• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
  • Онгоцны буудал бол загварын тайз биш. Онгоцны буудал бол ядарсан амрагчдаар дүүрэн газар. Биенд эвтэйхэн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хувцас өмсөх нь чухал болохоор бусдаас ялгарч онцгой харагдах нь ач холбогдолгүй.  Та өөрт таарсан цэвэрхэн хувцас өмсөхөд л хангалттай загварлаг байж чадна.
  • Гэсэн ч та загварлаг байдлаа илэрхийлмээр санагдвал зөвхөн жижиг зүйл нь донжтой байж болно.  Нэгээс илүү шаардлагагүй гэж зөвлөмөөр байна.  Аяллын явцад таны ганган дэгжин байх боломжтой хангалттай олон газар бий. Харин тэр газар нь онгоцны буудал биш. Наад зах нь нислэгийн хаалга солигдоод гүйх шаардлага гарахад төвөггүй байхаар бодож хувцаслах хэрэгтэй.
  • Тоноглол багатай, дотроо тасалгаа олонтой цүнх тохиромжтой байдаг. Жижиг зүйлсээ ангилж хийгээд эрж хайхааргүй хийж бэлтгээрэй. Цүнхээ барингаа паспортоо гартаа атгахаас эхлээд хилээр гарахад гар тээшээ онгойлгож, доторх зүйлсийг гаргах хэрэгтэй болдог. Бүх зүйлсээ авсан эсэхээ шалгахдаа цүнхнийхээ тасалгааг шалгахад л хангалттай байхаар бодоорой. Мөн бариу цамц өмсөхгүй байсан нь дээр. Хөдөлгөөнд тань саад болохооргүй хувцас хамгийн чухал. Хэт том нэхээстэй цамц мөн тохиромжгүй байдаг. Дэгээдэх гогцоодох магадлалтай учир сул даавуун зөөлөн дотортой цамц эсвэл биеийн тамирын задгай цамц хамгийн тохиромжтой
  • Гутал сонгохдоо тайлж өмсөхөд амар, намхан эсвэл шулуун ултай гутал сонгох нь зүйтэй, үдээс, тоноглол ихтэй гуталнаас зайлхийгээрэй. Хил дээр зарим тохиолдол тайлах хэрэг гардаг тул бүс аль болох зүүхгүйг хичээгээрэй. Бүсгүйчүүд маань өндөр өсгийтөөс бол нислэгийн явцад бүр татгалзсан нь зүйтэй. Хазгай гишгэх, хөл шагайгаа гэмтээх, яарч гүйхэд бүдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Түүнчлэн хуруу ил гарсан гутал сандаал мөн тохиромжгүй байдаг.
  • Хувцас футболка дээрх үг хэллэг, зургийг нь анхаарахад илүүдэхгүй. Бүдүүлэг үг хэллэг, эрээ цээргүй зурагтай хувцас өмсөхгүй байсан нь дээр. Хэн нэгний хараанд өртөх, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс аль болох зайлхийх нь зүйтэй.
  • Онгоцонд заримдаа даарах эсвэл халууцах магадлалтай учир зузаан зөөлөн оймс, нөмрөх ороох дэрлэх аль алинд нь тохиромжтой томхон ороолт авахад илүүдэхгүй, ерөнхийд нь нэгтгээд хэлбэл, сул чөлөөтэй өмд, сул зөөлөн материалтай цамц, дотуур нь даавуун материалтай майк эсвэл футболка, төвөггүйгээр өмсөж тайлах боломжтой хөнгөн битүү гутал өмсөхөд тохиромжтой. Аль болох цэвэр даавуу эсвэл ноосон материалтай хувцас сонгох нь урт нислэгийн явцад таны биеийг илүү амар тухтай байлгана.
TAGS
#Business