• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

Хэдхэн жилийн өмнө гэхэд л Хятадад худалдан авалт хийнэ гэдэг амаргүй ажил байлаа. 2000-аад оны дундуур гар утас мэтийн жижиг зүйл худалдан авахын тулд хүн ихээр бөөгнөрсөн электрон барааны зах руу явж, үнэ харьцуулах, худалдагчтай наймаалцах, хуурамч бараа авах гэх мэт олон эрсдэлтэй тулгардаг байв. Харин Алибаба онлайн худалдааны платформ бий болсноор худалдан авалтанд жинхэнэ хувьсгал болсон гэж болно.  

Компанийн өөрийн төлбөрийн системийн тусламжтайгаар хамгийн үр дүнтэй ложистик сүлжээгээр дамжуулан, худалдан авагчид ухаалаг утасны аппликейшнээс хэрэгцээт бараагаа сонгож авах болсон нь худалдан авах үйл ажиллагааг тэр чигээр нь өөрчилсөн. Энэ нь технологийн тусламжтайгаар эцсийн хэрэглэгч нартаа зориулсан харьцангуй төгс шийдэл болоод байна. Амазон нь Америк болон европт ижил нөлөө үзүүлсэнтэй адил Tokopedia нь Индонезид, Go-jek нь технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна.  

 
 

Тэд бол “Гуравдугаар үе” гэж нэрлэдэг технологийн компаниудын дараагийн үеийг төлөөлдөг. Харин “Хоёрдугаар үе”-ийн  гайхалтай жишээ бол eBay болон Monster.com юм. "Нэгдүгээр үе" нь тоног төхөөрөмж, програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч байсан наяад оны үед гол анхаарлаа хандуулдаг байв. Технологийн тусламжтайгаар асуудал шийдвэрлэдэг компаниудын үндсэн зах зээл нь хөгжиж буй орнууд буюу ялангуяа зүүн өмнөд Ази гэж үздэг. Учир нь тус бүс нь эрчимтэй хөгжиж буй онлайн эдийн засгийг бүрдүүлдэг 350 сая интернэт хэрэглэгчтэй болсон явдал юм. “Google-Temasek”-ийн саяхны хийсэн судалгаанаас харахад, 2018 онд онлайн эдийн засагт 72 их наяд ам.доллар эргэлдэж байгаа бол 2025 он гэхэд энэ тоо 240 их наяд ам.доллар болно хэмээжээ. 

Наад зах нь ширээний компьютер нь хэрэглэгчдийн эрэлтийг бүрэн хангахаа больж хөдөлгөөнт төхөөрөмжийн эрин үе болж байгаа нь компаниудаас иж бүрэн шийдэлтэй бүтээгдэхүүнүүдийг шаардах болсон. 

 
 

Тухайлбал, Вьетнамын “Jio Health” компани эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь өвчтөний гэрт эмчийг хүргэхээс эхлээд газар дээр нь шинжилгээ хийж, зохих эмээр хангаж, шаардлагатай бол эмнэлэгт эмчлүүлэхээр бүх зохицуулалтыг хийдэг байна. Энэ нь эрүүл мэндийн бусад компаниудтай харьцуулахад илүү өндөр үр дүнтэй байна. 95 сая хүн амтай Вьетнам шиг улс оронд жижиг зүйл байсан ч эмнэлэг рүү явдаг хүмүүсийн эрүүл мэнддээ хандах хандлагыг нь хүртэл өөрчилж байна.  

Тухайн хэрэглэгчийн хэрэгцээнд нь яг тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг иж бүрнээр нь технологийн тусламжтайгаар санал болгож байгаа компаниудад хөрөнгө оруулах сонирхол ч нэмэгдсээр байгаа бөгөөд үүний ачаар худалдаа, санхүү, эрүүл мэнд, фермер гээд нийгмийн бүхий л салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт, ухаалаг хандлагыг төлөвшүүлсээр байна. Үүний тусламжтайгаар дундын зуучлагчдыг багасгаж, бараа үйлчилгээний өртгийг бууруулан, чанарыг хадгалан эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлж байгаа нь технологийн гуравдугаар үеийн гол ач холбогдол юм.  

TAGS
#Business