• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

 

10. Жинни Ромети
Гүйцэтгэх захирал, IBM

Салбар: Технологи        Улс: АНУ              Нас: 62

  • АНУ-ын хамгийн том корпорацуудын нэг IBM-д 36 дахь жилдээ ажиллаж байгаа.
     
  • IBM-ийг компьютерийн эд анги үйлдвэрлэгчээс орчин үеийн дата компани болгох үйл явцыг амжилттай удирдаж яваа.
     
  • Эмэгтэй ажилчдынхаа жирэмсний амралт, нярайн нэмэлт тэжээлийн хөтөлбөр, ажилд эргэн орох нөхцөл ихээхэн ач холбогдол өгдөг.

 

9. Мэрилин Хэвсон
Гүйцэтгэх захирал, Lockheed Martin

Салбар: Үйлдвэрлэл     Улс: АНУ              Нас: 65

  • 2013 оноос хойш АНУ-ын зэвсэг үйлдвэрлэл, нисэх хүчин, батлан хамгаалахын технологийн томоохон компанинийн нэг Lockheed Martin-ы гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
     
  • 2017 онд компанийн орлого 51 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 70 хувь нь АНУ-ын засгийн газрын худалдан авалт байжээ.
     
  • Компанийн орлогын 30 хувийг олон улсын зах зээлээс олдог.

 

8. Ана Ботин
Үйл ажиллагаа хариуцсан захирал болон ТУЗ-ын дарга, Santander

Салбар: Санхүү         Улс: Испани       Нас: 59

  • Жижиг дунд бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн финтекийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
     
  • Испанийн анхны блокчейн платформыг үндэслэгч.
     
  • 2014 онд эцэг нь зуурдаар нас барсны дараа Santander банкны ерөнхий захирлын албын хашиж буй.

7. Сьюзан Войжики
Гүйцэтгэх захирал, Youtube

Салбар: Технологи        Улс: АНУ              Нас: 51

  • Intel-д ажиллаж байгаад 1999 онд Google-ийн 16 дахь ажилтан болсон.
     
  • 2006 онд Google компани Youtube-ийг 1.65 тэрбум.ам доллараар худалдаж авахыг дэмжиж байсан.
     
  • 2014 оноос хойш түүний удирдаж байгаа Youtube өдгөө сар бүр 2 тэрбум хэрэглэгчтэй болсон бөгөөд өдгөө 90 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрчээ.

 

 

6. Мелинда Гейтс
Дэд ерөнхийлөгч, Bill & Melinda Gates Foundation

Салбар: ТББ                       Улс: АНУ              Нас: 55

  • 2000 онд байгуулагдсан Билл, Мелинда Гейтсийн сан нь дэлхийн хамгийн том хандивын байгууллага бөгөөд 40 тэрбум ам.долларын сантай.
     
  • Боловсрол, ядуурлаас эхлээд дэлхий дахинд тулгарч буйолон асуудлыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
     
  • Эрүүл, бүтээлч амьдралын хэв маягийг уриалан сурталчилдаг тэрээр охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалахад онцгой анхаардаг.

5. Абигейл Жонсон
Гүйцэтгэх захирал, Fidelity Investments

Салбар: Санхүү                 Улс: АНУ              Нас: 57

  • “Fidelity Investments” компанид оюутан цагаасаа эхлэн ажиллаж байсан. Харвардын их сургуульд бизнесийн удирдлагын магистраа хамгаалж бүтэн цагаар ажиллах болсон.
     
  • 2.7 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг.
     
  • 2014 онд эцгийнхээ орыг залгаж Fidelity Investments-ийн гүйцэтгэх захирал болсон.

 

 

4. Мэри Барра
Гүйцэтгэх захирал, General Motors

Салбар: Авто үйлдвэрлэл         Улс: АНУ              Нас: 57

  • 2018 онд GM компани дэлхийд хүйсийн тэнцвэртэй байдлаараа Нэгдүгээр байр эзэлсэн.
     
  • Цахилгаан хөдөлгүүртэй машин, өөрийгөө жолоодогч машин, машин хуваалцах үйлчилгээнд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг чиглүүлж буй.
     
  • Хойд Америк даяар 14.000 ажилтныг цомхтголд оруулсан нь олныг цочирдуулсан ч зардлыг бууруулах уг бодлого нь хувьцааны үнийг таван хувиар өсгөсөн.

3. Кристин Лагард
Үйл ажиллагаа хариуцсан захирал, International Monetary Fund

Салбар: Эдийн засаг      Улс: Франц         Нас: 63

  • 2011 оноос хойш Олон улсын валютын санг удирдаж, 189 оронд санхүүгийн хяналт зөвлөмжийг хүргэж буй.
     
  • Еврозоны өрийн хямрал, АНУ-Хятадын худалдааны дайн зэрэг томоохон үйл явдлууд түүний удирдлагын хугацаанд өрнөж байна.
     
  • Дэлхийн улсуудын төв банкны цахим мөнгийг хүлээн авах, цахимжсан эдийн засгийг хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа.

 

2. Тереза Мэй
Ерөнхий сайд асан, Парламентын гишүүн, Англи улс

Салбар: Улс төр               Улс: Англи          Нас: 63

  • 2016 оноос эхлэн хоёр жил Англи улсын ерөнхий сайдаар ажилласан.
     
  • Түүний өмнөх ерөнхий сайд Дэвид Камерон Брекситийн санал асуулгын дараа ажлаа өгсөн.
     
  • Англи улсыг Европын холбооноос гаргах хийгээд Европын холбоонд үлдээх хүсэлтэй парламентын хоёр талын хурцадмал асуудлын дунд ажиллаж байсан.
     

1. Ангела Меркель
Ерөнхий сайд, Герман улс

Салбар: Улс төр               Улс: Герман       Нас: 65

  • 2005 онд Герман улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болсноос хойш 4 дэх удаа ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж буй.
     
  • Тив дэлхийг хамарсан олон хямралын үеэр Герман улс, Европын холбоог амжилттай удирдсан.
     
  • “Европын удирдагч” гэгдэх Меркель дахин Герман улсын Ерөнхий сайдаар ажиллахгүй гэдгээ зарласан. 2021 оноос хойш түүний орыг хэн залж, Европ тивд ямар бодлого явуулах нь олны анхаарлыг татаж буй.

Эх сурвалж: Forbes

TAGS
#Business