• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    116   |  
0

Уоррен Баффэт, Билл Гейтс, Марк Зукерберг тэргүүтэй дэлхийн тэрбумтнууд бүгд нэгэн ижил дадал хэвшүүлсэн байдаг нь ном унших.

Марк Зукерберг 2015 онд охин Max нь мэндэлсний дараагаар хоёр долоо хоногт нэг ном уншиж дуусгах зорилт тавьж “A Year of Books” challenge эхлүүлж уншсан номынхоо талаар санал сэтгэгдлээ фэйсбүүктээ хуваалцаж эхэлжээ.

Тэрбээр “хүн төрөлхтний түүх, соёлын ялгаатай байдал, итгэл үнэмшил, болон технологи”-ийн сэдэвтэй номуудыг шимтэн уншсан бөгөөд бусад хүмүүст ч дараах номуудыг уншихыг санал болгож байна.

                                                 1.  Ном: "The Muqaddimah"

Зохиолч: Ibn Khaldun

Исламын түүхч Khaldun 1377 онд “The Muqaddimah” буюу “Түүхийн тайлбар” гэх номоо бичиж үлдээжээ. Энэ зохиолоороо дэлхийн түүх, хүн төрөлхтний үүсэл хөгжлийн үйл явцыг тайлбарлахыг оролдсон байна. Khaldun-ы шинжлэх ухаан, судалгааны хувьсгалч хандлага нь түүнийг орчин үеийн социологи болон түүх  судлалын үндсийг тавьсан эцэг хэмээн нэрийдэхэд хүргэсэн юм.

Марк Зукерберг: “Долоон зууны тэртээ хүн төрөлхтний итгэсээр ирсэн мэдлэг нь өнөөдөр үгүйсгэгдэж байна. Тухайн үеийн хүмүүсийн итгэл, үнэмшил ертөнцийг үзэх үзлийг хамтад нь авч үзэх нь үнэхээр сонирхолтой”.

                                                    2.  Ном: 'The New Jim Crow'

Зохиолч: Michelle Alexander

Номын зохиолч Ohia-гийн их сургуулийн профессор, иргэний эрх зүйн өмгөөлөгч Alexander энэхүү номоороо гэм зэмгүй хар арьст эрчүүд “хар тамхины дайн”-ы хилс хэрэгтэн болж, нийгмийн доод давхарга хэмээн ад үзэгдэж буй үйл явдлыг шүүмжилдэг.

Марк Зукерберг: "Миний дотны хүмүүс эрүүгийн эрх зүйн хувьслын талаар сонирхдог байсан надад энэ номыг санал болгосон".

                 3.  Ном: "Why Nations Fail"

Зохиолч: Daron Acemoglu, James A. Robinson

Энэ номыг MIT-гийн их сургуулийн судлаач Daron Acemoglu болон Harvard-ын улс төр судлалын эрдэмтэн James A. Robinson нар хамтран бичиж 2012 онд хэвлүүлжээ.

Inclusive governments-буюу бүх нийтэд хүртээмжтэй, эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг дэмждэг засгийн газар, extractive governments-буюу тодорхой институц, цөөн хүрээнд үйлчилдэг хаалттай засгийн газар гэсэн хоёр төрлийн төр нь улс үндэстний хөгжил дэвшил болон уналт доройтолд хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлдэг. Мөн эдийн засгийн өсөлт нь улс орны урт хугацааны тогтвортой байдлын илэрхийлэл болж чаддаггүйг энэ номонд олон орны жишээн дээр тайлбарласан.

Марк Зукерберг: "Дэлхийн гүрнүүдийн улс төрийн тогтворгүй байдал, уналт доройтлыг шалтгааныг ойлгоход энэ ном тусална."

                          4.  Ном: "The Rational Optimist"

Зохиолч: Matt Ridley

Шинжлэх ухаанч Matt Ridley-гийн 2010 онд бичсэн уг зохиолд нийгэм болоод зах зээлийн хөгжлийн эх үүсвэр нь хэр чөлөөтэй байна улс төдий чинээ хурдан хөгждөг тухай өгүүлдэг.

Марк Зукерберг: "Эдийн засаг, нийгэм нь улс төрөөс хараат байдаг гэсэн Why Nations Fail номын үндсэн томьёог сөргүүлсэн энэ номыг уншиж өөрийн оюундаа харьцуулалт хийхийг санал болгож байна."

