• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

Statcounter.com гэх интернэтийн хандалт хэмждэг судалгааны сайтын өнгөрсөн нэг жилийн хугацаанд явуулсан судалгаагаар сар тутамд Chrome хөтөчөөр дамжин 10 тэрбум хол давсан уншилт хийгдсэн нь хайлтын системийн зах зээлийн 62.7 хувийг Chrome  дангаараа эзэлж буй үзүүлэлт юм.

Chrome үнэнч хэрэглэгч таны хайлтыг илүү хялбар, хурдан болгох өргөтгөл, сайжруулалтыг нэмсээр байна.

 

Google Arts & Culture

Chrome-ийн хоосон цагаан хана уйтгартай санагддаг уу? Тэгвэл энэ тохиргоо нь таныг илүү бүтээлч байлгахын зэрэгцээ уран зургийн талаар мэдлэг олгоно. Шинэ цонх нээх тоолонд  уран зургийн гайхалтай бүтээлүүд харагдахаас гадна цонхны дээд буланд байрших тэмдэгт дээр/icon/ дарснаар уран зурагтай холбоотой бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой цонх нээгдэнэ.

 
 

Session Buddy

Олон цонх зэрэг нээгээд хайлтын илэрц удааширч байвал “Session Buddy”-г ашиглаад үзээрэй. 

Энэ өргөтгөл нь хайлтын илэрцийг хариуцаж байдаг бөгөөд та хаасан цонхоо дараа хялбар нээж олоход тусална. Chrome-д хадгалах нь эргэн санахад ачаалдаг бол энэ өргөтгөлийг хөтөчдөө нэмэн тодорхой сэдвийн хүрээнд илэрцүүдээ хавтаст хадгалан хожим олоход дөхөм байдаг.

 
 

Download Manager

Та сүүлд татаж авсан зүйлээ хайж олоход хүндрэл учирдаг уу? Тэгвэл энэ өргөтгөл интернетээс татаж авсан аливаа контентийг хадгалах тусгайлсан орон зайг санал болгодог. Мөн та татаж авч буй өгөгдлөө зогсоох, үргэлжлүүлэх, устгах хурд нь гайхамшигтай.

 
 

The Great Suspender

Таны компьютерийн рамын багтаамжийг хэмнэх зорилгоор удаан хугацаанд хандалт аваагүй сайт, мөн сэжигтэй санагдсан сайтын холбоосыг энэ жагсаалтад оруулснаар таны хайлтад  дахин гарч ирэхгүй болгоно.

 
 

Grammarly

Энэ өргөтгөлийг идэвхжүүлснээр таны бичиж буй мэйл, сошиал медиа пост, бусад платформ дох бичвэрийн алдааг автоматаар засна.

 
 

LastPass

Өөр сайтуудад үүсгэсэн нууц үгээ  санах төдийлөн хялбар байдаггүй. Мөн бүгдэд нь ижил нууц үг ашиглах нь тийм ч догь арга биш. Харин энэ өргөтгөлийг идэвхжүүлснээр таны вэб хөтөч дээр үүсгэсэн бүх нууц үгийг хадгалах болно. Харин та гол нууц үгээ мартаж болохгүйг санаарай.

 
 

Focus

Энэ өргөтгөл таныг хийж буй ажилдаа төвлөрөхөд туслах бөгөөд та нэвтрэхгүй гэсэн веб сайтуудаа жагсаагаад тодорхой хугацаанд орохоос сэргийлж өөртөө хориг тавих боломжтой.

 

Unseen – Фэйсбүүк дээр уншсан захианы илгээгчдэд Seen гэсэн тэмдэглэгээг харагдуулахгүй байх тохиргоо. Өөрөөр хэлбэл уншаагүй мэт л унших боломжийг энэ өргөтгөл олгоно.

 
 

Papier

Энэ өргөтгөл веб-ийн шинэ цонхыг “notepad” тэмдэглэл  болгон хувиргах тул та товч тэмдэглэх зүйлс, шинэ санаагаа “google doc” нээлгүйгээр, word-руу хуулахгүйгээр энд бичиж, хадгалаад хаанаас ч харах боломжтой.

 
 

Honey

Үүнийг ашигласнаар онлайнаар худалдан авалт хийх тоолонд автоматаар оноо хуримтлуулах боломжтой.

Ингэснээр дараагийн худалдан авалтдаа хуримтлуулсан оноогоо ашиглан мөнгөө хэмнэх боломжтой.

Тухайлбал, Amazon-оор худалдан авалт хийж байхад таны хуримтлуулсан оноог хайлтын цонхны хажууд үргэлж харагдуулж, купоныг тань сануулах болно.

 
 
TAGS
#Business