• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    104   |  
0

Маркетингийн мэргэжилтнийг тодорхойлогч нэгэн шинж нь “Маркетингийн бөмбөлөг”-өөс гадуур сэтгэх чадвар юм. Бизнес, маркетингийн шинжлэх ухаанаас гадуур орших амьдралын бусад хэсгийг таньж мэдэх нь шинэ санаа, содон шийдлийн эх ундарга болох нь бий.

 

Moneyball” (Мөнгөний бөмбөг), зохиолч Michael Lewis

Уг ном нь АНУ-ын Бейсболын лигийн хамгийн жижиг баг дата аналитикийг амжилттай нэвтрүүлсэн бодит түүх юм. Тэд статистикийн ухааныг ашиглаж, нэг ч ялагдалгүйгээр лигээ тэргүүлсэн гайхалтай рекордыг тогтоож байжээ. Уг бүтээл дээр сэдэвлэн хийсэн Холливудын алдарт жүжигчин Брэд Питийн тоглосон кино хүртэл байдаг билээ.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Менежер Билли Биний амжилтын нууц нь спортын багт гэнэтхэн статистикийн шинжлэх ухааныг ашиглаж эхэлсэндээ бус, харин бүх хүний мөрддөг статистик мэдээг өөр өнцгөөс харж эхэлсэнд буй юм. Энэхүү номоос хүний тэмүүлэл, тууштай зүтгэлийн тухай уншихаас гадна статистикийн ухааны гайхалтай хүчийг олж мэдээрэй.

 

The Signal” (Дохио), зохиолч Nate Silver

Уг номын зохиолч Нейт Силвр нь 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 50 муж тус бүрээр урьдчилан зөв таасан алдарт статистикч юм. Тэрээр номдоо ирээдүйг хэрхэн таах вэ гэдгээс илүүтэй тоон статистик нь маркетингийн ухаан болоод амьдралын бусад хэсэгт хэрхэн нөлөөлж болохыг өгүүлжээ.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Урьдчилсан тооцооллууд ямар шалтгаанаар буруу байдаг, бид яагаад удаа дараалан буруу таамаг дэвшүүлдгийг эндээс олж мэднэ. Бэлэн тоон мэдээллийг өөр өнцгөөс унших, өргөн хүрээнд нэмэлт дата цуглуулах зэрэг нь уг номын үндсэн санаа юм.

 

 

 

 

Rules for Mavericks” (Өөрөөр сэтгэгчдийн дүрэм), зохиолч Phil Beadle

Фил Бидл нь бүтээлчээр сэтгэх, нухацтай тунгаах, хүмүүсийн бодлыг өдөөх арга ухаанаараа нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч юм. Ялгаатай сэтгэхийн утга учрыг энэхүү номоороо тод томруун тайлбарласан байна.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Уламжлалт сэтгэлгээг задлах арга барилд суралцах нь уг номын үндсэн санаа юм. Шинэ зүйлийг олж харахад тулгардаг бэрхшээлүүдийг давах талаар уг бүтээлээс олж мэдэх боломжтой.

 

 

 

 

 

The Storytelling Animal” (Хүүрнэн өгүүлэгч), зохиолч Jonathan Gottschall

Гайхалтай түүх хүний анхаарлыг татаад зогсохгүй бүхэл бүтэн соёл иргэншил, нийгмийн тогтолцоо, оюун бодлыг хувирган өөрчилдөг. Хүмүүст нөлөөлөх түүхийг хэрхэн бүтээх талаар өгүүлсэн уг ном нь “New York Times”-ийн бестселлер болжээ.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Өөрийн түүхийг хуваалцах болон бусдын түүхийг олж мэдэх хүсэл эрмэлзэл нь хүний сэтгэхүйг хэрхэн ачаалуулдгийг уг ном өгүүлдэг. Хуучирсан, улиг болсон гэгдэх үлгэр туужууд ч одоогийн маркетингийн ухаанд үнэ цэнэтэй хичээл болохыг тус ном тодоор харуулжээ.

