• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

1. Өөрийгөө өөрөөр танилцуул

Шинэ хамт олондоо өөрийгөө өнөөх л уйтгартай хэв маягаар танилцуулахаа боль. Өмнө нь хаана юу хийж байсан, ямар сургууль төгссөн зэрэг чинь тэдэнд огтхон ч сонин биш. Харин үүний оронд энэ ажлыг яагаад сонгох болсон, энэ байгууллагад өөрийнхөө зүгээс хувь нэмрээ хэрхэн оруулж чадах үндсэн мэргэжлээс гадна ямар сонирхол хобби, авьяастайгаа яриарай. Энэ нь таны танилцуулгыг илүү сонирхолтой, сэтгэлд хоногшихуйц болгож өгнө.

 
 

2. Хүмүүс танаас ямар хүлээлттэй байгааг асуу

Ажлын эхний хэдэн өдрүүдэд хүмүүстэй уулзах болон ажилтайгаа танилцаж өнгөрөөдөг. Энэ уулзалтаар “Та надаас ямар хүлээлттэй байгаа вэ?” хэмээн нухацтайгаар асуугаарай. Энэ нь хамтран ажиллагч нартайгаа нэг ойлголт, хүлээлттэй болгоход тусалдаг бөгөөд харицааг тань илүү ойр дотно болгоно.

 
 

3. Менежерийнхээ удирдах арга барил болон үнэлэх системийг нь ойлго

Таны ажил амжилттай болох гол түлхүүр бол шууд удирдлагатайгаа бүрэн ойлголцох явдал. Тиймээс удирдлагынхаа ажилтнууддаа ямар шаардлага тавьдаг, ямар хүлээлттэй байдаг, хэрхэн дэмждэг, юуг чухалчилдаг, хэрхэн үнэлдэг зэргийг хамгийн түрүүнд мэдэж авах нь чухал.

 
 

4. Асуу асуу бас дахин асуу

Мэдэхгүй эргэлзээтэй зүйл байвал заавал асуу, ажлын төлөө сурч мэдэх гэж эрмэлзэж байгаа таныг төвөгшөөх хүн бага байх болов уу. Мэдээжийн ойлгомжтой зүйлийг дахин давтан асуугаад байвал хэцүү л дээ. Харин ажлынхаа системийг ойлгохын тулд сайн асууж тодруулах нь таныг өөрөө олж мэдэх цаг хугацааг илүү хурдасгах болно.    

 
 

5. Хамтрагч нарынхаа нэр, ажил үүргийг сайн цээжил

Хэн юуг хариуцдаг, ямар үүрэгтэй гэдгийг судлах нь ажлаа хурдасгах нэг арга. Өөрийг нь мэддэг хүмүүст хүн дуртай байдаг. Олон хүмүүстэй харилцдаг газар хүн бүрийг цээжлэх нь хэцүү боловч ядаж нэрийг нь зөв цээжлээрэй.

 
 

6. Эхний сардаа багтааж өөрийгөө харуулах боломжийг эрэлхийл

Чамайг ажилладгийг ч мэдэхгүй, юу хийдгийг чинь мэдэхгүй хүмүүс нэг сарын дараа гэхэд байсаар л байвал чиний ажил үүрэг тэдэнд сайн харагдаагүй буюу чи өөрийгөө харуулж чадаагүй болохыг илэрхийлнэ. Энэ байдал удаан давтагдвал тухайн байгууллагын хувьд чи чухал биш ажилтан болж хувирна. Тиймээс давуу талаа ажил дээрээ ямар нэг байдлаар харуулах, хамтрагч нартаа чаддаг зүйлээрээ туслах гэх мэтээр өөрийгөө эхнээсээ зөвөөр таниулаарай.

 
 

7. Байгууллагынхаа талаар илүү их судал

Ажлын эхний сард шинэ ажилтны хувьд ачаалал харьцангуй бага байдаг. Энэ цаг хугацааг ашиглаж өөрийн ажил үүрэгт хамаагүй байсан ч байгууллагынхаа бүх зүйлийг судлаарай. Өнгөрсөн жилүүдийн санхүүгийн тайлан, алба хэлтсүүдийн хоорондын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс гэх мэт мэдэж болох бүхнийг судалж мэдээрэй.

 
 

8. Байгууллагын харилцагч үйлчлүүлэгчдийг судал

Чиний ажил хэрэглэгч үйлчлүүлэгч нартай шууд харьцдаггүй ажил байлаа ч танай байгууллагыг оршин тогтнох гол үндэс нь харилцагч үйлчүүлэгч нар шүү дээ, тиймээс наад зах нь борлуулалтын албатай уулзаж, танай харилцагч нар хэн болох, өнгөрсөн саруудын борлуулалт ямар байсан, тэдний хэрэгцээ шаардлага, сэтгэлгээг мэдрэхийг хичээгээрэй. Энэ нь чамайг ямар ч ажил хийж байсан илүү бодитоор харж ажиллахад туслах болно.

 
 

9. Байгууллагын соёлыг ойлго

Энэ нь таны хувийн үнэт зүйлстэй байгууллагын тань үнэт зүйлс, эрхэм зорилго нэгдэж байгаа эсэхийг харахад тусална. Байгууллагын соёл таны цаашдын өдөр тутмын ажилд шууд нөлөөлөх учир эртхэн мэдэрч чадвал цаашид үүсч болзошгүй эвгүй байдлаас урьдчилан сэргийлж болно. Түүнчлэн байгууллагад хүчтэй нөлөөлөгчид нь хэн болохыг олж мэдээрэй.

 
 

10. Гүйцэтгэлийн хэмжигдэхүүнээ тодорхой мэдэж ав

Чиний ажлын хэмжүүр юу байх, шагнал урамшуулал эсвэл хариуцлага хүлээх шалгуур, хэмжүүр үзүүлэлт нь юу болохыг тодорхой ойлговол ажлынхаа юун дээр төвлөрөх, үр дүнг нь дээшлүүлэх тал дээр анхаарахад тусалж чадна. Та хэчнээн сайн ажилтан байлаа ч гүйцэтгэлийн хэмжүүрээр үнэлэгдэхгүй ажил хийвэл таны үнэ цэнэ тодорхой харагдахгүй болно.

 
 
TAGS
#Business