A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |
|
1. ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААР
Францчууд хоолыг урлагийн бүтээлээс дутахааргүй таашааж хүндэтгэдэг ард түмэн. Нэг удаад порц багатай олон янзын хоол зооглох бөгөөд бусад орны хүмүүсээс илүү цагийг хоолны ширээний ард өнгөрөөдөг. Мэдээж Францчуудын хүн төрөлхтний хоолны соёлд оруулсан нөлөө, шинэчлэлийг дурдаад байвал барахгүй. Францчууд алхангаа эсвэл яарч хоол иднэ гэж бараг байдаггүй. Аль болох тав тухтай орчинд сууж байгаад хоолныхоо амтыг мэдрэхийг эрмэлздэг. Дессерт идэхдээ ч мөн ялгаагүй.
2. ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГА
Францаар аялах жуулчид ням гаригт олон дэлгүүр хаалттай байхыг хараад гайхах нь гарцаагүй. Учир нь эрт дээр үеэс тус улсын худалдаа, үйлчилгээний байгууллагууд ням гариг бүр бүрт бүтэн амрах ёстой гэх хууль хатуу чанд хэрэгждэг байв. Энэ нь Үйлдвэрчний эвлэл, Католик шашны нөлөө хүчтэй байсантай шууд холбоотой. Харин 2015 онд худалдааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэхүү хуучинсаг үзлийг халжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт байрладаг дэлгүүрүүд ням гаригт ажиллах нь олширчээ. Гэсэн хэдий ч амралтын өдөр заавал бүтэн амарч гэр бүлтэйгээ цагийг өнгөөр хэрэгтэй гэсэн сэтгэхүй тэдний цусанд нэвт шингээстэй хэвээр.
3. УХААЛАГ ХУВЦАСЛА
Франц бүсгүйчүүд дүр төрхөө энгийн хирнээ дэгжин байлгах дуртай. Тэд хэзээ ч үл хуучрах загварлаг, чанартай, нэр хүндтэй хувцсыг илүүтэй сонгодог. Тухайлбал, Америк бүсгүйчүүд олон чанаргүй зүйл худалдан авдаг бол Франц бүсгүйчүүд цөөн, чанартай, үнэтэй зүйлс худалдан авах хандлагатай байдгаараа ялгаатай. Мөн эрүүл мэнддээ анхаарч, хэт өндөр өсгийтэй гутал өмсдөггүй байна.
4. ФИЛОСОФИ СОНИРХ
Тус улсын ахлах сургуулиудын заавал судлах хичээлийн тоонд философи оржээ. Сурагчид 17 настайгаасаа эхлэн өмнөх үеийн сэтгэгчдийн санаа бодлыг өөрсдийнхөөрөө тунгаан бодож, шүүмжилж эхэлнэ гэсэн үг. Хичээлийн хөтөлбөрт Рене Декарт, Плато, Сартр, Кант нарын философийн нэрт төлөөлөгчдийн сургаал багтжээ. Нийгмийн ухааны чиглэлээр их дээд сургуульд суралцахаа төлөвлөж буй сурагчдын хамгийн сайн оноо авах ёстой шалгалт нь философийн бичгийн шалгалт байдаг аж. Энэ нь Францын нийгэм соёлд философи, гүн ухаан хэр их ач холбогдолтой байдгийг харуулж байна.
5. БАГАХАН ЗҮЙЛИЙГ Ч ТААШААЖ СУР
"Joie de vivre" буюу амьдралыг таашаах тухай ойлголт Франчуудын сэтгэлгээнд бий. Тэд юу ч хийсэн түүнээсээ баяр баясал авч сэтгэл хангалуун байхыг бусад ямар ч орны хүмүүсээс илүү сайн чадна. Бусадтай харилцахдаа ч ойр зуурын хов жив хөөцөлдөхөөс илүүтэйгээр зорилго, хүсэл мөрөөдлөө хуваалцахыг эрхэмлэдэг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|