• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0
 

АМЬДРАЛ ТАНД НИМБЭГ ӨГВӨЛ ТҮҮГЭЭР ШҮҮС ХИЙ

Израильчууд төрөлх нутгаасаа 2000 жилийн өмнө цөлөгдөн дэлхий даяар хэрэн тэнүүчилж зовлон шаналал, баяр бахдал бүгдийг үзсэн ард түмэн. Эх нутгаа санагалзах тэдний хүсэл хожим 1948 онд тусгаар улс болох  боломжийг нь бодит болгосон юм. 

Тэдэнд газар зүйн таагүй нөхцөл, хөршүүдийн дундах хурцадмал харилцаа гэх мэт асуудал байсан хэдий ч орчин үеийн технологи эзэмшин инноваци хийхийг гарамгай сурчээ. Тэдэнд хайрцагнаас гадуур сэтгэх, дарамт шахалтан дор эцэж цуцашгүй, шаргуу ажиллах зэрэг бизнесмен хүнд зайлшгүй хэрэгтэй чанарууд төрөлхийн цаанаасаа заяагдсан.

Ихэнх энтрепренерүүдийн мэддэгээр зовлон бэрхшээл эрч хүч, уян хатан чанарыг бий болгодог. Израилийн энэ орчин нөхцөл энтрепренершип соёл хүчтэй бүрэлдэх нөхцөл болсон юм. Иерусалимд төвтэй "Kahena Digital Marketing" компанийн захирал Ари Нахмани хэлэхдээ, "Израильчууд гэнэтийн зүйлд дасан зохицсон ард түмэн. Тэд хүний төсөөлж чадахааргүй зүйлсийг бүтээж болно гэдэгт итгэдэг бөгөөд аливаа орчинд дасан зохицож, хурдан хугацаанд шийдвэр гаргаж чаддаг нь яг л нимбэггүй хирнээ нимбэгний шүүс хийчихэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг." 


ШУЛУУН ШУДАРГА, ИЛ ТОД ЧАНАР ЧУХАЛ

Сонгодог Израиль чанар нь шулуун шударга, ил тод байх явдал аж. Израильчууд бизнесийн асуудал болон хувийн амьдралаа ил тод байлгахыг эрмэлздэг бөгөөд "Та юу харж байна түүнийгээ авна" гэх зарчмыг баримталдаг.

Шулуун шударга, ил тод байснаар та ажилчид, хамтрагчид, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж чадна гэсэн үг. Хэрэв тэд итгэвэл таны бизнесийг урт хугацаанд дэмжсээр байх болно. Ингэж гэмээнэ урт хугацааны тогтвортой амжилт бүрэлддэг байна. Заримдаа хэт шулуун шударга байх нь бүдүүлэгт тооцогдоно. Тиймээс хяналттай мэдрэмжтэй байхаа мартаж болохгүй.


ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ 

Энтрепренершип түгээмэл дэлгэрсэн АНУ тэргүүтэй дийлэнх оронд амжилтын хүчин зүйлс хамт олных гэхээс илүү хувь хүнтэй хамаатай байдаг нь нууц биш. Харин Израильд энэ ойлголт эсрэгээрээ. Жижиг газар нутагтай, цөөн хүн амтай, нийтэч соёлтой учраас хүмүүстэй харилцаа холбоо тогтооход харьцангуй амар.

“Израилийн гарааны бизнесийн систем бол нэг нь нийтийн төлөө, бусдадаа туслах эрмэлзэл дээр тогтдог. Амжилттай энтрепренерүүд залуу үедээ тусалж тэдэнд зааж зөвлөж, ментор нь болох явдал тун элбэг” гэж "Israeli Mapped in NY"-ийн үүсгэн байгуулагч, "SOSA NYC"-ийн ерөнхий менежер Гай Франклин хэлжээ.


БҮТЭШГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

Еврей үндэстэн хүчирхэг, эрэлхэг гэдгээрээ алдартай.  Энэхүү чанар нь тэднийг дэлхийн газрын зургаас олон жилийн турш  арчигдаагүй гол шалтгаан нь болдог.

Бүтэшгүй зүйл гэж үгүй. Хэрэв хангалттай сайн хичээвэл ямар ч зорилгод хүрч болно гэдэг үзэл Израильчуудын сэтгэхүйн тулгын чулуу билээ. Израильчуудын эцэг гэгдэх Теодор Герцль “Хэрэв хангалттай хүсэж чадваас мөрөөдөл чинь мөрөөдөл биш болно” гэдэг алдартай үгийг хэлж байсан удаатай. 

2017 онд "Intel" компанид 15 тэрбум ам.доллараар зарагдсан “Mobileye” компанийн гүйцэтгэх захирал Зив Авирам ”Израиль инженерүүд бараг биелэгдэшгүй гэмээр асуудалд хүртэл шийдэл олж, олон орны инженерүүдтэй гар нийлж, хамтарч ажиллаж чаддаг нь тэдний нэг онцлог” хэмээн тайлбарлаж байжээ.  

Зорьсон зүйлдээ юу ч болж байсан хүрнэ гэх эр зориг нь амжилттай бизнес эрхлэхэд маш чухал. Амжилттай энтрепренерүүд томоор сэтгэж түүнийхээ хойноос тууштай зүтгэсэн хүмүүс байдаг билээ.


БУСДАД ТУСАЛ

Еврей үндэстний нэг онцлог бол “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн чанар юм. Тэднийг өөрөөр “Sabra” буюу кактус гэж хочилдог. Дундаж Израиль хүн дуу цөөтэй, хүйтэн хөндий юм шиг боловч хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарвал туслахад хэзээд бэлэн. Та ч мөн бусдад тусалж эхэлбэл энтрепренерийн замналд тань үр шимээ өгөх нь гарцаагүй. 

TAGS
#Business