                         5.  Ном: 'Portfolios of the Poor'

Зохиолч: Daryl Collins, Jonathan Morduch, Stuart Rutherford болон Orlanda Ruthven

Судлаач Daryl Collins, Jonathan Morduch, Stuart Rutherford болон Orlanda Ruthven нар Бангладеш, Энэтхэг, өмнөд Африкийн орнуудын нийгмийн доод давхаргын хүмүүсийг 10 жилийн турш судалсны үндсэнд тус номыг бичжээ.

Марк Зукерберг: “Дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь өдөрт ердөө 2.5 ам.доллараар цалинжиж амьдардаг бол нэг тэрбум гаруй хүн нэг өдрийн хөдөлмөрөө нэг ам.доллараар үнэлүүлдэг. Энэ номыг уншсанаар тэдгээр хүмүүсийн амьдралыг бодитой ойлгон хэрхэн тусалж чадах талаарх гаргалгаар олж харах боломжтой.” 

           6.  Ном: “World Order”

Зохиолч: Henry Kissinger

АНУ-ын төрийн департментийн сайд, нэрт дипломатч Henry Kissinger нь “World Order” буюу “Дэлхийн дэглэм” хэмээх номоо 2014 онд хэвлүүлжээ. Тэрээр номондоо дэлхийн улс төрийн дэглэмийн үүсэл, энэ дэглэмийн хэв шинж, давуу болон сул талыг маш олон орны жишээн дээр тайлбарласан байна.

Марк Зукерберг: "Энэ ном бол гадаад харилцаа болон бид дэлхий нийттэй хэрхэн эвсэг харилцааг бий болгох тухай бүтээл. Сүүлийн үед миний санаагаа чилээх болсон асуудал болох бид хүүхдүүдэдээ ямар нийгмийг үлдээх вэ гэдэг тухай энэ номонд дэлгэрэнгүй өгүүлдэг."

             7. Ном: The Varieties of Religious Experience

Зохиолч: William James

Америкийн нэрт философич William James-ийн бичсэн энэ ном нь шашны ухагдахууныг тайлбарласан онолуудын тойм төдийгүй, хүмүүс шашинд ямар нэгэн утга агуулга оноож, хэрхэн амьдралын зовлон бэрхшээлээс гэтэлгэгч хүч хэмээн итгэдэг талаар өгүүлдэг.

Марк Зукерберг: "Би "Sapiens"-аас хүний амьдрал дахь шашны нөлөөллийн хувьслын талаахр өгүүлэх бүлгийг уншиж байсан. Харин тус номоос энэ санааг илүү дэлгэрүүлж уншлаа."

                             8.Ном: Creativity, Inc

Зохиолч: Ed Catmull

Pixar компанийн түүхийг өгүүлэх энэ ном нь хэрхэн бүтээлч хувь хүн, хамт олныг бий болгох талаар өгүүлдэг.

Марк Зукерберг: "Би Pixar зэрэг томоохон компанийн хөл дээрээ боссон түүх болон иноваци, бүтээлч санааг хэрхэн ажил болгосныг унших дуртай."

              9. Ном: The Structure of Scientific Revolutions

Зохиолч: Thomas S. Kuhn

Философид сонирхолтой физикч хүний заавал унших ном бол гарцаагүй The Structure of Scientific Revolutions юм. 

Анхны хувилбар нь 1962 онд хэвлэгдсэн энэ ном шинжлэх ухааны хувьсал, өнөөгийн дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөөгөөрөө бүх цаг үеийн шилдэг бүтээлд тооцогдоно. Түүнчлэн Стэнфордын философийн нэвтэрхий тольд “хамгийн олон бүтээлд эх сурвалж болсон” номын нэгт зүй ёсоор багтжээ.

Марк Зукерберг: "Шинжлэх ухааны ололт амжилт нь  нийгмийн хөгжлийн хурдасгуур, “нийгмийн сайн сайхан руу түлхэгч хүч” ажээ.

                          10. Ном: Dealing with China

Зохиолч: Henry M. Paulson Jr.

Зукерберг сүүлийн жилүүдэд Хятадын түүх, соёлыг эрчимтэй судалж буй. Тэрээр Мандарин хэл сурч байгаа бөгөөд хэтийн зорилго нь Хятадад фэйсбүүкийн хэрэглээг хүлээн зөвшөөрүүлэх гэнэ.

Марк Зукерберг: "Сүүлийн 35 жилийн хугацаанд БНХАУ нь хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг болон нийгмийн тогтолцооны томоохон шилжилтийг хийсэн. Олон сая хүнийг ядуурал, доройтлоос гаргаж сэргэн мандсан түүхээс бидэнд суралцах зүйл их бий."

Эх сурвалж: businessinsider.com

 
TAGS
#Business