A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
Шинээр ажилд орж буй дөрвөн хүн тутмын нэг нь эхний жилдээ ажлаасаа гардаг байна. Тэдний энэ шийдвэрт нөлөөлдөг нэгэн түгээмэл хүчин зүйл нь дарга, менежерүүдийн алдаатай бодлого юм.
Удирдах албан тушаалтнууд өөрсдийн хандлагаа өөрчилж, ажлын арга барилдаа шинэчлэл хийснээр үнэ цэнтэй ажилтнуудаа тогтоон барьж цаашлаад, салбарынхаа шилдэг ажилчдыг ч эгнээндээ нэгтгэх боломжтой. Ингээд дарга нарын гаргадаг түгээмэл алдаа болон тэдний шийдэлтэй танилцъя.
Алдаа №1: Зөрчилдөөнтэй даалгаврууд
Дарга нарын шаардлага болон ажлын зөрчил нь энэ асуудлыг үүсгэдэг. Үүний нэгэн сонгодог жишээ нь хэрэглэгчидтэй шууд харилцдаг ажилтнууд юм. Дарга нар нэг талаас хэрэглэгчийн мэдээллийг бүрэн гүйцэд цуглуулах, нөгөө талаас дараагийн хэрэглэгчид хурдан шуурхай хүрч үйлчлэхийг шаардах нь элбэг.
Энэ жишээн дээр нягт нямбай байх болон хурдтай байх гэсэн даалгавруудын зөрчил үүснэ. Нэгэн зэрэг биелүүлэх боломжгүй зүйлсийн зөрчил нь ажилчдад ихээхэн стрессийг бий болгож, ажлын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, бүтээмжийг эрс бууруулдаг.
Энэ тохиолдолд эмх цэгцтэй, тодорхой дараалалтай байдлыг ажилтан эрэлхийлдэг.
Шийдэл: Диснейн хүүхдийн парк ажилчдынхаа олон давхар үүргийг зохицуулах гайхалтай нэгэн аргатай. Тэд ажилчдынхаа үүргийг “1. Аюулгүй байдал, 2. Харилцааны соёл, 3. Зочдын сэтгэл ханамж, 4. Үйлчилгээний хурд” гэх зэргээр эрэмбэ дараалалд оруулдаг байна. Ингэснээр ойлгомжгүй бүрхэг байдал үгүй болж, ажилтан нэг бүр юу хийх ёстойгоо ямар ч нөхцөлд тодорхой мэддэг ажээ.
Давхардаж байгаа үүргүүдийг тодорхой дараалалд оруулснаар ажилчдын стресс буурч сэтгэл ханамж болоод бүтээмж нэмэгдэх юм.
Алдаа №2: Ажлыг удаашруулах олон шат дамжлага
Ажилтны өөрийн мэдлээс гадуур зүйлээс улбаалан хийх ёстой ажил нь удаашрах, зогсох, гүйцэтгэлийн үнэлгээ нь буурах зэрэг нь хүмүүсийн эрч хүч, урам зоригийг үгүй хийдэг.
Удирдлагын зүгээс мэдээлэл дутмаг байдал, ажлын гүйцэтгэлд байгууллагаас хангалттай нөөцийг зарцуулахгүй байх зэрэг нь үүнд нөлөөлнө.
Энэ тохиолдолд ажилтан өөрийнх нь гүйцэтгэлд гаднын саад бэрхшээл цөөн боломжийг эрэлхийлдэг.
Шийдэл: Хэн нэгний гүйцэтгэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн өмнө түүний хийж буй зүйлд бусад ажилчид, бусад алба, бусад дарга нар болон байгууллагын зүгээс ямар саад бэрхшээл тулгарч байгааг нягтлах хэрэгтэй. Ажилтны эрх мэдлээс хэтийдсэн асуудлыг зарим тохиолдолд удирдах албан тушаалтны байр суурьнаас шийдвэрлэж болохоор зүйлс байдаг.
Алдаа №3: Цаг хугацааг “иддэг” албан үүргүүд
Хурал уулзалт, сургалт тайлангууд нь албан байгууллагын хамгийн том “цагийн алуур” юм.
Эдгээр нь ажил хийх үйл явцад төдийлөн хамааралгүйн дээр хүмүүсийн ажилд зарцуулах хугацааг багагүй хороодог.
Ийнхүү байнгын цагийн дарамтад байдаг ажилтнууд ядаргаанд өртөмтгий болдог бөгөөд дорвитой үр дүн гаргахаа больдог байна.
Энэ тохиолдолд илүү эрүүл хэв маягийг санал болгох газрыг ажилтан эрэлхийлдэг.
Шийдэл: Байгууллага л болсон хойно өндөр ачаалалтай үе тохиолдолгүй л яахав. Өмнө дурдсанчлан хийх хэрэгтэй зүйлсийг ач холбогдлоор нь эрэмбэлж, ажилчиддаа тодорхой дараалал гаргаж өгөх нь чухал. Харин дарга нар уг жагсаалт дээрээ үндэслэн ажилчдын ачааллыг зохицуулах, бололцоо чадамжид нь дүйцэх эцсийн хугацааг шаардах, мөн хурал уулзалтуудыг зарлахдаа зарим ажилтнууд үнэхээр оролцох хэрэгтэйг эсэхийг нягтлах нь чухал.
Алдаа №4: Мэдлэг чадвар, зорилго чиглэлд нийцээгүй ажил
Ажилтны авьяас чадвар, мэдлэг туршлагыг бүрэн ашиглахгүй байх нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. “Би ийм юм хийх гэж энд ирээгүй юмсан” гэдэг үгийг та сонсч байсан болов уу.
Энэ тохиолдолд ажилтан өөрийн мэдлэг чадвар, зорилго чиглэлд нийцэх гарцыг эрэлхийлдэг.
