• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    117   |  
0

Ажилтан бүр тухайн байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт билээ. Мэдлэг туршлагатай, авьяаслаг, ирээдүйтэй ажилтанг менежер бүр хүсдэг. Харамсалтай нь дийлэнх шинэ ажилтны бүтээмж ажилд орсноос зургаан сарын дараа буурч эхэлдгийг судлаачид тогтоожээ. Энэхүү үзэгдлийг бий болгодог дөрвөн түгээмэл шалтгааныг “Harvard Business Review” тодорхойлсон байна.

ТОХИРОМЖГҮЙ АЖИЛ

Ажилтан бүр янз бүрийн авьяас, чадвар, зан чанар, хандлагатай байдаг. Харамсалтай нь ажил дээр хийж буй зүйлс нь ажилтны мэдлэг туршлагатай холбоотой байвч, тухайн хүний үнэт зүйл, ирээдүйн зорилготой нь нийцэхгүй байх тохиолдолд зөрчил үүсдэг.

Шийдэл:

  • Ажилчдыг сонгохдоо байгууллагын үнэт зүйл, ирээдүйн зорилгод нийцүүлэх
  • Ажлын ярилцлагад судалгаа шинжилгээтэй, нарийвчилсан асуулт асуух
  • Байгууллагын шилдэг ажилчидтай ижил зорилго, шинж чанартай хүмүүсийг ажилд авах

АЖЛЫН ДУР СОНИРХОЛ

Ажилтны ажлын сэтгэл ханамжид ихээхэн нөлөөтэй байдаг зүйл нь менежер, захирлуудын ур чадвар юм. Сайн удирдагч ажилтанд үлгэр жишээ болж, урам зоригийг бадрааж, бүтээлч шүүмж өгч, ажлыг эрч хүчээр өдөөх дасгал болгодог. Харин чадваргүй удирдлагын доорх ажилчид идэвх зүтгэл бага үзүүлж, олон тоогоор байгууллагаа орхин гардаг билээ.

Шийдэл: 

  • Ажилтны танин мэдэх хэрэгцээ, сониуч занг ажлаар өдөөх
  • Ажилчдын хоорондын харилцаа, нөхөрлөлийг дэмжих
  • Менежерүүд ажилчидтайгаа шууд харилцаж, асуудлаа шийдвэрлэх

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЗӨРЧИЛ

Захирал, менежерүүд нь өөрийн байгууллагын дотоод улс төр, зөрчлийн тусгал юм. Хов жив хөөсөн, хортой сөрөг уур амьсгал нь удирдлагуудад тал зассан, ёс суртахуунгүй, хувиа хичээсэн хүмүүсийг өндөрт гаргадаг. Томоохон байгууллагад зөвхөн өөрийн авьяас чадвараар өсч дэвжинэ гэдэг нь гэнэн бодол бөгөөд авьяастай, чадварлаг ажилчдад  “дайсан” мунддаггүй нь бичигдээгүй хууль юм.

Шийдэл:

  • Байгууллагын дотоод улс төрийг бүрэн арилгах боломжгүй ч бууруулах боломжтойг санах
  • Дотоод зөрчил, ажилчид хоорондын асуудалд соргог мэдээлэлтэй байх
  • Уур амьсгалыг эвддэг ажилчдыг хэлтэс, групп хооронд сэлгэн арилгах, халах

ХУВИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Хоногийн 24 цаг, долоо хоногийн долоон өдөр үргэлжилдэг завгүй ертөнцөд бид амьдарч байна. Хувь хүн болон гэр бүл, ойр дотнынхонд тохиолдож болох амин хувийн бэрхшээл ямар ч авьяаслаг ажилтны бүтээмжийг үгүй хийх чадалтай байдаг.

Шийдэл:

  • Ажилчдын хүндрэл бэрхшээлд тодорхой хугацаанд хүлээцтэй хандах
  • Асуудлыг шийдвэрлэхэд байгууллагын зүгээс авч болох арга хэмжээг судлах
  • Ажилтны асуудалд байгууллага дэмжин тусалж болохыг илэрхийлэх

Эх сурвалж: Harvard Business Review

TAGS
#Business