A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 106 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 106 | |
|
Хэвшсэн бүхэн өөрчлөгдөж, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд хариуцлагатай оролцох, эрдэм мэдлэгт шамдах оюутны амьдралд тавтай морил. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх боломж, дэлхий ертөнцийн үүд хаалга танд үргэлж нээлттэй тул сониучхан байгаарай.
Ирээдүйд гэр бүл, улс эх орон, дэлхийн бахархал болох мянган бээрийн аяллын анхны алхмаа тавьсан оюутнуудад зориулан салбартаа манлайлж буй залуу мэргэжилтнүүдтэй холбогдож “Оюутан байсан өөртөө юуг зөвлөх вэ? гэсэн асуултад хариулт авлаа.
Сурч хөдөлмөрлөхийнхөө хажуугаар манлайлах болон харилцааны ур чадвараа маш сайн хөгжүүлээрэй гэж оюутан байсан Золоод хэлэх байсан. Зөвхөн хичээлээр олгож буй мэдлэг, мэдээлэлд хязгаарлагдахгүйгээр судалгаа их хийгээрэй. Мөн сонирхдог спортоо олж мэдэж эртнээс хичээллэж эхлэх юм шүү. Ямар ч ажлыг зуун хувь сэтгэл гаргаж хийдэг байгаарай гэж захимаар байна. Сэтгэлээ дайчилсан бүх зүйл их бага гэлтгүй тодорхой үр дүн авчирдаг бол хийсэн хийгээгүй хоёрын завсар орхисон ажил хожмын том харуусал дагуулдаг.
Манай ангид кино судлал ордог нэг багш маань: “Бэлгүтэй оюутан байх шиг сайхан цаг үе байдаггүй юм. Чи яг одоо л сайн ном уншиж, эргэцүүлж, тархиа цэнэглэж, төөрч будлиж, авахгүй бол ажил дээр гараад өөрийнхөө дураар сурч, судалж оюуны таашаал авах цаг гардаггүй юм шүү. Би та нарт атаархаж байна” хэмээн хэлж билээ. Өнөөгийн амьдралаа харахад нээрээ л өөрийн дуртай номоо уншиж, чөлөөтэй сэтгэж, музей үзэж явах цаг гарна гэдэг тун ховор. Нэг ажлын араас дахиад нэг ажил ундараад гарч ирдэг. Тиймээс би оюутан байсан Бэлгүтэйд илүү ихийг уншиж, оюунаа цэнэглэж цагийг илүү үр дүнтэй их өнгөрөө гэж хэлэх байсан. Өөр нэг зүйл гэвэл оюутан ахуйд аав ээж намайг санхүүгийн талаар мэдлэг хуримтлуулаарай гэж их захидаг байв. Би тоолгүй урлаг, уран бүтээл гэж их явсан.
Хэрвээ тэр үед санхүүгийн сахилга баттай байхад суралцаж, ирээдүйд яаж мөнгө олж болох талаар эргэцүүлж, төлөвлөгөө гаргаж, санхүүгийн мэдлэг чадвар эзэмшсэн бол маш их цаг хожих байлаа.
Минийхээр цаг хожно гэдэг нь хувийн санхүүгийн ямар нэг үүсвэртэй болчхоод мөнгөнд тийм ч их ач холбогдол өгөхгүйгээр дуртай зүйлээ хийх эрх чөлөө юм. Тэгэхээр оюутан Бэлгүтэйд “Яг одоо гараад хувийн санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох ном худалдаж авч унш, сургалтанд суу” гэж зөвлөмөөр байна.
Оюутан байхдаа би өөрийн бэрхшээлээсээ ичиж, санаа зовон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээнүүдэд төдийлөн оролцож чаддаггүй байв. Оюутан байсан өөртөө идэвхтэй оролцож, бэрхшээлээ бусдад таниулан, бид бүгд адилхан чадвартай хүмүүс шүү, гэдгийг үеийн хүүхдүүдэд ойлгуулж хандлагыг нь өөрчлөх байсан.
“Илүү их зүйлийг хийж туршин туршлага хуримтлуулж, илүү олон хүнтэй уулзаж танилцаарай. Хийж үзэх, туршихаас, алдахаас бүү ай. Хүн хийж үзэж байж л чадах чадахгүйгээ, сонирхолтой үгүйгээ мэддэг шүү. Яаж мөнгө олох вэ, өнөө маргаашаа хэрхэн аргацаах вэ гэдэгт биш, хором бүр яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ гэдэг боломжийг олж харж, атгахыг хичээгээрэй. Өөртөө, оюундаа хөрөнгө оруул, ирээдүйд өөрийгөө бэлд” гэж хэлнэ дээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|