A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 81 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 81 | |
|
Дэлхийн хамгийн урт ажлын цагтай оронд тооцогдож буй Өмнөд Солонгосчуудын хувьд өдрийг үр бүтээлтэй, эрч хүчтэй давахын тулд "Deskterior" гэх аргыг хэрэгжүүлдэг.
"Deskterior" хөдөлгөөн нь desk interior буюу оффисын ширээгээ чимэглэх байдлаар таатай орчин бүрдүүлэн ажлын урт цагийг зугаатай, үр бүтээлтэй, гэртээ буй мэт ажиллах арга юм.
Эдийн засаг нь хурдацтай тэлж, ажиллах цаг нь уртсаж буй орны залуус ажлын байраа чимэглэх уг чиг хандлага өмнөд Солонгосын залуу албан хаагчдын дунд сүүлийн үед өргөн дэлгэрч байна.
2018 онд тус улсын засгийн газраас иргэдийн ажил амьдралын тэнцвэрийг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор долоо хоногийн ажлын 68 цагийг 52 болгон богиносгожээ.
2017 онд Сөүл хотын оффисын ажил хийдэг 788 залуу ажилчны дунд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 44 хувь нь, эрэгтэйчүүдийн 27 хувь нь өөрийгөө "deskterior" хүн буюу ширээгээ чимэглэдэг хүн хэмээн тодорхойлсон аж.
Энэ трэнд миллениалуудын дунд илүү түгээмэл дэлгэрсэн байна. Судалгаанд оролцсон "deskterior" хүмүүсийн 44.6 хувь нь 20 гаруй насныхан байсан бол 36.5 хувь нь 30 гаруй насныхан, 26.9 хувь нь 40өөд насныхан байжээ.
Борлуулалтын менежер 30 настай Rha Hye-young:
“Би ширээгээ Холливудын жүжигчдийн зургаар чимэглэх дуртай. Өдрийн ихэнх цагийг гэртээ биш ажил дээрээ өнгөрүүлдэг учраас шинэ жүжигчинд дуртай болбол зургийг нь гэртээ наахаас илүүтэй ажил дээрээ авчирдаг. Миний хувьд deskterior нь гоё ширээтэй байхаас илүүтэй бүтээмж өндөртэй ажиллах томоохон хөшүүрэг. Мөн ажил дээрээ яг л өөрийн өрөөтэй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Би хүмүүст бүтээгдэхүүн сурталчлах, шинэ санаа танилцуулдаг бүтээлч салбарт ажилладаг учраас үргэлж шинэ санааны эрэлд гардаг. Тиймдээ ч өнгө алагласан гоёмсог ширээ намайг илүү бүтээлч сэтгэж ажиллахад тусалдаг” гэжээ.
Залуус өөрийгөө илэрхийлэх боломж
Ажлын цаг уртсаж залуус ширээгээ чимэглэх сонирхол ихсэж буйтай холбогдуулан энэ төрлийн эрэлтийг хангах шинэ зах зээл ч мөн өргөжжээ.
Тухайлбал, компьютерийн утасгүй гар, зөөврийн компьютерийн суурь, ширээ болон хулганы өнгөлөг дэвсгэр, бугуйн массажлагч, ширээний жижиг ургамлууд болон агаар цэвэршүүлэгч, мини ус шүүгч, ширээний тоос сорогч, ширээ болон компьютерийн төрөл бүрийн наалт, хөөрхөн тоглоом зэрэг Солонгос залуусын харааг булаах олон зүйлс үйлдвэрлэх болжээ.
Juhee Lee: Минийхээр deskterior нь таныг хэн бэ гэдгийг өмнөөс тань илэрхийлнэ
Ажлын байрны судалгаагаар оффист ажиллагсдын 68.8 хувь нь ширээгээ чимэглэх сонирхолтой хэмээн хариулжээ. Үүнийг Солонгосын таван мянга гаруй инстаграм хэрэглэгч залуусын #deskterior гэсэн хаштаг бүхий постоос харж болно. Мөн ийм хаштагтай маш өвөрмөц, эгдүүтэй бүтээгдэхүүнийг та сошиал хуудаснуудаас олж харах боломжтой.
“Бяцхан” аз жаргалаа олох нь
Солонгосчуудын жилд ажиллах цаг нь дунджаар 2204 цаг байдаг нь OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудынхаас (1746) 278 цагаар илүү үзүүлэлт юм.
Сөүл хот дахь Sungshin эмэгтэйчүүдийн их сургуулийн дизайн, инженерийн профессор Lee Hyang-eun: "Deskterior" нь ажлын стрессийг бууруулах нэг аргаас гадна 8 ажлын орчны тав тухыг илүү хангаад зогсохгүй залуусын хувьд ажилдаа хандах хандлагынх нь илэрхийлэл болдог" гэсэн юм.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|