• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0
 

Хүссэн цагтаа унтаад, хүссэн цагтаа сэрээд, өдөржин дуртай зүйлсээ хийх амралтын өдрүүд дуусч ажлын өдөр эхлэх нь олон хүний "гуниг" төрүүлдэг. Нэр нь хүртэл "даваа" байгаа биз дээ. Тэгвэл энэ айхтар өдрийг хэрхэн давах вэ?

 

ӨМНӨХ ӨДӨР НЬ ОРОЙТОЛГҮЙ УНТ

Тухайн өдрийг хамгийн ихээр бусниулдаг зүйл бол нойроо харамлах, хангалттай сайхан унтаж чадсангүй гэж сөрөг бодлоор өглөөг эхлүүлэх явдал. Энэ нь зөвхөн бодол сэтгэлгээний ч асуудал биш. Хангалттай нойр авч амарч чадаагүйнх. Тиймээс бие гарцаагүй бүтээмж муутай ажилладаг.

 
 

ДУРТАЙ ХӨГЖМӨӨРӨӨ ӨДРИЙГ ЭХЛҮҮЛ

Өдрийг эерэгээр эхлүүлж болох хялбархан арга бол дуртай дуугаа сонсох. Болж өгвөл дагаж дуулангаа гарах бэлтгэлээ хийвэл нойр тань хурдан сэргэнэ.  

 

ГАНГАЛ

Аль болох хурдан гэрээсээ гармаар, бусдад өөрийгөө харуулмаар итгэлтэй болгодог нэг зүйл бол гангалах юм. Тэгэхээр бусдын харцыг өөртөө унатал гангалаад өг.  

 

ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛ

Хайртай хүмүүстэйгээ уулзаж амттай хоол идвэл ажлын эхний өдрийг харьцангуй амархан давж чадна. Ихэнх хүн ажлын өдрүүдийг давсаны баяр болгон амралтын өдрүүдээр сэтгэл сэргээх зүйлс хийдэг. Харин даваа гаригт өөрийгөө цэнэглэж чадвал сэтгэл санаа тань бүтэн долоо хоногийг илүү хүчтэй давах болно.

 
 

ДОЛОО ХОНОГИЙН ДУНДУУР ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ТӨЛӨВЛӨ 

Өмнөх аргыг долоо хоногийн дундуур давтан хэрэгжүүлээд үзээрэй. Гэвч зөвхөн хоол идэх албагүй. Ажлаа тараад кино үзэх ч юм уу, сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах ч юм уу эсвэл зүгээр л ярьж суухаар төлөвлөж болно. 

 

ХАМТРАГЧДАДАА САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛ

Сэтгэл санаагаа өргөх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бусдад туслах, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх юм. Хийж буй ажилд нь гар бие оролцон туслахыг санал болгох эсвэл өдрийн хоолыг нь даах. Ер нь ямар ч аргаар байсан бага ч атугай бусдыг баярлуулаад үзээрэй.

 
 

АЖЛЫНХАА ТАЛААР ЭЕРЭГ ЗҮЙЛИЙГ БОД 

Ажлынхаа сөрөг, бараан талыг бодон өдөржин бухимдаж суулгүйгээр эерэг талыг нь олж хар. Хийж буй ажлын тань эргэн тойронд үзүүлэх нөлөө болоод бусад хүчин зүйл танд суралцах, бүтээх боломж олгодог талаар бодож урам зориг аваарай.

TAGS
#Business