Шийдэл: Юун түрүүнд хэн нэгнийг ажилд авахдаа ямар хүлээлттэй байгааг харилцан ойлголцох хэрэгтэй. Харин нэгэнт таны ажилтан болсон хүн сэтгэл хангалуун бус байгаа бол түүний хүсч буй зүйлийг хамтдаа хэлэлц. Ингэснээр ажилтныхаа хэрэглэгдэхгүй байгаа чадварыг олж илрүүлэн, байгууллагын зорилгодоо ашиглаж болно.
Алдаа №5: Уйтгартай эсвэл хэт хялбар ажил
Амархан гэмээр ажилд их цаг зарцуулдаг хачирхалтай хүмүүс бий. Зарим тохиолдолд энэ нь залхуурал бус ажилтны урам зоригийн түвшин доогуур байгаагаас үүдэлтэй. Мэдлэг чадварыг нь сорьсон ажилд хүмүүс өөрийгөө дайчлан эрч хүчтэйгээр ажилладаг бол хэт хялбар эсвэл уйтгартай ажил нь сэтгэл гутрал, унтаа байдлыг бий болгодог.
Энэ тохиолдолд ажилчид урам зориг, сорилт, сэтгэл ханамжийг эрэлхийлдэг.
Шийдэл: Жигд гүйцэтгэлтэй, тогтмол амжилттай ажилчид нь бага зэргийн өөрчлөлт, шинэ сорилтод харьцангуй нээлттэй байдаг. Тэдгээр хүмүүсийн ахиж дэвших, сурч мэдэх хүсэлд нь нийцсэн нэмэлт ажлыг даалгаарай.
Алдаа №6: Дарамттай уур амьсгал
Байгууллагын уур амьсгал ямар байгааг мэдэх хамгийн хялбар арга нь хурал уулзалтын үеэр ажилчид ямар хариу үйлдэл гаргаж буйг ажиглах юм.
Ажилтнууд таг дуугүй эсвэл даргын хэлсэн болгонтой санал нийлж байх нь сайны дохио биш.
Сэтгэл санааны хувьд дарамттай, айдас түгшүүртэй ажилчдын ахиц дэвшил бүрэн зогсдог. Тиймээс дэвшилтэт санаа, шинэ шийдэл, зоригтой алхам гаргахаа больдог.
Энэ тохиолдолд чөлөөтэй орчин, эрч хүчтэй хамт олон, эерэг уур амьсгалыг ажилчид эрэлхийлдэг.
Шийдэл: Шинэ санаа, бүтээлч шүүмжлэлд нээлттэй гэдгээ ажилчдад ойлгуулах нь чухал. Хурлын үеэр өөрийн бодлыг хэлэхээс урьтаж хүмүүсийн санааг сонсох, идэвхтэй оролцсон хүмүүст сайшаал хүртээх зэрэг нь эерэг уур амьсгал бий болгодог. Шийдвэр гаргалт, ажлын явцад өөрийн хувь нэмэр, үнэ цэнийг мэдрэхийг ажилтнууд хүсдэг байна.
Дарга нар даруу төлөв байдлыг ч мартаж болохгүй. Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх, хамгийн зөв шийдлийг хамтран хэлэлцэх, бүтэлгүйтэл нь сурч мэдэх боломж гэдгийг үлгэрлэн үзүүлэх нь дарга нарын нэр хүндийг өсгөдөг.
Алдаа №7: Хэт өндөр шахалт, ачаалал
Тодорхой хэмжээний ачаалал, бага зэргийн зөрчил нь ажилчдын өсөлтөд эерэг нөлөөтэй болохыг судалгаагаар баталжээ.
Гэвч шаардлага хэт өндөр бол сэтгэл санааны дарамт, ёс суртахууны доройтлыг үүсгэдэг. Харин эсрэгээрээ хангалттай ачаалал, шахалт үзүүлэхгүй байх нь ажилчдыг өөрийн үнэ цэнд эргэлзэхэд хүргэдэг. Бүтээмж, үнэнч байдал дагаад үгүй болдог байна.
Энэ тохиолдолд ажилчид ачаалал шахалтын тэнцвэрийг эрэлхийлдэг.
Шийдэл: Ажилчдаа зохих хэмжээнд шахах нэг арга нь тэдний гүйцэтгэлд тогтмол хариулт өгч байх юм. Сайшаал, шүүмжлэл нь бүхий эргэх холбоо нь ажилтанд хэрэгцээтэй түлхцийг өгдөг.
Алдаа №8: Туйлшрал
Шударга дарга нар ажилчдынхаа итгэл хүндлэлийг хүлээдэг. Хүмүүсийн итгэлийг олсон дарга нар үнэнч байдал, бүтээлч санаа, эрч хүчийг өөртөө татдаг бол ажилчдынхаа итгэлийг олоогүй дарга нарыг эргэлзээ, унтаа байдал, залхуурал хүрээлдэг.
Энэ тохиолдолд үлгэр жишээч, чадвартай удирдлага, тодорхой зорилгоиой компанийг ажилчид эрэлхийлдэг.
Шийдэл: Өөрийн алдаа дутагдлыг ухаарах нь үзэл бодлоо бусдад тулган туйлшрахаас сэргийлэх хамгийн чухал алхам юм.
Чухал шийдвэрийн өмнө өөрийн мэдэхгүй зүйлсийг хүлээн зөвшөөрч, баримтуудыг судалж, бусдын харах өнцгийг тунгаах хэрэгтэй. Ажилчдынхаа саналыг сонсож, тэдний санаачлагыг хэрэгжүүлэх нь байгууллагын соёлд итгэлцэл, хүндлэлийг бий болгодог.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|