A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |
|
“Enkhempire publishing” үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ж.Энхбаяр
Хувцас үйлдвэрлэл бол дэлхий дээрх хог хаягдлыг бий болгож буй хоёрдогч том үйлдвэрлэлийн салбар. Би Англид бизнесийн удирдлагаар магистрт сурч байхдаа томоохон хувцасны брэндүүд маркетингаа хэрхэн хийдэг талаар судалж байлаа.
Хувцас үйлдвэрлэлийн салбар загварын трэндийг асар хурдан хугацаанд бий болгож, их хэмжээгээр үйлдвэрлэж, үүнийгээ маш хямд үнээр борлуулсаар. Тиймээс хувцасны зах зээлийн эргэлт урд хожид байгаагүйгээр өсөн нэмэгдэж, харин дахин боловсруулж хэрэглээнд оруулах нь ховор учраас хаягдал их хэмжээгээр үүсэж байна.
Дэлхийн хөгжингүй орнууд хувцасны хаягдлаа "тусламж" нэрээр хөгжил буурай орнууд руу илгээдэг. Хаягдал хувцас агуулах газар хомс учраас манай оронд Солонгос улсаас коммиссын бараа их хэмжээгээр орж ирдэг шүү дээ. Хүмүүс трэнд даган зах замбараагүй худалдан авалт хийж үүнийгээ богино хугацаанд хаяж байгаль ус, хөрсийг бохирдуулна.
Эдгээр хаягдал нь микро түвшинд бидний амьсгалж буй агаар, идэж уух зүйлст шингэдэг. Иймд бид тогтвортой хувцаслахгүй бол байгальд асар их хэмжээний хогийг бий болгож, эх дэлхийгээ өөрсдийн гараар устгаж байна. Дахин боловсруулсан материалаар хийсэн хувцас сонгох, хувцсаа удаан өмсөхийг тогтвортой хувцаслалт гэж ойлгож болно. Тиймээс бид өөрсдийн хэрэглээгээ аль болох ухамсарлаж, тогтвортой хэрэглээг эрхэмлэх нь хамгаас чухал.
Хувцас үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүний хувьд бүтээгдэхүүнээ байгальд амархан шингэх даавуу, тааран материалаар хийхийг хичээдэг. Мөн Монголд байх хугацаандаа хувцсыг дахин хэрэглээнд оруулах санаачлагыг олон нийтэд түгээж, "Тогтвортой хувцаслая” аяныг улиралд нэг удаа зохион байгуулж байна. Хүмүүс өмсдөггүй хувцсаа авчирч өгөөд, өөрт хэрэгтэйгээ сонгон авдаг. Үлдсэн хувцсыг бид хэрэгцээтэй хүмүүст хандивладаг.
Иргэд, олон нийт энэхүү аяныг маань эерэгээр харж, дэмжиж байгаа нь олзуурхууштай. Трэнд дагаж шинэ хувцас худалдаж авахын оронд нэг хувцсаа удаан өмсөх, хоорондоо солилцох аяныг өрнүүлснээр байгаль орчиндоо бага ч болов хувь нэмэр оруулж байна гэж боддог.
Дэлхий ертөнцийг танихын хэрээр амьдрал энгийн тусмаа илүү аз жаргалтайг ухаардаг аж.
Тиймдээ ч амьдарч буй хором, мөч бүрээ илүү үр бүтээлтэй өнгөрөөж, бусдад илүү их хайр түгээж, эх дэлхийнхээ эд эс бүрийг хайрлах хэрэгтэй юм байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|