• Lead the way ...
         
03
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    26   |  
0
Холимог тулааны шилдэг холбоо болох "ONE Championship"-ын One Fight Night 38 event энэ сарын 6-нд буюу амралтын бямба гарагт болох гэж байна. Энэхүү эвентийн оргил тулаан болох 66 кг-ийн аваргын бүсний төлөө Монгол Улсын холимог тулаанч Б.Энх-Оргил тулалдана. 
 
Түүний хувьд Бразилийн  "Wonder Boy" хочит  Fabricio Andrade аваргын эсрэг тулалдана. Б.Энх-Оргилын хувьд өдгөө 36 настай. Харин түүний өрсөлдөгч Бразил тулаанч 28 настай. Манай тамирчин 170 см өндөр түүний өрсөлдөгч 173 см. Бразил тулаанч 10 ялж, 2 ялагдсан амжилттай. Харин манай тулаанч 13 ялж, 3 ялагдсан амжилттай. 
 
Бразил тулаанч сүүлийн тулаанаа 10 сарын өмнө хийж ялалтаар дуусгасан. Манай тулаанч найман сарын өмнө хийж мөн ялалтаар дуусгасан. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