• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

Хэвлэлд мэдээлэлд хамгийн ойр байж олон нийтэд танигдсан бизнесменүүдийн нэг бол яах аргагүй Ричард Брэнсон. Түүний дуг хийж буй ажилтантайгаа авахуулсан зураг нэг хэсэг интернетийг донсолгоод амжсанг та бүхэн санах байх. 

Энэхүү эрхэм өдгөө 69 настай. Анх 16 насандаа сургуулиа орхин бизнесийн замналаа эхлүүлсэн тэрээр 60 гаруй салбар компани, 70 орчим мянган ажилтантай "Virgin Group"-ийг үүсгэн байгуулсан гэдгээрээ алдартай. Мөн түүний бичсэн номнууд бизнес эрхлэгчдийн заавал унших номны жагсаалтаас буудаггүй билээ. 

Ричардын амжилт, төлөвшилд хамгийн их нөлөөлсөн хүн бол түүний ээж. Ричард Брэнсон ээжээсээ суралцсан зүйлсээ дараах байдлаар дурджээ.

 
 

БҮҮ ХАРАМС

Өнгөрсөнд харамсалгүй ирээдүй рүү тэмүүл гэдэг нь миний ээжээсээ авсан хамгийн үнэт сургаалуудын нэг юм. Би багаасаа ээжийнхээ шантаршгүй занг биширдэг байв. Тэр салфеткийн модон хайрцагнаас эхлээд хогийн саваар хүртэл янз бүрийн юм хийдэг байсан. Хэрэв бүтэлгүйтвэл дараагийн санаа руугаа шилжинэ. Ээж маань надад өнгөрсөнд туулсан саад бэрхшээл, бүтэлгүйтэлүүд муу зүйл биш харин ч амьдралын энгийн л нэг хэсэг гэдгийг ойлгуулсан. 


БУСАДТАЙ БҮҮ МУУДАЛЦ

Ээж маань надад уулзсан хүн болгоныхоо сайн чанарыг олж харахыг сургасан. Хэн нэгэнтэй муудалцвал цаашид найз хэвээрээ үлдэж,  харилцаагаа хэвийн хэмжээнд байлгах бүх арга замыг олох хэрэгтэй. Үүний нэг жишээ нь мини амьдралд 20 жилийн өмнө "British Airways"-тэй эрх зүйн маргаан үүсч, ялах үеэр тохиолдож байв. Үүний дараагаар би "British Airways"-ийн гүйцэтгэх захирал Колин Маршаллыг хоолонд урьж, түүнийг 2012 онд бурхан болтол найз нөхдийн харилцаатай байсан юм. Хүн бүр дайсан, өрсөлдөгч, эсвэл бүүр экстэйгээ хүртэл найзын харилцаатай болбол дэлхий улам сайхан болж чадна гэдэгт итгэдэг. 


ХУРДАН ДАСАН ЗОХИЦОЖ СУР 

Эмээгийнх рүү явах замд ээж маань намайг сахилгагүйтлээ гээд машинаас буулган өөрөө очоорой гээд үлдээж байсан түүхийг хүмүүс сайн мэднэ. Би тэр үед ердөө зургаахан настай байлаа. Тэр үйл явдал өнгөн дээрээ шийтгэл мэт боловч үнэндээ надад хэд хэдэн сургамж өгснийг сүүлд ухаарсан. Тухайн үед төөрчихөөд орон зайн мэдрэмж ямар чухал юм бэ гэдгийг ухаарсан. Мөн амьд үлдэх, хар толгойгоо өөрөө хариуцахын чухлыг яс махандаа шингэтэл ойлгосон. Хожим энэ нь миний бизнесийн амьдралын тулгуур зарчим болсон юм. Ямар ч компанийн эхний жилийн зорилго амьд үлдэх байдаг. Тэгж чадваас дараа нь өсөн дэвжиж чадна. Эхлэл үедээ амьд гарч чадахгүй бол урт хугацаандаа амжилт гаргана гэж санахын ч хэрэггүй. 


БУСДЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬ

Манайх гэдэг айл намайг бага байхын л гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг үлгэр жишээч гэр бүл байв. Ээж маань хэнийг ч зүгээр суулгахгүйгээ маш сайн мэднэа. Гэрийн ажлаас ямар нэг шалтаг тоочин бултах гээд ээжид загнуулсан тохиолдол олонтаа. Улмаар энэ хүмүүжил минь надад бусдад туслах, өөрөөсөө илүү бусдыг эн тэргүүнд тавихыг сургасан юм. Бизнесмен хүний хувьд ч би ажилчидыгаа компанийнхаа хамгийн чухал хэсэг нь гэж ойлгодог. 


ЭНГИЙН БАЙ

Олны танил болж эхлэнгүүт хамраа сөхөх явдал цөөнгүй тохиолддог. Ялангуяа хэд хэдэн нислэгийн компани эзэмшдэг дээрээс нь агаарын бөмбөлгөөр хөөрөх дуртай хүний хувьд би бүр ч их "хөөрөх" байсан байж магад. Гэвч ээж маань үргэлж хөрсөн дээрээ буухыг сануулдаг байв. Олон нийтийн дунд барагтай л бол намайг магтахгүй. Ээжийнхээ "CNBC" телевизд өгсөн ярилцлагад намайг магтаж байхыг анх удаа хараад баярлах гайхах зэрэгцэж байлаа. Эцэг эх маань хайр нь дотроо, хал нь гаднаа гэгчээр гаднаа дуугүй байвч дотроо үргэлж намайг дэмжиж зоригжуулсаар ирсэн.


ӨДӨР БҮРИЙГ БОЛОМЖ ГЭЖ ХАР 

Эцэг эх маань намайг бусдын амжилтыг бишрэхээс илүү өөрөө бүтээгээсэй гэж хүсдэг байв. Ээж маань өдөр бүр шинэ зүйлд суралцаж өөрийн болгох боломж гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг байсан юм. Өнөөдөр ч гэсэн тэр эрчээрээ маш идэвхтэй байж дэлхийн өнцөг булан бүрт хүрч, төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлсэн хэвээр. Одоог хүртэл түүнтэй уулзахын тулд урьдчилж цаг авах хэрэгтэй гэж бод доо. Ээж минь үргэлж урагш тэмүүлж дэлхийг сайн сайхнаар өөрчлөхийг хичээдэг. Дэргэд минь үлгэр жишээч ээж минь байсан учраас би цуцашгүй урагш тэмүүлэх хандлагыг өөртөө суулгасан билээ.

 
 
TAGS