зоогын гайхам амтыг, алтайн уулсын шим агуулсан айраг амсахыг хүсвэл та Памуккале ресторыг зориорой.
Бэлэг дурсгал, гар урлалын дэлгүүр
Нүүдэлчин соёлын толь болсон хээ хатгамал, казак ястны ахуй, соёлыг шингээсэн хээ хуар бүхий цүнх, малгай, хэтэвч, бүтээлэг сэлттэй болъё гэж бодож байв уу? Тэгвэл та гар урлалын дэлгүүрээр зочилж казак үндэсний хувцас өмсөж зургаа даруулан, дурсгалын эд зүйлс худалдан авах бол дараах дэлгүүрээр зочлоорой.
Handmade Kazakh craft by Altin - Фэйсбүүк холбоос
Kazakh Handnade Art- Фэйсбүүк холбоос
1. Толбо нуур
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.
2. Алтай таван богдын байгалийн цогцолбор газар
Улаанбаатар хотоос 1821 км, Өлгий хотоос 185 км зайд Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Уртаашаа 186км, өргөөшөө 42км газар нутгийг хамардаг Монголын хамгийн өндөр уул. Алтайн нурууны Хүйтэний оргил дтд 4374 метр юм.
Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг бөгөөд нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл.
Потанины мөсөн гол нь Алтай Таван Богд ууланд байдаг хамгийн урт мөсөн гол бөгөөд 10.4км урт бөгөөд 4365-2873 метрт урсана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад нээсэн Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн.
4. Цагаан гол
Алтай таван богд уулнаас эх авсан олон мөсөн голын нэг нь өвөл зунгүй мөстэй хэвээр цав цагаан байдаг тул “Цагаан гол” хэмээн нэрлэсээр иржээ. Цагаан гол нь Таванбогдын зүүн өмнөд хэсгийн мөсөн голоос эх аван урсах Ховд голд цутгадаг бөгөөд тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь гайхамшиг гэлтэй. Цагаан голын нийт урт нь 20км гаруй юм.
5. Их, Бага түргэний хүрхэрээ
Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудын нэг Бага Түргэний хүрхрээ нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэний хавцалд оршино. Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр, Бага хүрхрээ нь 15 метр өндөр. Бага түргэний хүрхрээ өндөр нь 15м бөгөөд тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс урсдаг. Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран элбэгтэй. Эргэн тойрон нь байгалийн төгс үзэсгэлэн цогцлоосон бөгөөд гадаад дотоодын жуулчдын очих дуртай газруудын нэг, Монголын Швейцар гэгдэнэ.
6. Бага Ойгарын хадны сүг зураг
Алтай таван богдын Бага Ойгар, Цагаан салаагийн голын ай савд байдаг. Өргөн нь 500м, урт нь 15км үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан 8000 жилийн түүхийг өгүүлэх 10 гаруй мянган сүг зураг тоологджээ. Хамарсан талбайн хэмжээгээрээ Монголд төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно.
Тус дурсгалыг үзэхдээ Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой.
7. Ёлтын сав газар
Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг. Дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай энэ газар мөн л эрс тэс уур амьсгалтай. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэг уулархаг ой зонхилдог учраас сэрүүвтэр, чийглэг уур амьсгалтай.
8. Хотон нуур, Хурган нуур
Битүү ой модоор хучигдсан ганц аралтай, цэнгэг уст Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт далайн түвшинөөс дээш 2084 м-ийн өндөрт оршино.
Хотон нуур нь Хурган нууртай богино хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур Ховд голыг тэгтгэдэг.
Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нуурууд нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт оршдог.
Баян-Өлгий аймгийн аяллын маршрут:
Хойд чиглэл: Ачит нуур–Ногоон нуурын хүн чулуу–Сүг зургууд–Сийлхэмийн нуруу–Цагаан нуур
Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг–Эрээн харганатын түрэг бичээс–Ховд гол–Баяннуур–Дэвэлийн арал БЦГ–Цамбагарав БЦГ
Өмнөд чиглэл: Алтайн их уулс – их гол нуурууд, ард түмний амьдрал–Толбо нуур –Хөх сэрхийн нуруу ДЦГ–Чигэртэйн рашаан
Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой– Цагаан салаагийн хадны зураг–Хар ямаатын чулуу–Цагаан гол–Чулуун хөшөөнүүд–Буган чулуу хөшөө–Бага ойгорын бичээс–Цэнгэл сум –Таван богд уул
Анхаарах зүйл:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|