A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |
|
Бусдыг хүндэтгэх нь Япончуудын хувьд хамгийн энгийн, хамгийн чухал соёл юм. Япончууд бүх хүнтэй Америк болон Европ хүмүүсээс илүү соёлч боловсон харилцдаг. Ингэхдээ бөхийж мэндлэх, нэрийн хуудсаа солилцох нарийн дэг жаягтай. Япон хэлэнд хэн нэгэнтэй зүгээр харилцах нь хангалтгүй байдаг. Заавал араас нь "сан, сама, күн, чан" гэх нөхцөл залгаж ярих бөгөөд эдгээр нь тухайн харьцаж буй хүний статусаас хамаарч өөр өөрөөр хэлэгддэг.
Японд явахад гудамжинд хогийн сав тааралдах нь өдрийн од шиг. Хүмүүс зорьсон газраа очих хүртлээ хогоо авч явдаг бөгөөд энэ нь хог хаягдал боловсруулах, тээвэрлэх системийг үр ашигтай, зөв зохион байгуулалттай байлгахад тустай. Японы дийлэнх үйлдвэрлэгчид эрчим хүчний хэмнэлттэй, хогийн цэгт хог нийлүүлдэггүй гэдгээрээ бахархдаг гэхэд болно. Мөн япон хүмүүс хэрэггүй зүйлс худалдан авч мөнгөө үрэхийг таашаадаггүй минималист хүмүүс.
Цэвэр цэмцгэр байдал япончуудын хувьд тун ач холбогдолтой. Хоол идэхээс өмнө гар арчих нойтон алчуур заавал өгнө. Худалдагч үйлчлүүлэгч хоёр гар гараа хүргэхгүйн тулд дэлгүүрээс юм худалдаж авахад хариулт мөнгийг жижиг тавиур дээр тавина. Японд байнга амны хаалт зүүдэг хүмүүстэй тааралдвал ханиад томуунаас сэргийлж байна гэж ойлгож болохгүй. Үнэндээ тэд ямар нэгэн өвчтэй, түүнийгээ бусдад халдаахгүй байхаар хичээж буй хүмүүс.
Хоцрох нь нөгөө хүнээ үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Японы нийтийн тээвэр хүртэл нарийн цагийн хуваарийн дагуу явдаг. Бага зэрэг хоцрох, саатах үе байлаа ч тэр нь ердөө л хэдхэн секундээр хэмжигддэг байна.
Япон улс өндөр настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 оны тайланд Япон эмэгтэйчүүд хамгийн урт насалдаг талаар дурджээ. Япончуудын урт наслалтын нууц юу вэ? Тэд өдөр тутмын амьдралдаа эрүүл дадал зуршлыг суулгаж чадсан байдаг. Тус улсын эрүүл мэндийн үйлчилгээ маш сайн. Дээрээс нь япончууд өдөр тутмын хүнсэндээ загас, хүнсний ногоо гэх мэт бага илчлэгтэй хоол хүнс түлхүү хэрэглэдэг. Хүүхэд залуучууд нь хичээл сургууль руугаа алхах нь элбэг бөгөөд бүх нийтээрээ бясалгал хийж, байгальд аялах дуртай ард түмэн юм.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|