• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    109   |  
0

Ажил дээр “олонтойгоо бужигнах” нь бүтээмжид халгаатай талаар өмнө нь бичиж байсан билээ. Хамт олны цагаа олсон хөнгөн маазралт, хөгжилтэй ярианаас гадна зогсолтгүй тачигнах компьютерийн “гар”, хүмүүсийн товших алхаа, нээгдэж хаагдах хаалга, онгорхой салхивчаар орж ирэх Улаанбаатарын амьдралын чимээ нь “Монголын нэг өдөр” зургийг санагдуулна. Гэхдээ хүн бүрийг хувийн өрөөтэй байх боломжгүйгээс хойш яаж үр бүтээлтэй ажиллах хувийн орон зайгаа бүрдүүлэх вэ?

 

Нэгэн хэвийн ажил + хэмнэл = бүтээмж гэдгийг эрт дээр үед ч мэддэг байжээ

ХӨГЖИМ СОНСОХ ШАЛТГААНУУД

Хөгжим сонсох нь барууны орнуудад түгээмэл бөгөөд ажил олгогчдын хүлээн зөвшөөрдөг, ажилчдын ч хийх дуртай зүйл ажээ.Бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүрээнийхэнд зориулсан LinkedIn олон нийтийн сүлжээний танилцуулж байгаагаар жижиг болон дундаж хэмжээний компаниудын хувьд:

  • Удирдлагуудын:
  • 77% нь хөгжим сонсох нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг,
  • 65% нь ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг,
  • 40% нь борлуулалтад эерэгээр нөлөөлдөг гэж үзсэн бол
  • Харин ажилчдын:
  • 90% нь хөгжим сонсч байхдаа илүү бүтээмжтэй байдаг,
  • 88% нь төвлөрч чаддаг,
  • 61% нь ажлаасаа илүү сэтгэл ханамж авдаг гэжээ.

Түүгээр ч зогсохгүй, чимээтэй орчинд ажиллах, нэг хэвийн давтамжтай даалгаврыг гүйцэтгэхэд хөгжим сонсох нь мэдрэхүйн тогтолцооны ачааллыг бууруулж, хүнийг илүү төвлөрүүлж, стрессийг багасгадгийг хэд хэдэн судалгаа нотолжээ.

 

ХӨГЖИМ СОНСОХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Хөгжим сонсох нь онч болон хурдыг нэмэгдүүлэх биш, эсрэгээрээ бууруулдаг талаар зарим судалгаагаар тогтоожээ.Шинэ мэдээлэл хүлээн авах, суралцах үйл явцад үед хөгжим нь тархины ой санамжийг будлиулж, удаашруулдаг талаар судлаачид тогтоосон байна.

Сонсох хөгжмийн сонголтодч бас учир бий.

Хөгжим биш дуу сонсоход дууны үг нь тархины мэдээлэл боловсруулах чадварт сөргөөр нөлөөлдөг бол танил биш шинэ хөгжим нь тархинд “шинэ мэдээлэл” байдлаар бүртгэгдэж, анхаарлыг мөн л сарниулдаг байна.

 

TAGS
#Business