A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
20
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |
|
Ажлын ярилцлага нь хүссэн ажилдаа орж чадах эсэхийг шийддэг хамгийн чухал шат билээ. Хэдий таны туршлага, ур чадварууд анкет дээр бичигдсэн байх ч нүүр тулж ярилцах нь өндөр ач холбогдолтой. Тиймээс ярилцлагадаа аль болох сайн бэлдээрэй.
Энэхүү шатыг амжилттай давахын тулд ярилцлага авч буй хүн (ихэнх тохиолдолд хүний нөөцийн менежер) танаас ямар зүйл олж харахыг хүсэж байгааг ойлгох хэрэгтэй.
Хэрэв та туршлагатай, чадварлаг хүний нөөцийн менежертэй ярилцвал доорх гурван асуултыг танаас асуух болно. Амжилттай хариулахын тулд дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.
Анкет дахь мэдээлэл тантай хамт ажиллахад ямар байхыг илтгэж чадахгүй. Тиймээс та ирээдүйн ажил олгогчдоо өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн байж чадна гэдгээ ойлгуулах шаардлагатай болно. Мэдээж хэрэг та мэргэжлийн тодорхой ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Түүнчлэн хүмүүс таныг ирээдүйн ажлын хамтрагчаа гэж үздэг байх хэрэгтэйг ойлгоорой.
Ажил горилогчдын түгээмэл гаргадаг алдаа нь тэд ажлын ярилцлагыг шалгалттай зүйрлэж ойлгоод байдаг. Ингэснээр өөрийнхөө талаар үнэнээр ярих бус нөгөө талын сонсохыг хүссэн "зөв" хариуг хэлэхийг хичээдэг.
Харин эсрэгээрээ та ярилцаж буй хүнээ ирээдүйн хамтрагчаа хайж буй жирийн нэгэн, тухайн ярилцаж буй мөчөө бие биенээ таньж мэдэх боломж гэж харвал харилцаа шал өөр болж хувирна. Өөрөөр хэлбэл “Бид хамт ажиллахыг хүсэж байна уу?” гэдэг нэгдмэл зорилготой болох юм. Ярилцлагын үеэр та мэргэжилдээ хэр дуртай вэ гэдгээ мөн хүнтэй хэрхэн зөв ойлголцож чаддагаа нотлон харуулах боломжтой.
Дээрх хандлагын бас нэг эерэг тал нь ярилцаж буй хоёр хүний тархинд давхцал үүсгэж өгдгөөрөө онцлог. Martin Pickering, Simon Garrod нарын судалгаанд ярилцагч талууд "долгион нийлж" байвал бие биенийхээ ярианы элементүүдийг хуулж эхэлдэг тухай нарийн тайлбарласан нь бий. Хэрэв та ярилцаж буй хүнтэй яг л дотны хүнтэйгээ харьцаж байгаа шиг инээж, бөхөлзөж, харц буруулалгүй нөхөрсгөөр харьцвал тэд ч зөрүүлээд яг л тэгж харьцах бөгөөд таныг аль хэдийн ажлын хамтрагчаа гэж харж эхлэх болно.
Та хэдийгээр тухайн ажлын байранд шаардагдах ур чадваруудыг эзэмшсэн байлаа ч цаашдаа илүү ихийг сурч мэдэх хэрэгтэй. Тэгвэл та хувь хүнийхээ хувьд болон мэргэжлээрээ өсөж хөгжиж чадна гэдгээ яаж батлах вэ?
Ярилцлагын үеэр дор хаяж нэг удаа хэрхэн хариулах нь ойлгомжгүй төвөгтэй асуулттай тулгарна. Тэр л таны боломж. Мэдэхгүй нэр томъёо асуух ч юм уу, эсвэл 100 хувь ойлгож байв ч хэрхэн хариулахаа мэдэхгүй тийм үе гарч ирнэ. Ийм үед мэддэг мэт дүр эсгэх хэрэггүй. Туршлагатай менежерүүд шууд л анзаарна.
Мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байгууллагын зан төлөвийн талаар судалдаг эрдэмтэд хүмүүс сул дорой харагдчих вий гэсэн айдсаасаа болж мэддэггүйгээ хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Гэтэл ярилцлага авч буй хүн эсрэгээрээ ажил горилогчоосоо асуулт тавьж, нэмэлт мэдээлэл авахыг хүсэж, өсч дэвших боломжоор хангахыг санал болгоосой гэж хүсдэг байна.
Хэрэв та асуултаа ойлгохгүй байвал дахин тодруулж асуу. Асуултыг өөрөөр хэлж болох хувилбаруудыг санал болго. Хэрэв та юу гэж хариулахаа мэдэхгүй хэвээр байвал урьд өмнө нь ийм төрлийн асуулттай нүүр тулж байгаагүйгээ үнэнээр нь хэлээрэй.
Өсч дэвших эрмэлзлээ цаашид сурч хөгжих ямар боломж байгааг асуух байдлаар илэрхийлж болно. Танай компани дотооддоо сургалт семинар тогтмол зохион байгуулдаг уу? Мэргэжлийн сургалтад хамрагдахыг хүсвэл компанийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү? гэх мэт.
Дийлэнх ажил олгогчид идэвх санаачилгатай хүнийг үнэлдэг. Та уг чанараа ярилцлагад сайн бэлдсэнээр харуулах боломжтой. Тухайн компанийн түүх, үйл ажиллагааны чиглэл, сул болон давуу талыг нь сайн судлах хэрэгтэй. Хэрэв та тухайн компанид ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа танилтай бол компанийн талаар лавлаж асуугаарай.
Түгээмэл тааралддаг асуултуудад хариулах маягаар ярилцлагадаа бэлд. Leonid Rozenblit, Frank Keil нарын судлаачид хүмүүс сайн мэддэг гэж боддог зүйлээ задалж, зөв тайлбарлаж чаддаггүй гэдгийг судалж тогтоосныг санаарай. Бид ихэвчлэн ярилцлагын үеэр ажил мэргэжлийнхээ онцлог, тэдгээр нь ажил олгогчдод хэрхэн үр шимээ өгөх тухай хангалттай сайн ойлгуулж тайлбарлаж чаддаг гэж боддог. Харамсалтай нь яг цагаа тулахаар чаддаггүй. Тиймээс ярилцлагад бэлдэх нь мэдэхгүйгээ ойлгож дутуугаа нөхөх боломж олгодог байна.
Хүмүүсийн ярилцлагад бэлддэггүй нэг шалтгаан нь хэт бэлдсэн мэт харагдах вий, үнэмшилгүй санагдах вий гэх айдас. Гэвч ярилцлагад хэр бэлдсэнийг тань ажил олгогч гярхай ажиглаж, хөдөлмөрийг тань үнэлдэг. Тиймээс аливаа ярилцлагад орохын өмнө сайн бэлдэх хэрэгтэй.
Хэдийгээр ажлын шалгуурт нийцлээ ч, ярилцлагадаа сайн бэлдлээ ч хүссэн ажилдаа орж чадахгүй байх тохиолдол гарч болзошгүй. Ийм тохиолдолд та ярилцлага хийсэн хүнтэйгээ эргэн холбогдож санал шүүмжийг нь заавал сонсоорой. Цаашид ярилцлагад орохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ гэдгээ асуугаад үз. Харин яагаад ажилд тэнцээгүй талаар асуух хэрэггүй.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
20
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|