A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 106 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 106 | |
|
Технологийн салбарын залуу гавал гэгддэг программ хөгжүүлэгч Google-ийн хиймэл оюун ухааны мэргэжилтэн 15 настай Tanmay Bakshi-нь жилийн 1.25 сая ам.доллараар цалинждаг төдийгүй хэд хэдэн аппликэйшн зохион бүтээж, өөрийн номоо хэвлүүлж амжсан юм.
Tanmay-г нэг настай байхад тэдний гэр бүл Энэтхэгээс Канад улс руу цагаачилжээ. Программистаар олон жил ажилласан түүний аав Puneet Bakshi нь хүүгийнхээ сониуч, хурдан суралцдаг авьяасыг анзаарч кодчиллын анхны мэдэгдэхүүнийг заасан гэдэг.
Харин Tanmay бичиг үсэг сурсан цагаасаа эхлэн програмчлалын хэлийг сурах бичиг болон интернетээр өөрөө дэлгэрүүлэн судалжээ. Үе тэнгийн таван настнууд нь шоо, легогоор тоглож байхад Tanmay Bakshi код бичиж сурсан байна.
Bakshi 7 настайдаа өөрийн Youtube сувгаа нээж кодчилол болон веб хөгжүүлэлтийн сургалтын бичлэгээ нийтэлж эхэлжээ. Программ хангамж болон /machine learning/ машин сургалтын талаар хүүхдүүдэд зориулсан мэдлэг дутмаг байдгийг анзаарч программ хангамж сонирхдог үе тэнгийн 100 мянган хүүхдэд кодчиллын анхан шатны мэдэгдэхүүн олгох видео хичээл бэлтгэж эхэлсэн нь өдгөө түүнийг 326 мянган дагагчтай болгоод буй.
Харин 8 настайдаа гар утасны апп хөгжүүлэх талаар бие даан судалж, апп бүтээж Apple-ээс цөөнгүй удаа татгалзсан хариу авсны эцэст жилийн дараа IOS–д зориулсан үржих үйлдэл хийдэг анхны апп-аа Apple store-д байршуулж чаджээ.
Ийнхүү анхны ажлын гараагаа 11 насандаа IBM-ийн Watson AI-д ажилд орсноор технологийн салбарын карьерээ эхлүүлсэн аж. Тэрээр долоо хоногийн дотор л Watson-ий “Tanmay-гаас асуу” хүмүүст мэдлэг олгох асуулт хариултын апп-аа зохион бүтээсэн гэдэг.
Үүний дараагаар Tanmay IBM-ийн өгөгдөл хөрвүүлдэг төсөлд ажиллан, нэг форматтай өгөгдлүүдийг PDF, HTML зэрэг хэл рүү хөрвүүлдэг болжээ.
Тэрбээр IBM-д ажиллах хугацаандаа программ хангамжийн салбарт буй алдааг илрүүлснээр дэлхий дахины IBM-чүүдийн хараанд өртөж хамтран ажиллагсдынхаа ментор нь болж амсан юм.
Тэр цагаас хойш технологийн салбарын акулууд, үндэстэн дамнасан корпорациуд, их дээд сургуулиуд зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хурал, чуулганд хүүд илтгэл тавих санал ирүүлдэг болж ийнхүү түүний нэр дэлхийд түгжээ.
2017 онд Дубайд болсон Knowledge Summit-д тавьсан илтгэлээрээ Дубайн захирагч Mohammed bin Rashid Al Maktoum сангийн хүндэт шагнал болох Ambassador Award-ийг хүртсэн байна. Түүнчлэн IBM-үүлэн технологийн шилдгийн шилдэг ажилтан, IBM Cloud adviser гэх хүндэт шагналын эзэн болжээ.
Энэ хугацаанд хиймэл оюун ухааны машин сургалтыг банк санхүү, эм зүй, эрүүл мэнд, чатбот, хөгжмийн салбарт хэрэгжүүлжээ.
Tanmay IBM-ийн багт цалингүй ажиллаж байв. Харин хөгжүүлсэн апп болох tTables tID Vault, tTable PLUS, tGuess болон “Ask Tanmay” аппаараа мөнгө олдог аж.
Мөн тэрээр Hello Swift! гэх хүүхэд болон анхан шатны программ хөгжүүлэгчдэд зориулан IOS app програмчлал номоо бичжээ. Харин одоо хоёр дахь ном болох "Watson"-оо бичиж байгаа гэнэ.
Түүгээр ч үл барам Реттагийн синдромтой хүүхдүүдэд ярьж сурахад туслах програм хөгжүүлж, хүний тархи болон мэдрэлийн тогтолцоог хиймэл оюун ухааны тусламжтайгаар загварчлах судалгаа хийж буй.
“Хиймэл оюун ухаант мэдрэлийн системийн загварчлал нь хүний эрүүл мэндийн тогтолцоонд маш чухал үүрэгтэйг би ухаарсан. АI-ийн хөгжүүлэлт нь эрүүл мэндийн салбарт хамгийн түрүүнд өгөөжөө өгнө. Машин сургалт нь хүний оролцоотой харьцуулшгүй их өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулж, эрсдэл бага гаргаж, үр өгөөжөө хэдэн мянга дахин илүү хүртээх нь эргэлзээгүй. Энэ бол миний хийхийг хамгийн их хүсэж мөрөөдөж буй зүйл” хэмээн Bakshi хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр ирээдүйд их сургуульд суралцах төлөвлөгөөтэй ч аль сургуульд сурахаа хараахан шийдээгүй байна. Гэхдээ MIT, Стэнфорд, Харвардын судалгааны томоохон хүрээлэнгүүд түүний анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ.
Ирээдүйд компаниа байгуулж, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт, гүйцэтгэлд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй гэнэ. Гэр бүлийнхээ дэмжлэггүйгээр би хэзээ ч мөрөөдлийнхөө төлөө ажиллаж чадахгүй байсан. Тэд намайг бүхий л боломжоор хангасан.
Tanmay-г дараагийн Билл гейтс, Стив Жобс болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Эх сурвалж: cnbc.com
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|