A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |
|
20-той байхын хамгийн сайхан нь хэчнээн алдсан алдаанаасаа суралцаж, шинээр эхлүүлж болдог гайхалтай нас. Тэгвэл дэлхийн нөлөө бүхий энтрепрёнерүүдийн “Quora”-д бичсэн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
1. Тэд эрүүл мэндээ хэзээ ч хөсөр хаядаггүй
Архи, тамхи, зугаа цэнгэл, түргэн хоол, эрүүл бус дадлаас ангид байж чаддаг. Харилцааны мэргэжилтэн Майкл Уэстон: “20 гаруй настай байхдаа сэтгэл зүйн эрүүл байдалдаа бас анхаарах хэрэгтэй, оюуны чадамж, сэтгэл гутралын олон асуудал 20 наснаас эхэлдэг” хэмээжээ.
2. Боловсрол болон авьяас амжилтанд хүргэх хангалттай хөшүүрэг гэж үздэггүй
Executive Image Consulting-ийн үүсгэн байгуулагч Sylvie di Giusto: “Оюуны чадамж, байгалиас заяасан авьяас, элит их сургуулийн диплом зэрэг нь чухал ч гэлээ амжилтад хүргэх баталгаа биш. Хичээл зүтгэлийг орлох зүйл үгүй билээ. Би 20 насаа бизнесийн акулуудтай харилцдаг орчинд өнгөрүүлсэн, тэднийг ямар мундаг менежменттэй, хичээнгүй ажилладгийг харж байлаа. Хөлс дуслуулсан өдрүүд, бэрхшээл, шаналал, хичээл зүтгэл, эрч хүч, цуцашгүй зан миний одоогийн карьер, амжилтыг тодорхойлно. Гар хумхиад суувал амжилт хэзээ ч таныг зүглэхгүй” хэмээжээ”.
3. Тэд бүх орлогоо хэзээ ч үрдэггүй
Тэд хуримтлал, хөрөнгө оруулалтын тухайд аль хэдийн өөрсдийн гэсэн ойлголттой агаад орж олж буй орлогын их багаас үл хамааран хуримтлал заавал үүсгэдэг. Энтерпрёнерүүд ирээдүйн өөртөө зориулж, санхүүгийн болон ур чадварын хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг.
4. Аз жаргалаа мөнгөтэй жишдэггүй
Тэд мөнгөгүй байсан ч хийж буй зүйлээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг. Тухайлбал 15 настайдаа сургуулиа хаяж микронд амьдардаг гэр бүлээ тэжээдэг байсан нэрт жүжигчин Жим Кэрригийн хувьд хэзээ ч ядуу гэр бүлд төрснөөрөө гутарч байсангүй. Цөөнгүй удаа тайзан дээр гарч бүтэлгүйтсэн ч хоббигоо орхилгүй, хичээл зүтгэлээр тордож нэр алдарын оргилд хүрч чадсан.
Шинэ Орлеаны ядуусын хороололд төрсөн Америкийн алдарт жааз хөгжимчин, бүрээч Луи Армстронг бага насаа сонин түгээн, гудамжинд дуулж, нүүрс ачиж өнгөрүүлсэн. 12 настайдаа жил хагасыг хүүхдийн засан хүмүүжүүлэхэд өнгөрүүлэхэдээ үлээвэр хөгжимд тоглож сурсан байна. 20-тойдоо өдөр нь клубт нүүрс зөөж, шөнө нь жааз хөгжим тоглох зэргээр мөнгөнгүй ч гэлээ үлээвэр хөгжимд залуу насаа зориулсан учраас жааз хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ.
5. Бууж өгдөггүй
Бүтэлгүй хайр, ажлаасаа халагдах, эхлүүлсэн бизнес нь дампуурах зэрэг бэрхшээл бүрт адгаж, бууж өгдөггүй.
Түүний оронд алдаагаа туршлага хэмээн харж, алдаанаасаа суралцан улам урагшилдаг. Тухайлбал Стив Жобс өөрийн босгосон компаниасаа халагдсаны дараа алдаанаасаа суралцан дэлхийн хамгийн алдартай анимэйшн студи болох “PIXAR” болон “NeXT”-ийг байгуулж эргэн “Apple”-дээ ирж чадсан юм.
