• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    113   |  
0

АНУ-ын худалдаа, үйлчилгээний бизнесүүд үндэсний баяр болох талархлын өдрийг тохиолдуулан хар баасан гарагийн хямдрал зарладаг уламжлал нь өдгөө дэлхийн бүх улсад түгсэн гэхэд хилсдэхгүй. Өнгөрөгч жилийн хувьд тус улсын худалдаа үйлчилгээний компаниуд мөн үеэр зөвхөн онлайнаар гэхэд 6.22 тэрбумын орлого олсон рекорд тогтоогоод буй. Тус хямдралыг тохиолдуулан цахилгаан хэрэгсэл, хувцас, хүнс, тоглоомын худалдаа, тэр ч бүү хэл агаарын тээврийн компаниуд ч өөрсдийн  гэсэн онцгой урамшууллаа зарлахаа мартсангүй.  

Хар баасан гараг болон кибер даваа гарагийг тохиолдуулан олон улсын агаарын тээврийн компаниуд хэрхэн зарласан хямдрал зарласныг хүргэж байна.  

Delta

Тийзийн хямдралын хугацаа нь зорих улс, хотоос шалтгаалаад өөрчлөгдөх авч голчлон арванхоёроос-хоёрдугаар сар хүртэлх нислэгүүд хямдардаг  байна.

Зарим тохиолдолд та гуравдугаар сар болон дөрөвдүгээр сарын нислэгийн тийзээ урьдчилан маш хямдаар захиалах боломжтой.  

Дашрамд хэлэхэд та ирэх оны аяллын тийзээ захиалахдаа 350 ам.доллараар хямдруулах эсвэл  бонусаар 35 мянган милл цуглуулах боломжтой. Мөн нислэг, буудлаа хамт захиалбал цочир хямд үнийг танд санал болгоно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Delta-гийн веб хуудсаар зочлоорой.

American Airlines

Энэ үеэр та онгоцны тийз, буудлаа хамтад нь буюу багцаар захиалбал ердөө тийзийн үнээр аяллын багцыг авах боломжийг тус компани санал болгодог.  

Ирэх оны нэгдүгээр сарын 31-нд аялах багцаа энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд захиалснаар тус хямдралыг эдэлнэ.  

Энэ холбоосоор илүү дэлгэрэнгүй мэдээллийн аваарай. 

United Airlines

Ээлжийн амралтаа авч буй таны аялалд зориулан энэ компани томоохон хямдралыг зарладаг. 

Аяллын багц захиалснаар нислэгийн тийзээсээ 600 ам.доллар хэмнэн буудлын үнийг 74 хувь хүртэл хямдруулж, мөн 10 мянган милл хуримтлуулах боломжийг бүү алдаарай. Нислэгээ 12 дугаар сарын 5-нд  захиалснаар тус хямдралыг эдлэх боломжтойг бүү мартаарай.  

Spirit Airlines

Spirit Airlines нь хар баасан гарагт хоёр талын нислэгийн тийзээ 75 хүртэлх хувиар хямдруулдаг. Аяллын багцаа мөн адил 75 хувь хүртэл хямдруулна.

Нэмж хэлэхэд та мягмар болон лхагва гарагт тийзээ захиалснаар энэ хямдралд хамрагдах боломжтой. 12  дугаар сарын нэгний шөнийн нэг цагаас эхлэн захиалгаа хийнэ. Хямдралтай үнээр авсан тийзийн хүчинтэй хугацаа 12 дугаар сарын 10-11 эсвэл ирэх оны нэгдүгээр сарын 14-өөс хоёрдугаар сарын 11 хүртэл байна.

Alaska Airlines

Alaska Airlines нь хамгийн боломжийн үнэтэй тийзүүдийг санал болгодог. Нислэгүүд зорчих чиглэлээс хамааран нэг талдаа 29 ам.доллар хүртэл хямдардаг аж.  

2020 оны нэгдүгээр сарын 7-оос гуравдугаар сарын 11 хүртэлх тийзийг зөвхөн өнөөдөр л авах боломжтой.

Norwegian Airlines

Norwegian Airlines компани холын болон ойрын зайн нислэгтээ энэ өдрүүдэд 30 хувь хүртэл хямдрал зарладаг гэнэ. Арванхоёрдугаар дугаар сарын нэгнээс 2020 оны гуравдугаар сарын 28 хүртэлх хямдралтай нислэгийг та зөвхөн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-нд захиалах боломжтой.

Iberia

Испанийн агаарын тээврийн Iberia компани нь хар баасан гарагийг тохиолдуулан итгэмээргүй хямд үнээр тийзээ борлуулдаг байна. Та арванхоёрдугаар сарын 2-ноос ирэх оны гуравдугаар сарын 27-ныг хүртэлх онгоцны тийзийг  өнөөдөр амжиж захиалснаар хямдралд  хамрагдах боломжтой.  

Ryanair

Европын хамгийн боломжийн үнэтэй агаарын тээврийн  компанид тооцогддог Ryanair нь “Кибер долоо хоног”-ийн бүх өдөр онцгой хямдралуудыг санал болгодог. Та тус компанийн сайтаас хамгийн сүүлийн үеийн хямдралын мэдээллийг аваарай.  

Singapore Airlines

Сингапурын үндэсний агаарын тээврийн компани хар баасан гарагийг тохиолдуулан зарим улсын нислэгтээ багагүй хямдрал зарладаг аж.  Та арванхоёрдугаар сарын 3-нд амжиж тийзээ захиалснаар хямдралд хамрагдах боломжтой.

Air Italy  

Air Italy нь АНУ болон Канадаас Итали хүртэлх хоёр талын нислэгийг энэ үеэр 25 хувь хямдруулж буй. Арванхоёрдугаар сарын 5-наас 2020 оны аравдугаар сарын 24 хүртэлх хугацаанд зорчих тийзээ та маргааш буюу арванхоёрдугаар сарын 3-нд захиалснаар энэ хямдралд хамрагдана.

Aer Lingus

Ирландын агаарын тээврийн тус компани нь АНУ болон Канадаас Ирланд, Европ хүртэлх энгийн нислэгээ 100 ам.доллараар, бизнес ангиллын тийзээ 200 ам.доллараар хямдруулдаг байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 8 хүртэлх тийзээ энэ сарын 3-нд захиалан хямдралд хамрагдаарай.

TAGS
#Business