 

 

 

The Marshmallow Test” (Хөөсөн чихрийн сорилт), зохиолч Walter Mischel

Бага насны хүүхдүүд багшийн заавраас зөрж чихэр идэх эсэхийг туршсан сэтгэл судлалын алдартай судалгаагаар энэхүү номыг нэрлэжээ. Судалгаа энгийн байсан боловч үр дүн нь амьдралын туйлын үнэнийг олон хүнд таниулсан юм.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Хүн өөрийн бодлын хүчээр хэрхэн байгалийн зөнгөө удирдаж болохыг номын зохиолч бичжээ. Өөрийн хүслийг бодол оюунаар ялан дийлэх нь амаргүй сорилт боловч амьдралд хамгийн нөлөөтэй зүйлсийн нэг юм.

 

 

 

 

Notes on a Nervous Planet” (Сэрэмж нь дэндсэн дэлхийн тэмдэглэлүүд), зохиолч Matt Haig

Уг номын зохиолч Мэт Хэйг олон жилийн турш хүмүүсийн харилцаа, мэдээ мэдээлэл, олон нийтийн сүлжээнээс үүдэлтэй сэтгэл шаналлын эмгэгтэй явжээ. Тэрээр гадаад ертөнц бидний дотоод мэдрэмжид хэрхэн нөлөөлдгийг уг бүтээлээрээ тайлбарлажээ.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Сөрөг мэдрэмжээ орхиж өөрийн дотоод амар амгаланг олох арга ухааныг уг ном зөвлөдөг.

 

 

 

 

 

The History of the World in 100 objects” (Дэлхийн түүхийг өгүүлэх 100 эд зүйл), зохиолч Neil MacGregor

Энэ ном нэг талаас Английн музейн хамгийн сонирхолтой 100 үзмэр, нөгөө талаас хүн төрөлхтний түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн сод бүтээл юм.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Түүхийн явцад мандан бадарч, устан сөнөж байсан соёл иргэншлүүдийн нийтлэг шинж чанарыг орчин үеийн амьдралтай жишсэн нь таны сонирхлыг татах нь лавтай.

 

 

 

 

Life 3.0” (Амьдрал 3.0), зохиолч Max Tegmark

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг MIT-ийн физикийн профессор Макс Тигмарк хиймэл оюун ухааны гайхмаар хүчин чадлын талаар уг номондоо бичжээ. Мөн бидний амьдралд үүсч бий болох олон шинэ боломж, аюул эрсдэлийн талаар өөрийн туршлагаа хуваалцсан байна.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Ижил сэдвийн бусад номоос ялгаатай нь, зохиолч хиймэл оюун ухааны бизнес, албан байгууллагын хэрэглээний талаар бодит туршлагаа ашиглан бичжээ. Ирээдүйд бидний нийгэмд учирч болох аюул эрсдэлээс гадна шинэ боломжуудыг ч өгүүлсэн байна.

 

 

 

 

Everybody Lies” (Хүн бүр худал ярьдаг), зохиолч Seth Stephens-Davidowitz

“Google”-ийн дата шинжээч Сэт Стивенс Дэвидовиц интернетийн бидний амьдралд үзүүлж буй гүн гүнзгий нөлөөг дэлгэн бичжээ.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

"Big data” буюу хүний оюун ухаан боловсруулах боломжгүй их хэмжээний мэдээлэл хэрхэн нийгмийн шинжлэх ухаан, хүний сэтгэлзүй, олон нийтийн харилцааг өөрчилж байгаа талаар уг номд гардаг.

 

 

 

 

 

What does this button do?” (Энэ яадаг товч вэ?), зохиолч Bruce Dickinson

Английн алдарт дуучин, хөгжимчин, энтрепренер, зохиолч, нисгэгч Брюс Дикиснон уг номыг бичжээ. Хөгжим сонирхогч жаал хүү хэрхэн хүнд металл хөгжмийн алдрын оргилд хүрч, иргэний дайны үеэр өөрийн тоглолтоо хийж, онгоц нисгэж, шар айраг исгэж сурснаа өгүүлсэн байна.

 

Маркетерууд яагаад унших хэрэгтэй вэ:

Бүх зүйлийг хийж чадах мэт уг эрхмийн түүх ямар ч хүнд шинийг бүтээх, эрсдэлээс үл айх урам зоригийг өгөх нь лавтай.

 

 

 

 

Эх сурвалж: LinkedIn

TAGS
#Business