6. Бусдын бодлоос айдаггүй, хувь заяагаа бусдаар шийдүүлдэггүй
Шарк Танкийн хөрөнгө оруулагч Лори Грэйнер: “Хувийн амьдралдаа хэзээ ч бусдын бодлоор бүү шийдүүлээрэй. Ажил, карьерээ эхлүүлж байхад аль замаар явахаа мэдэхгүй, гацах үе бий. Ийм үед бусдын санаа бодлоос илүүтэй, өөрийгөө сонсож шийдвэр гаргаарай.” Хэмээн бичжээ.
Таны амжилт амьдралаа хэрхэн тодорхойлж, үнэлэхээс шалтгаална. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг болсон цаг бусад ч таныг үнэлж эхэлнэ.
7. Тэвчээргүй зан тэдний зам урагшлах саад хийхийг зөвшөөрдөггүй
Санасан, төлөвлөсөн бүхэн нь талаар болох эсвэл ирээдүйд атгах боломжийн өмнөөс тэд хэзээ ч адгаж, бэрхшээн бууж өгдөггүй. Байхгүй зүйлдээ гутрахын оронд байгаа зүйлдээ талархаж, урагшлахын төлөө л алхам алхмаар тэмүүлдэг.
8. Бусдад таалагдахын тулд амьдардаггүй
Ажил, карьерээ эхлүүлэх үед хамт ажиллагсад, босс, харилцагчдадаа аятайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд сайхан аашлах нь зүйн хэрэг.
Гэхдээ энтрпрёнерүүд хүн болгонд таалагдах, ая тал засахад өөрийгөө хүчилдэггүй, хөндлөнгийн хүмүүсийн явган яриаг үл тоон урагшилдаг.
Та хамгийн сайнаараа хичээсэн ч, танд дургүй хүн байж л таараа. Тиймээс бусад хүн өөрийг нь юу гэж бодох бол хэмээн эмээж, бусдад таалагдах гэсэн бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй.
9. Тэд нөхөрлөл үүрд үргэлжилнэ гэж боддоггүй
Арван жил, оюутан байхдаа насны найз хэмээн бодож явсан хүмүүсийн талаас илүү нь бидний амьдралаас бүдгэрэн бүдгэрсээр алга болдог. Нэг хотод амьдарч, ижил ажил хийхээ болих, гэр бүлтэй болох гээд уулзах шалтгаан хангалттай багасахыг мэдэхийн дээдээр мэддэг тул “тоосонгүй” гээд гомдолдоггүй.
10. Асуудлаас зугтах нь асуудлын шийдэл гэж боддоггүй
Таалагдахгүй газраас явах, дургүй ажлаас гарах гээд одоо байгаа асуудлын шийдлийг олохгүй зугтвал тэр асуудал хожим ахин тохиолдоно гэдгийг тэд сайн мэддэг тул шийдэл заавал эрж хайдаг.
11. “Хөөсөөр” хүрээлүүлдэггүй
“Хүрээлүүлж буй хүмүүс чинь амжилт хийгээд алдаанд чинь том нөлөө үзүүлнэ. Хэдийг олох, юу өмсөх, юу идэх, юунд ач холбогдол өгөх, өгөхгүйг тодорхойлоход хамааралтай. Хэрэв та аз жаргалтай, амжилттай нэгэн байхыг хүсдэг бол хүндэлдэг, хүрээлэлд нь багтахыг хүссэн хүмүүстэй сайхан харилцаа үүсгэхэд анхаараарай. Мөн амжилттай нэгэн байхад чинь чангаадаг хүмүүсээс зайгаа бариарай” хэмээн Influencers network-ийг үүсгэн байгуулагч Жон Леви бичсэн байна.
12. Аливааг хар цагаан гэж ялгадаггүй
Зохиолч, хөрөнгө оруулагч James Altucher: “Ихэнх хүн 20 настайдаа аливааг туйлын сайн муу гэж ялгадаг. Харин энтрепрёнер хүн туйлын сайн муу, ашигтай, ашиггүй гэж дүгнэхээс илүүтэй, ямар ч нөхцөл байдлаас боломжийг олж харахыг хичээдэг. Ажлаа урагшлуулахын тулд хувийн сонирхол, эрх ашиг, өөрт нь таалагдахгүй нөхцөл байдлыг ч үл тоож чаддаг.” хэмээжээ.
13. Тэд өөрсдийгөө асуудлыг шийдвэрлэх цорын ганц нэгэн гэж боддоггүй
Та байхгүй байсан ч, та хийхгүй байсан ч хэн нэгэн хийж л таараа. Тиймээс тэд өөрийгөө ертөнцийн төв цэг гэж бодож, хийсэн зүйлдээ бардалгүй даруу байж чаддаг.
Эх сурвалж: Business insider
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|