A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
20
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 82 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 82 | |
|
КОУЧ Г.ЖАРГАЛМАА ЗӨВЛӨЖ БАЙНА:
Сайн байна уу? Сүүлийн үед яагаад ч юм өөрийгөө үнэ цэнэгүй мэт санаж, энэ байдал минь ажил, бизнест нөлөөлж урамгүй, эрч хүчгүй, үнэлэмжгүй болоод байна. Ер нь өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ тухай олон видео үзэж, ном уншсан боловч ерөнхий ойлголт л аваад байгаа болохоос яг өөрт тохирсон тодорхой мэдлэг олж авахгүй байна. Надад туслаарай. Иргэн Г.Төгсөө
Хариулт:
Маш чухал асуулт байна. Аливаа шийдвэр гаргахдаа нухацтай, судалгаатай хандана гэдэг энэ зан өөрөө чиний нэг үнэ цэнэ. Үнэ цэнэ гэдгийг нэг үгээр тайлбарлавал өрсөлдөх чадвар, эцсийн үр ашиг, чанар гэсэн үг. Тухайлбал,
ХАРИЛЦААНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Чи хэн нэгэнтэй ямар нэг байдлаар өдөр бүр л харилцдаг шүү дээ. Тэгвэл та хоёрын харилцааны үр дүнд ямар үр ашигтай байсан бэ? гэдгийг бодох. Чамд эсвэл нөгөө хүнд чинь, бүр өөр бусдад гэх мэтээр. Та 2 харилцсанаар шинэ санаа олсон уу, ямар нэг зүйлийг ухаарсан уу? орлогоо өсгөсөн үү? шинэ туршлага хуримтлуулсан уу? шинэ хүмүүстэй танилцсан уу? хэрэгтэй мэдээллээ олж авсан уу? эсвэл өөртөө итгэх итгэл, сайхан мэдрэмж авсан уу? ямар нэг хэрэгтэй үйл ажиллагаа сэдсэн үү? гэх мэтээр хүн бүртэй харилцаж байгаа харилцааныхаа үр дүнг бодож байгаарай. Энэ харилцааны үр дүнд юу бий болох вэ? ямар үр ашигтай вэ? гэдгийг бодно. Хэрвээ дээрх асуултуудын алинд нь ч олигтой хариулт байхгүй бол та хоёр харилцаа үнэ цэнэ багатай гэсэн үг. Хэрвээ үнэ цэнэ багатай бол харилцах цагаа багасга эсвэл харилцааныхаа хэлбэрийг өөрчил, ярих сэдвээ чи өөрөө чиглүүл. Энэ мэтээр үнэ цэнийг нэмэгдүүлж болно.
ЭД МАТЕРИАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Байгаа эсвэл шинээр авсан эд материал, хувцсаа зөв хадгалж, цэвэр цэмцгэр, зөв зохицолтойгоор, тохиромжтой газраа донжтойгоор өмсөж хэрэглэж чадвал үнэ цэнийг нь нэмэгдүүлж байна гэсэн үг. Эсвэл бяцхан засвар хийгээд загварыг нь илүү шинэлэг болгож чадвал бас л адилхан. Өөрт огт хэрэглэхгүй байгаа эд материал, хувцсаа өөр хэрэгтэй хүнд нь зарах юм уу өгвөл бас л тэр хувцасныхаа үнэ цэнийг өсгөж байна гэсэн үг. Энэ мэтээр ямар ч эд материалын хувьд адилхан.
ГЭР БҮЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Хожим нь үлдэх сайхан дурсамжийг, түүхийг бий болго. Хүүхдүүдтэйгээ зүгээр нэг хамт байх биш, шинэ зүйл зааж өг, шинэ газар луу хамтдаа яв, шинэ зүйл туршиж үз, хамтдаа хөгжилд, ухаарал өгсөн үг хэл. Тэдгээр сайхан цаг мөчөө ямар нэг байдлаар баримтжуул. Тухайн мөчийг үргэлж сануулах дурсгалын зүйл худалдаж авах юм уу, тэмдэглэл бичих, зураг, бичлэг хийх гэх мэтээр. Хүүхдүүдээс гадна ээж дүү хамаатны бусад хүмүүстэйгээ ч мөн адил. Гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндэд нь анхаар. Өөрийн чадах зарим нэг асуудлыг нь шийдэхэд тусал. Онцгой биш өдрүүдэд гэнэтийн жижигхэн ч гэсэн бэлэг өг. Сайхан урмын халуун дулаан үг хэлж бай. Гэхдээ өөртөө дарамт үүсгэж болохгүй. Гэр бүлийнхэн чинь чамд ямар чухал хүмүүс болохыг ямар нэг байдлаар мэдрүүлснээр үнэ цэнийг нь нэмэгдүүлж болно.
ҮЙЛДЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Чи ямар нэг үйлдэл хийх гэж байгаа бол эхлээд өөрөөсөө үнэхээр хэрэгтэй бас зөв эсэхийг асуу. Жишээ нь, ямар нэг сургалт юм уу хуралд явах гэж байгаа бол эхлээд сайн судал, үнэхээр явах бол зорилготойгоор оч, зөвхөн сонсогчийн байр сууринаас биш. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, чухал хүмүүстэй танилцах, яриаг өөрөө эхлүүлэх, чамд хэрэгтэй байгаа мэдээллийг урьдчилан бодож түүнийгээ мэдэх хүмүүсээс нь очиж асуух гэх мэтээр тухайн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлж болно. Мөн тухайн ажлыг хийхэд хэн нэгэн чамд тусалж эсвэл орлож чадах уу? гэдгийг бод. Хэрвээ тийм найдвартай хүн байгаа бол ажил үүргээ шилжүүлж, тэр хугацаагаа өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулбал үнэ цэнэ нь мөн өснө.
ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Өөрийгөө брэнд бараа гэж бодвол өрсөлдөх чадвараа хэрхэн өсгөх вэ? гэж бодоорой. Шаардлагатай мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, сайхан харагдах, эрүүл байх, үр бүтээлтэй сайхан харилцааг бий болгох, бусдад туслах, мэдэхгүй зүйлийг нь зааж өгөх, санаачилгатай байх, хэлсэн амласандаа хүрэх, нухацтай шийдвэр гаргах чадвар, асуудлын учир шалтгааныг олох чадвар, өргөн хүрээтэй сэтгэлгээ, зорилго тэмүүлэл, чиний хүрээлэл зэрэг нь чиний үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Хожмын нэг өдөр энэ хорвоогоос чамайг халихад хүмүүс юу гэж дурсаасай гэж бодож байна? Энэ бүхэн бол чиний үнэ цэнэ байх болно.
АЖЛЫНХАА ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Өнөөдөр чи ямар ч ажил хийдэг байж болно. Магадгүй хүсч мөрөөдөж байсан ажил чинь биш ч байж болно. Гэхдээ л ямар нэг шалтгааны улмаас энэ ажлыг яг одоо хийж л байгаа бол чин сэтгэлээсээ, өөрөөсөө гарч болох хамгийн сайнаараа хий. Энэ чин сэтгэлийн үнэ цэнэ дараагийн мөрөөдлийн ажилдаа хүрэх гүүр, гарц, үүд хаалга болж өгнө. Аливаа даалгаврыг ял гэж хүлээж авахаасаа илүүтэйгээр өөрийгөө харуулах боломж, зорилгодоо хүрэх нэг шат гэж бодох нь ажлынх нь үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
20
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|