A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 131 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 131 | |
|
Японд хүмүүс хэт олон цаг ажилласнаас зүрх нь зогсох, архаг сэтгэл гутралд орох, бүр амиа егүүтгэх тохиолдлууд олноор гардгийг сонсоод тэд ямар нөхцөлд, хэдэн цаг ажилладгийг сонирхов.
Японд өдөртөө арваас илүү цагаар ажиллах, ажлын дараа ч хамт олонтойгоо уушийн газар орох байгууллагаас дарамт шахалт хэт их үзүүлдгээс, зарим үед өдөрт 18-20 цагийг ажилдаа зарцуулах тохиолдол түгээмэл байдаг аж. Сард 100-аас дээш, бүр 150-аас илүү цагаар ажиллаж, эмгэнэлтэй үр дагаварт хүрсэн тохиолдол олон гарчээ.
ЯАГААД ӨДРИЙН 8, ДОЛОО ХОНОГИЙН 40 ЦАГ БАЙДАГ ВЭ?
Дэлхийд мөрдөж буй түгээмэл стандарт нь өдрийн найман цаг буюу сарын 22 өдөр гэж үзвэл зарим Япон хүн нэг сарын хугацаанд хоёр сарын ажлыг хийх шаардлагатай тулгардаг гэсэн үг юм. Тэгвэл яагаад долоо хоногт 40 цаг ажиллахаар тогтсон байдаг юм бол?
1800-аад онд аж үйлдвэрийн хувьсгалын үед хүмүүс (бүр хүүхдүүд!) өдөрт 10-16 цаг, долоо хоногийн зургаан өдөр ажиллах нь түгээмэл байжээ. Уг цагийг өнөөдрийн бидэнд урт мэт санагддаг найман цаг болгон багасгасан нь тухайн үедээ том шинэчлэл болжээ.
ДЭЛХИЙН ШИНЭ ХАНДЛАГА: ДӨРВӨН ӨДӨР АЖИЛЛАЖ, ГУРВАН ӨДӨР АМАР
Тэгвэл 40 цаг ажиллах энэ “том” хувьслаас хойш, Дэлхийн I, II дайнууд, Хүйтэн дайн төдийгүй компьютер, интернет, роботууд бий болж, бидний бүтээмж урьд өмнөхөөсөө гайхамшигтай нэмэгдсэн.
Технологийн дэвшлийг, орчин үеийн хүмүүсийн анхаарал төвлөрөх мөчлөгт тааруулж, бүтээмж өндөр байх хугацаанд нийцүүлсэн, ажилчдын амьдралын чанарыг дээшлүүлсэн шинэ хандлагыг Япон болон барууны өндөр хөгжилтэй орнууд туршиж эхэлжээ.
Энэ бол долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах зарчим юм.
Долоо хоногт 30-40 цагийн ажиллах хугацааг дөрвөн өдөрт багтаасан байгууллагууд эерэг үр дүнд хүрч эхэлжээ. 240 ажилтантай, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Perpetual Guardian” -гүйцэтгэл 20 хувь нэмэгдэж, стрессийн төвшин 45 хувь байснаас 38 хувь болж, ажил-амьдралд зарцуулах хугацааны сэтгэл ханамж 54 хувь байснаас 78 хувь болсон бол, 120 ажилтантай “Pursuit Marketing” компанийн борлуулалт 37 хувиар нэмэгджээ.
Шинэ хуваарийг туршиж байгаа судалгааны үр дүнг авахаар 28 орноос 350 гаруй хүсэлт илгээсэн байна.
“Өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллахад нөлөөлдөг хүчин зүйл нь их цаг зарцуулах биш юм. Хүний эрүүл мэнд, стресс, сэтгэл санааны байдал маш чухал” гэж дөрвөн өдөр ажиллах зарчмыг судалж байгаа “Resolution Foundation” хүрээлэнгээс мэдэгдсэн байна.
Үүнээс үзэхэд аливаа албан байгууллага ямар ч нэмэлт зардалгүйгээр ашгаа нэмэгдүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх, ажилчдынхаа сэтгэл ханамжийг өсгөхболомж байгаа аж.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|