A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 114 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 114 | |
|
Хүн өдөрт 150 удаа буюу 2,5 цагийг утсаа нээж үзэхэд, нэг мессежийг уншихад дунджаар 2,2 секунд зарцуулдаг байна. Ийнхүү анхаарал сарних нь ажил дээр алдаа гаргах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлээд зогсохгүй, эргээд анхаарал төвлөрөхөд дунджаар 11 минутыг шаарддаг байна. Бидний утас бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл бус цаг үрэгч болжээ.
Тиймээс менежерүүд, дарга нарын өмнө тулгарч буй энэхүү асуудлыг зохицуулах дараах шийдлүүдийг санал болгож байна:
1. Оффисын аль нэг хэсэгт чимээгүй, тухлаг орчин бүрдүүл
Оюун бодол, ухаан санаагаа цэгцлэх зориулалттай чимээгүй орчинг оффисын аль нэг хэсэгт бүрдүүлээрэй. Хамгийн эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, яриа ажилчдад ч чимээгүй сууж “цэнэглэгдэх” шаардлага гардаг. Дуг хийж болох буйдан, зөөлөн дэрнүүд, тухлаг сандлууд гээд ямар ч байдлаар чимээгүй орчинг тохижуулж болно. Амралтын энэ булан нь мэдээллийг боловсруулан шингээх, олон санааг холбон нэгтгэх орон зайг тархинд олгодог байна.
Хүмүүсийн 89 хувь нь ажлын орчноо хэсэг зуур солиход эрч хүч нэмэгдэж, бүтээмж сайжирдаг гэсэн судалгаа ч гарчээ.
2. Ажлын завсарлагааг гар утасгүй болго
Үдийн цай, ажлын завсарлагааг цахим орчноос тусгаар өнгөрөөх нь сэтгэл санаа болоод бүтээмжийг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлдэг болохыг баталсан олон судалгаа гарчээ. Тухайлбал,
Үүн дээр нэмээд, үдийн цайны үеэр унших, бодол санаагаа бичих, бясалгах, хүмүүст туслах, хамтран ажиллагсадтайгаа ярилцах гэх мэт утасгүй хийж болох зүйлсийг дэмжих нь завсарлагаанаас авах эрч хүч, бүтээмжийн өсөлтийг эрс нэмэгдүүлдэг байна.
3. Албаны email, утасны дуудлагад хязгаар тогтоо
Америкчуудын 55 хувь нь ажлын шаардлагаар шөнийн 11:00 цагаас хойш email-ээ шалгаж, 44 хувь нь утсаа дэргэдээ авч унтдаг байна. Удирдлагуудын зүгээс эерэг цахим-соёл бүрдүүлэх нэг алхам нь утасны дуудлага, email-д хариулах цагийн хуваарийг гаргасан журам батлах юм.
Зарим байгууллагад ажилчдын цахим харилцааны зан төлөвт тааруулсан хөтөлбөрүүдийг амжилттайгаар туршиж байна.
4. Ажилдаа төвлөрөх хугацаа гаргах
Тогтмол хурал, email, утасны дуудлага, тайлан зэргээс үүдэн ажилдаа хэсэг хугацаанд бүрэн төвлөрч суух боломжгүй, байнгын анхаарал сарних нь бүтээмжийг эрс бууруулдаг. Судалгаагаар хамгийн багадаа 55 минут төвлөрөн суух боломжтой байдаг ажилтнууд илүү үр бүтээлтэй (56%), илүү нөхөрсөг (53%), илүү хөгжилтэй (23%), илүү ухаалаг (22%) мэдрэмжийг авдаг гэжээ. Мөн түүнчлэн хийж буй зүйлдээ төвлөрөх боломжтой ажилтнууд үнэ цэнээ илүү их мэдэрдэг байна.
Дүгнэж хэлэхэд, аливаа ажлын орчны үр дүнтэй байдал, ажилтны бүтээмжийг өндөржүүлэх чухал хүчин зүйл нь бие мах бодийн болоод оюун санааны орон зайг ажилчдадаа бүрдүүлэх юм. Амрах, цэнэглэгдэх орон зайг өгснөөр анхаарал сарних үзэгдэл буурч, урт хугацаан дахь ажлын бүтээмж эрс нэмэгддэг байна.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|