• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0
 

1. ХАМТРАГЧАА ЗӨВ СОНГО

Үл хөдлөхийн салбарт байршил чухал байдаг шиг гарааны бизнест үүсгэн байгуулагч №1. Байшингийнхаа дотоод заслыг дураараа өөрчилж болох ч байршлыг нь хөдөлгөж чадахгүй шүү дээ. Яг үүнтэй адил шинэ бизнест бизнесийн чиг хандлагаа хүссэнээрээ сольж болох ч хамтран үүсгэн байгуулагчаа сэлгэх амаргүй. Ихэвчлэн бизнесүүдийн амжилт үүсгэн байгуулагчдаасаа ихээхэн хамаардаг.

2. БИЗНЕСЭЭ ХУРДАН ЭХЛҮҮЛ

Бизнесээ хурдан эхлүүлснээр бүтээгдэхүүнээсээ ихээхэн ашиг олно гэсэн үг биш. Харин нэгэнт эхлүүлсэн бол илүү нухацтай ажиллаж, хичээж чармайхаас өөр аргагүйд хүрнэ гэсэн санаа. Үйлчлүүлэгчидтэй харилцаж, тэдний санал шүүмжийг сонсохоос эхлээд хэрэгтэй туршлагууд хуримтлуулах болно.

3. САНААГАА БАЯЖУУЛ

Бизнесийнхээ эхлэлийг яаралтай тавь, тэгээд хөгжүүл. Гарааны бизнес гэдгийг маш гоё, супер санааны үндсэн дээр босдог зүйл гэж ташаа ойлгодог. Үнэндээ тийм биш. Компанийн үйл ажиллагааны явцад санаа улам боловсронгуй болдог. Тиймээс юу ч гэсэн эхлүүл, явцдаа улам боловсронгуй болго. 

4. ХЭРЭГЛЭГЧДЭЭ МЭДЭР

Гарааны бизнесийн ололт амжилтыг тэгш өнцөгт гээд бодъё. Өргөн нь (өндөр нь ч байж болно) хэрэглэгчдийн тоо, өндөр нь хэрэглэгчдийнхээ амьдралыг хэрхэн чанаржуулж байгаа байдал... Хоёр дахь хэмжээсийг та илүү сайн удирдаж чадна. Мэдээж үүнийг сайн хийж чадвал эхний буюу хэрэглэгчийн тоон өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Хэцүү хэсэг нь юу вэ гэвэл хэрэглэгчдэд юу хэрэгтэйг нь өгөхөөс илүү, юу хэрэгцээтэйг мэдэх нь хэцүү гэсэн үг. 

5. БАГА ХҮРЭЭНД ШИЛДЭГ НЬ БАЙ

Санаснаар болдог бол маш олон хэрэглэгчтэй болмоор байгаа биз. Гэвч шууд санасандаа хүрэх хэцүү. Ийм үед бизнесүүдийн өмнө хоёр сонголт тулгарна. Эхнийх нь цөөн хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангах уу, эсвэл бүх хэрэглэгчийн тодорхой хүсэлд нь нийцүүлэх үү? Мэдээж эхнийхийг нь сонго. Тооноос чанарыг чухалчил. 

6. САЙН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГО

Хэрэглэгчдээ татах хамгийн шилдэг арга бол үйлчилгээгээ төгс болгох явдал юм. Тиймээс иргэдтэй харилцах харилцаан дээрээ хамгийн их анхаарлаа хандуулаад үзээрэй. Гарааны бизнесийн эхэн үед ийм алхам хийх нь хэрэглэгчдээ таньж мэдэхэд илүү тустай. 

7. ЮУГ ӨСГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА, ТҮҮНИЙГЭЭ ХЭМЖ

Энэхүү санааг ЖоиКраусаас анх сурсан юм. Аливааг хэмжихээр далд ухамсарт өсгөх хүсэл төрж эхэлдэг. Хэрэв хэрэглэгчдийнхээ тоог өсгөмөөр байвал том цаасан дээр өдөр бүр мөрөөдлийнхөө тоог бичээрэй. Өсөхөд нь баярлаж, буурахад таны урам хугарна. Удалгүй өсөлтийн хамаарлыг та олж хардаг болно. Ингэснээр зөв шийдвэр гаргах боломжтой болдог. 

8. АРВИЧ БАЙ

Арвич байх нь гарааны бизнест хэчнээн чухлыг үгээр илэрхийлэшгүй. Ихэнх бизнесүүдийн гаргадаг алдаа нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргахаасаа өмнө мөнгөгүй болчихдог. Тэгэхээр арвич байх нь үргэлжийн шинэлэг байхтай адил ач холбогдолтой. 

9. БАГА Ч ГЭСЭН АШИГТАЙ АЖИЛЛА

Өндөр ашигтайгаар нь бизнесийн амжилтыг тодорхойлдог нь явцуу ойлголт. Компани үүсгэн байгуулагчдынхаа амьжиргааны зардлыг дааж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчдаас бүрэн хамааралтай байхаа больж гэрээ хэлцэлд ижил түвшинд оролцох, илүү олон сонголттой тулна. Өөрөөр хэлбэл хоолоо олохын тулд хөрөнгө оруулагчдыг царайчлахгүй гэсэн үг.

10. САТААРЛААС ЗАЙЛСХИЙ

Сатаарлаас илүү гарааны бизнесийг сүйрүүлдэг зүйл үгүй. Paradoxically олон нийтээс хөрөнгө босгох нь ч сатаарлын үндэс болдог. Аль болох зайлсхийвэл зохино. 

11. УРАМ ЗОРИГОО АЛДАЖ БОЛОХГҮЙ

Мөнгөгүй болох нь гарааны бизнесийг “сүйрэлд” хөтөлдөг боловч үнэндээ төвлөрлөө алдах нь гол аюул. Иймд урам зоригоо алдалгүйгээр бизнесээ эхлүүлэх нь асар том сорилт болдог. 

12. БИТГИЙ БУУЖ ӨГ

Хэдий урам зоригоо алдсан ч бууж өгч болохгүй. Шантралгүй зүтгэсээр байхад л та маш урт замыг туулсан байх болно. Төрөлхийн авьяас чадвар шаарддаг салбаруудад арай өөр л дөө. Уйгагүй оролдлого, тууштай зан таныг шагнах болно.

13. БҮТЭЛГҮЙТЭЛ  ТУЛГАРДГИЙГ САНА

“Viaweb”-д ажиллаж байхдаа суралцсан нэгэн чухал чадвар минь аливаад хэтэрхий өндөр хүлээлт үүсгэхгүй, бодитоор харах чадвар байв. Тэр үед 20-оод хэлцэл дээр бид бүтэлгүйтсэн бөгөөд эхний 10 дээр энэ нь байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч чадсан юм.  Иймд бүх зүйлийг төгс болно гэж хэт итгэх бус бүтэлгүйтэл, алдаа ямагт отож байдгийг санаж, түүнээс хэрхэн гарах арга замыг урьтаж тооцоолох нь чухал юм. 

 

Энэхүү нийтлэл нь бизнесмэн Paul Graham-ийн хувийн блог дээрх эсээний орчуулга болно.

 
TAGS
#Business