• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    150   |  
0
Хувцас сонгоход зарцуулах эрч хүчээ бүтээлч зүйлд “хадгалах” нь чухал

Хоолойтой хар цамц, саарал футболк, бариу жинс эсвэл жирийн костюм. Хамгийн амжилттай яваа хүмүүсийн өмсдөг хувцасны сонголт маш энгийн. Нэг хувцсаа өдөр бүр өмсөхийн давуу талын талаар олж мэдэцгээе.

ШИЙДВЭРИЙН ЯДАРГАА

Хүний тархи хором мөч бүр олон төрлийн шийдвэр гаргадаг. Бодол, хэл яриа, оюун санаанаас эхлээд нүд ам, гар хөл хөлийн гэх мэт бие махбодийн шийдвэрүүд хүртэл тархийг ачаалдаг байна. Компьютер, гар утсанд нэгэн зэрэг олон үйлдэл хийхэд халалт бий болж, гацдагтай адил хүний тархинд анхаарах шаардлагатай зүйлс хэт олон болоод ирэхээр “Decision fatigue” буюу “Шийдвэрийн ядаргаа” гэх сэтгэлзүйн үзэгдэл ажиглагддаг. Оюуны ядаргаатай дүйцэхүйц уг бэрхшээл нь тархины хэт ачааллаас үүсдэг бөгөөд хүн нэг бүрийн бие сэтгэхүйн онцлогоос заримд нь хэт нөлөөлөх магадлалтай

Хэвийн нөхцөлд байгаа бие махбод ядаргаанд орохгүй боловч өндөр стресс, хэт ачаалал нь хүнийг эмзэг болгодог

Үндэстэн дамнасан корпорацийн тэргүүн, их гүрний төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдэд байдаг нийтлэг зүйл нь хувцасны сонголт. Тэд маш энгийн хувцасладаг. Ажлын хэт их ачаалал, их стресстэй орчинд байдаг хүний хувьд өглөө болгон юу өмсөх тухай бодох нь цагийн гарз, сэтгэлзүйд дарамт ихтэйг тэд хэдийнээ ойлгожээ.

ЯАВАЛ ТЭДЭН ШИГ АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЖ, СТРЕССЭЭ БУУРУУЛАХ ВЭ?

Цөөн, чанартай хувцас өмсөх нь стрессийг бууруулаад зогсохгүй эд хогшлыг багасгах минимализм юм

ХУВЦАС СОНГОЛТОО ХЯЛБАРЧИЛЪЯ

Нэгээс хоёр жил өмсөөгүй хувцсаа ялган, гаргаж хаях, тоог нь аль болохоор цөөрүүлж, хоорондоо зохицдог цөөн чанартай хувцсаар шүүгээгээ дүүргэх нь сонголтоо хялбарчлах эхний алхам юм. Тиймээс таны ажлын үр дүн, ахиц дэвшилд төдийлөн нөлөөлөөд байдаггүй өдөр тутамдаа өмсөх хувцсаа сонгоход зарцуулж буй таны эрч хүч, цаг хугацаа дэндүү хайран биш гэж үү.

TAGS