A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Зураач Д.Пүрэвтогтох
Арван жилээ төгсөж байгаа хүүхдүүд надаас зураг зураад мөнгө олох уу гэж асуудаг. Зураг зураад мөнгөтэй болохгүй. Харин аз жаргалтай байхын тулд л зураач болох хэрэгтэй.
Манай аав, ээж бор ажил хийдэг хүмүүс. Манай өвөө цэргийн хүн, зурдаг байсан гэсэн. Тэр хүний ген надад өвлөгдсөн юм болов уу.
Зурсан зургаасаа гоё мэдрэмж аваад, магадгүй бүтээлийг нь нийгэм үнэлээд ирвэл одоогийн олигархуудаас сайхан амьдрах боломжтой. Тэр болтол аз жаргалтай байх гэж, өөрийгөө олох гэж л зургаа зурах хэрэгтэй гэж боддог.
Алдарт барималч Микеланжело “Энэ бол хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй” гээд гантиг чулуу тэвэрч унтдаг байсан гэдэг.
Зургийн авьяасгүй байсан Ван Гог гучин хэдэн насандаа гэнэт л зураг зураад эхэлсэн. Халуун нар дээрээс нь төөнөөд байхад наран цэцгийн талбай дээр ганцаараа зогсож байгаад ухаан алдаад уначхаж. Үүнийг харсан хүн очоод, “Та энэ халуунд энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “Би наранцэцэг шиг нарыг мэдэрч байна” гэж хариулсан гэдэг.
Би түүн шиг нарыг мэдэрч зурж чадахгүй ч зурах нь миний хувьд амьдралаас авч болох хамгийн том таашаал.
Надад О.Цэвэгжав гуайн “Эхийн цагаан сэтгэл” гэдэг зураг маш гүн сэтгэгдэл төрүүлж байсан.
Дунд нь ганц цайвар шар зураас татчихсан бараан зураг бий. Анх хараад ерөөсөө ойлгодоггүй байв.
Нэг өдөр дүрслэх урлагийн галерей ортол өнөөх зураг өлгөөтэй байв. Тэгээд эргэж хараад зогсож байтал...“Угаасаа л энэ шүү дээ. Өөр юу хэрэгтэй гэж, Энэ л хэрэгтэй” гэх бодол төрсөн. Тухайн үед Б.Лхагвасүрэн гуайн “...Сүнс зайлам харанхуйн дунд сүү нөмөрч унтдаг байсан” гэсэн шүлгийн шадыг бодоод явж байсныг хэлэх үү. Надад аймшигтай гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
Аз жаргал хэсэгхэн хоромд оршоод алга болчихдог бол зураач хүний аз жаргал зурсан зурганд нь хадгалагдаж үлддэг.
Манай залуучууд “Hi, юу байна даа” хэмээн мэндлэхээс өгсүүлээд монгол хэл, соёл, уламжлалаа хүндэлж, хайрлахаа болчихож.
18-р зуунд 100 гаруй хэл аялгуугаар ярьдаг бөө мөргөлийн шашинтай индианчуудын газар нутагт цагаачид суурьшсанаар тэдний хувь заяа мөхлийн ирмэгт ирсэн.
Орчин үед бид тэдэн шиг хэрцгийгээр буудуулж, газар нутгаа булаалгачихгүй ч монгол хэл соёл, дархлаагаа өөрсдөө үгүй хийж байгаад би эмзэглэдэг.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|