A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |
|
Албан тушаалаас үл хамааран хүн бүр стресстэй нүүр тулдаг. Харин ажил дээрх стрессээ гэртээ аваачиж хань ижил, үр хүүхдэдээ таагүй сэтгэгдэл төрүүлж гэр бүлийн уур амьсгалаа эвдэхгүй байх нь тэдний өмнө үүрэх хариуцлага. Дараах таван аргыг дадал болгосноор та гэрийнхээ уур амьсгалыг эвдэхгүй.
ИЛЭН ДАЛАНГҮЙ БАЙ
Ажлаа бодсоор гэр бүлийнхэндээ бүрэн анхаарал хандуулж чадахгүй байвал тэд таныг өөрсдийг нь үл ойшоож эсвэл ямарваа асуудал байнга хэмээн буруугаар ойлгож магадгүй. Тиймээс сэтгэл санаагаа уудлаарай. Багахан асуудлыг хэлэхгүй өнгөрөөсөөр байвал нэг л өдөр хур их стресс болон дэлбэрч гэрт тань хэрүүл үүсэж болзошгүй.
ХАА НЭГТЭЭ ТҮР СААТ
Ажлаасаа шууд харихаас илүү зам зуур ямар нэг газар түр зогсож тайван амьсгаа авах, кофе шопоор дайран кофены анхилам үнэр, амтыг мэдрээд гэртээ харивал илүү тайвширч болох юм. Эсвэл та автобусаар зорчдог бол замдаа гэр бүлийнхнийхээ зургийг харах, тэдэнтэйгээ холбоотой сайхан дурсамжуудыг сэтгэлдээ сэргээгээрэй
ИТГЭЛЦЛИЙН ХҮРЭЭЛЭЛ ҮҮСГЭ
Гэр бүл тань танд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ойлгох хэдий ч сэтгэл хөдлөл, ааш араншинд тань тун мэдрэг ханддаг. Тиймээс илэн далангүй байх хэрэгтэй ч сэтгэл хөдлөлөө хэт гаргаж болохгүй. Түүний оронд итгэлт найз, хамтран ажиллагч, хувийн дасгалжуулагч гэх мэт стресс ихтэй үед таныг ойлгож дэмжих хүмүүсийг олж тэдэнтэй асуудлаа хуваалцаарай.
ЦАГИЙН ХУВААРИА ТОДОРХОЙ БОЛГО
Гэрийнхэндээ хэдийд харих, хэзээ оройтох зэргээ урьдчилж хэлж байгаарай. Зарим өдөр ажил ихтэй, эсвэл товлосон уулзалтаасаа болж гэр бүлтэйгээ хамт хооллож чадахгүй байж болох шүү дээ. Тиймээс хүлээлт үүсгэхгүйн тулд хуваариа тодорхой байлга.
ТАЛАРХАЖ СУР
Судалгаагаар талархаж сурах нь төрөл бүрийн ашиг тустайг тогтоожээ. Гэртээ харихынхаа өмнө тухайн өдөр ямар сайхан зүйл өөрт тань тохиосныг бодон түүндээ талархаарай. Юу ч бүтээгүй байсан ч чин сэтгэлээсээ оффисынхоо харуул, кофе шопын баристад талархлаа илэрхийлж болох юм.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|