• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

Нэг хүнд олон ажлыг даалгах, нэг ажилд олон хүнийг татан оролцуулах зэрэг нь орчин үеийн ажлын хандлага болжээ. Олон үүрэг давхцах, их ачаалалтай энэ үед хэрхэн өөрийгөө хөгжүүлэх цаг гаргах вэ?

ХАМГИЙН ЧУХАЛ АЖЛЫН ДАРААЛЛЫГ ТОДОРХОЙЛОХ

  • Томоор сэтгэ

Өдөр өдрийн ажилдаа дарагдаж, богино хугацааны ажлууддаа хэт төвлөрөх нь хүнийг “гал унтраах” горимд оруулдаг. Нийт ажлын явцыг тогтмол шалгаж, ажиллагаа их шаардах, ачаалал ихтэй зүйлийг урьдчилан тооцоолсноор цаг хугацаа хэмнэж, бодит хүлээлт төлөвлөгөөтэй байхад тусалдаг. Тиймээс та ажлын ачаалалдаа тааруулан бусад ажлаа шалгаж, удирдах албан тушаалтнуудын арга барилаас хамааран ажлаа эрэмбэлээрэй.

  • Стратегийн ач холбогдлоор эрэмбэл

Нэг ажил дээр бүрэн төвлөрөх нь хэд хэдэн зүйлийг зэрэг хийх гэж оролдсоноос илүү үр дүнтэй. Анхаарал төвлөрөл хамгийн их шаардах ажлыг сонгож,тухайн ажлаас ямар үр дүнг хүсч байгаагаа тодорхойл. Үүний дараа тодорхойлсон эцсийн зорилгууддаа хүрэхээр төвлөрөн ажиллаарай. Судлаачдын олж мэдсэнээр хүний тархи олон ажил хооронд шилжихэд өмнөх ажлын өгөгдлүүд тархинд хадгалагдсаар байдаг бөгөөд шинэ ажилд шилжихэд хугацаа их алдагддаг байна.

Хэд хэдэн зүйлийг зэрэг хийх шаардлагатай үед ижил төстэй ажлуудыг нэгтэн багцлах нь (жишээ нь ач холбогдол багатай ажлыг утасны дуудлага авахтай хослуулах) тархины ачааллыг бууруулах юм.

ХҮСЧ БАЙГАА ҮР ДҮНГЭЭ ТОДОРХОЙЛЖ, БУСДАД ОЙЛГУУЛАХ

  • Өөрийгөө тусгаарла

Дарга, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаагаа сэвтүүлэлгүйгээр ач холбогдол ихтэй ажлын үеэр төвлөрч суух орон зайг өөртөө гаргах боломж бий.

Яаралтай үед залгах утасны дугаар болон хэзээ email шалгах талаар автомат хариултыг email дээрээ ашиглаарай. Утасны дугаар нь таны ажлаа чухалчлан үзэж буй мэргэжлийн байдлыг илтгэж, шаардлагагүй харилцааны тоог цөөрүүлдэг.

  • Ажлын үйл явцыг үргэлж баримтжуул

Ажил урагшилж байгааг илтгэн мэдээлэх нь танд, удирдлагуудад мөн түншүүдэд ажлын эерэг хэмнэлийг бий болгодог. Гэхдээ амжилтаас гадна асуудал бэрхшээлийг ч цаг тухайд нь мэдэгдсэнээр итгэлцэл бэхэждэг. Асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа эрт эхлэх тусмаа хариу үйлдэл шуурхай хийгдэх юм.

ӨӨРИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТИЙГ ХУРДАСГАХ

  • Өөрийгөө таньж мэд

Олон хүнийг оролцуулсан ажил нь нэгдүгээрт мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах, хоёрдугаарт чадвар чадамжаа бусадтай хуваалцаж өөрийгөө эерэгээр таниулах боломж юм. Гэвч давчуу хугацаа, ачаалалтай ажлын үеэр уг боломжуудыг ашиглах цонх хязгаарлагддаг. Танаас илүү мэдлэг туршлагатай хүмүүс багийн гишүүдийн хөгжлөөс илүүтэй ажлын үр дүнд анхаарах тул та өөрөө юу олж мэдэх, юу сурахыг хүсч байгаагаа эртнээс тодорхойлсон байх хэрэгтэй юм. Мөн багийн бусад гишүүд юу олж мэдэх хүсэлтэй байгааг илрүүлж, нийтлэг зорилгоо дарга болон мэргэжилтнүүдэд ил болгохыг зөвлөж байна.

  • Өөрийгөө ялан дийл

Шинжлэх ухаанаар батлагдсан шинэ чадвар эзэмших шалгарсан арга нь сурч буй зүйлээ амьдралд нэвтрүүлэн ашиглах юм.

Харамсалтай нь бүрэн эзэмшээгүй чадвар, дутуу мэдлэг нь завгүй ажлыг улам удаашруулах эрсдэлтэй байдаг. Гэвч шинэ зүйлд суралцах таны хичээл зүтгэл нь урт хугацаандаа ажлыг хурдасгах хөрөнгө оруулалт юм гэдгийг хамтран ажиллагсад болоод дарга нартаа батлан харуулах нь чухал.

Эх сурвалж: Harvard Business Review

TAGS
#Business