A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 141 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 141 | |
|
Аялал зугаалгын цаг иржээ. Их хотын завгүй амьдралаас түр ч гэсэн завсарлага аван бясалгаж, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхэд тань бид тусалъя. Цөөн хоногт алжаал ядаргаагаа тайлах боломжтой аяллын маршрутыг санал болгож байна. Монголын түүх дурсгалын өвийг хадгалсан, үзэсгэлэнт байгаль, гол, рашаанаар алдартай Булган аймаг руу аялах мэдээллийг хүлээн авна уу.
Булган аймгийн төв Булган хот нь Улаанбаатараас 326км зайтай ба археологийн олдвор, баримтаар элбэг нутаг юм. Орхон Сэлэнгийн сав газарт оршдог бөгөөд Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уул бий.
Улаанбаатараас 230 км засмал замаар Лүнгээр дайран Дашинчилэн хүртэл яваад Булган хот хүртэл 120км шороон замаар явна.
Хөвсгөл явах замд буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. эко, тав тухтай, анир чимээгүй орчинтой, 100 хувь модон байшинд тухлах боломжтой. Сагс, волейболоос гадна, уулын авиралт, спорт загасчлал, гэрэл зурагчдын аялал зэрэг чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх боломж олгодог байна. Булган хотоос 109 км зайтай.
Булган аймгийн Бугат суманд бий. Урдуураа Сэлэнгэ гол урсах бөгөөд хойд хэсгээрээ битүү ой шугуйгаар хүрээлэгдсэн, олон төрлийн рашаан булаг байдаг бөгөөд жилийн аль ч улиралд очиход тохиромжтой. Загасчилж болохоос гадна зэрлэг гахайн элбэг. Булганаас 120 км зайтай.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос 80 км зайд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэх дөрвөн унтарсан галт уул бий. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Далайн түвшнөөс 1868 метр өндөр, 50-60 метр гүн, 1.5 метрийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай, эргэн тойронд нь ой мод хүрээлсэн байдаг.
Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км-ын зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно байх эртний хотын туйрыг "Хар бухын" буюу "Хадаасангийн балгас" хэмээдэг. Анх XIX-р зуунд илрүүлсэн ба гурван удаа хайгуул судалгаа, бага хэмжээний малтлага хийж байжээ. Уг туурийг X-XI зууны Кидан улсын үетэй холбодог нь Чин толгойн балгаснаас олдсон Кидан бичээст дээврийн ваартай ижил хэлбэртэй ваар олдсон. Мөн уг газарт “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн аж.
“Чин Толгой” Дашинчилэн сумын нутагт байрладаг эртний хотын туйр юм. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий байх бөгөөд зарим ваар нь кидан бичигтэй. Судлаачдын үзэж буйгаар уг балгас нь Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үздэг аж. Түүх сударт тэмдэглэснээр уг хотод гадаад аймгийн 20 мянган цэрэг сууж байснаас гадна хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлж байжээ.
Монголын нутаг дэвсгэрээс Уйгурын үед холбогдох руни бичгийн зургаан сонгодог дурсгал илэрсний нэг нь "Могойн Шинэ усны онгон" буюу "Моюн-Чурт зориулсан гэрэлт хөшөөний бичээс" аж. Булган аймгийн Сайхан сумын Хиргисийн хөндий гэх газар байрладаг. Уг хөшөөг Уйгур улсын хоёр дахь хаан Моюн-Чур-т зориулан босгосон бөгөөд хөшөөний бичээст 744-750 оны хоорондох түүхэн үйл явдлыг голлон өгүүлдэг.
Улаанбаатараас 550 гаруй км, Булган аймгийн Баян Агт сумын төвөөс найман км зайтай байдаг Хануй голын хөвөөн дэх рашаан юм. Рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-н хүртэл. Хануй голын хүрмэн чулуун дунд 108 төрлийн рашаан байдаг. Элэг, зүрх, бөөр, уушги, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан болон үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэгтэй.
Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байх байгалийн үзэсгэлэнт газар юм. Тэшиг сум нь хойд хэсэгт ОХУ-тай 140 км хиллэдэг ба газар нутгийн 84 хувийг ой эзэлдэг байна. Эг, Тарвагтай, Эрин, Тавт, Төмрөн, Хужирт зэрэг голуудтай.
Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84 мянга гаруй гал талбай бүхий байгалийн цогцолбор газар юм. Хөгнө-Тарна нь байгалийн 3 хэв шинжийг нэг дор агуулсан төдийгүй ховор, нэн ховордсон ургамал, ан амьтан, жигүүртний төрөл зүйлтэй газар нутаг юм. Ургамлын аймгийн нэн ховор 17 зүйл тархсан төдийгүй нийт 399 зүйл ургамал ургадагаас 100 гаруй төрөл нь эмийн ургамал юм. Буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хярс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Дагуурын зараа, сахалт багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, монгол чичүүл, сибирийн алагдаага зэрэг жижиг хөхтөн, цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу, хөхөө, өвөөлж, элээ, ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувуудтай.
Булган аймгийн Баян-Агт сумын нутагт, сумын төвөөс 25 километр зайд Хануй, Хүнүй хоёр голын цутгалангийн харалдаа голын хойд талд орших Шивээт улаан гэдэг жижиг толгойн орой дээр байдаг.
Түрэгийн сүүл үед хамаарах Элтерес цолтой Кутулук хааны дурсгал. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг.
Түүхэн дурсгалт газраар аялангаа байгалийн сайханыг биширч алжаал ядаргаагаа тайлахыг хүсвэл Булган аймгийн зорихыг бид зөвлөж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|