A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 140 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 140 | |
|
Ажилдаа ирээд чихэвчээ мартсанаа мэдэх нь бэлдсэн өдрийн хоолоо гэртээ орхисонтой дүйцэхүйц "эмгэнэлт явдал" юм. Гэхдээ буруу харж суугаад өмнөхөө чимээгүйхэн гүйцэтгэх дуртай зожигдуухан хүмүүс байхад, олонтойгоо бужигнаж, асуудлаа шийдэж, олон нийтийн амьд сүлжээнд өдрөө өнгөрөөх дуртай олонтой нь ч бас бий. Харин аль хандлагад чиглэсэн оффис нь илүү өндөр бүтээмж, тав тухыг бүрдүүлдэг юм бол?
ОЛУУЛАА
Америк киноууд дээр гардаг байсан тахианы байр шиг шигүү, намхан таславчуудаар зааглагдсан, супер баатруудын эрч хүчийг ч сорж мохоосон оффисуудыг санаж байна уу? Шинэ үеийн технологийн компаниуд,гарааны бизнесүүд нь зөгийн үүр шиг энэ хэв маягийг үргэлжлүүлэхдээ нэгдсэн орон зайд олон ажилтныг багтаах философийг хэвээр авч үлдсэн боловч, ядаж л мөглөн шиг давчдам биш байлгахад анхаарах болсон. Монголын Улаанбаатараас Google, Facebook-н оффисыг битүүхэн атаархан харж байсан хэв загварыг Азийн том компаниуд ч хэдэн мянган ажилтанд зориулсан байдлаар өргөн цар хүрээнд даган дуурайж байгаа.
ТЭГВЭЛ ОЛУУЛАА СУУХЫН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
Хашилт хаалт багатай, бие биедээ ойрхон суудаг зохион байгуулалттай оффисын орчинд ажилладаг хүмүүс илүү хамт олонч, амгалан тайван байдал мэдэрдэг гэх дүгнэлтийг оффисын орчны талаарх 100 гаруй судалгааг харьцуулан гаргасан байна. Гэвч 38 мянга гаруй оффисын ажилтны дунд хийсэн санал асуулгаар анхаарал ойр ойрхон сарних, бүтээлч байдал буурах, шинэ санаа олох нь удаашрах, ажлын гүйцэтгэл муудсанаас сэтгэл ханамж буурах зэрэг сөрөг үзэгдлүүд ажиглагддаг болохыг тогтоожээ. Ахимаг насны ажилчдад дээрх шинж тэмдгүүд нь бүр ч хурцаар илэрдэг аж.
ГАНЦААРАА
Амьд харилцаагүй болж байна гэж шүүмжлэлд өртөхийг тоодоггүй бол ганцаараа суух эсвэл гэрээсээ ажиллах нь дээр дурдсан задгай оффисын бараг л бүх дутагдалтай талыг шийдвэрлэх юм. Хүн араас өнгийж компьютерийн дэлгэц ширтээд байхгүй, чихэвчтэйгээ сууж байхад хэн ч ирж яриа өдөхгүй, анхаарал сарнихгүй учраас ажил их хурдан бас чанартай бүтнэ, надад хамаагүй ярианд чих алт болохгүй. Бүр 6-с дээш тооны ажилтан нэг өрөөнд суудаг бол халдварт өвчин авах магадлал 62% өсдөг гэсэн судалгаа хүртэл гарчээ.
Гэвч тусдаа орчинг бүрдүүлэх гэдэг нь тусдаа хана, тусдаа хаалга, тусдаа цахилгааны шийдэл, тусдаа гэрэлтүүлэг, тусдаа агааржуулалт, тусдаа интернет холболт зэрэг багагүй зардлыг дагуулна. Бизнесүүд, тэр дундаа гарааны бизнесүүдийн хувьд, тусдаа орон зайг бий болгох нь хэт тансаглал юм.
Ажлыг үр дүнтэй, чанартай, шуурхай хийлгэхийн зэрэгцээ хүмүүсийг хамт олны халуун дулаан уур амьсгалаас тусгаарлахгүй байлгах нь ирээдүйн бизнесүүдийн тулгарах асуудал, энэ асуудлыг шийдвэрлэх нь өөрөө бизнесийн санаа болжээ. Та ажилтан бол ажлаа шуурхай бөгөөд сайн гүйцэтгэх нь чухал уу эсвэл өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөж байгаа хүмүүстэйгээ эвтэй, нөхөрсөг байж халуун дулаан уур амьсгалыг мэдрэх чухал уу? Бизнес эрхлэгчдийн хувьд ажлын үр дүн болон түүнийг бий болгож байгаа хүмүүсийн компанидаа хандаж буй үнэнч байдал, амьдралын чанарыг хэрхэн хэмнэлтэйгээр бий болгох вэ?
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|