• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    201   |  
0

Нүүр 250 мянга, хүний бие нийтдээ 700 мянга гаруй биеийн хэлэмжийг илэрхийлж, хором мөч тутам таны эргэн тойронд эерэг болон сөрөг дохиог түгээж байдаг ажээ. Эдгээр биеийн хэлэмж нь таны хувийн болон ажил хэргийн харилцааг сайжруулах, эсвэл бүр сэв суулгах ч эрсдэлтэй юм. Тэгвэл хүн бүрийн анхаарч сайжруулах хэрэгтэй 14 биеийн хэлэмжийг Forbes сэтгүүл онцолжээ:

1. Харц тогтохгүй байх

Таны харц ярилцаж буй хүндээ бус эргэн тойрондоо “тэнэж” гүйх нь яриаг сарниулахын зэрэгцээ үл хүндэлж буй сэтгэгдлийг бий болгодог байна.

2. Нүдрүү харахгүй байх

Бусдын нүдрүү харж ярихад анхаарал нь сарнидаг, сандардаг хүмүүс бий. Тэгвэл хүмүүс ярилцахдаа нүд нүдрүүгээ харах нь итгэлцэл, нээлттэй байдлыг бүрдүүлдэг гэдгийг судалгаагаар баталжээ.

3. Утасруугаа ширтэх

Хүнтэй харилцаж байх үедээ утсаа далд хийх нь соёлтой үйлдэл билээ. Учир нь гар утас анхаарал сарниулж, амьд харилцаа бий болгоход ихээхэн саад учруулдаг.

4. Сонсохгүй байх

Ярилцаж буй хүнээ чин сэтгэлээсээ сонсох нь ажил хэргийн харилцааг хялбаршуулахын зэрэгцээ хувийн харилцааг ч бат бөх болгоход тусалдаг байна.

5. Хэт хурдан ярих

Хурдан ярих, тасралтгүй нүд цавчих нь сандрал, үл итгэлцлийг илтгэдэг ажээ. Хэрэв танд хүний нүдрүү харахад эвгүй байдаг бол духруу нь харах аргыг туршиж үзээрэй. Духруу харах нь нөгөө хүндээ нүдрүү нь харж байгаа мэт харагддаг!

6. Хувийн орон зайд халдах

Хэн нэгний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтрэх нь харилцааг хамгийн хурдан сэвтүүлдэг зүйлийн нэг юм. Үүнээс сэргийлэх нэгэн зарчим нь бусад хүнээс хамгийн багадаа 40-50см-ийн зайг хадгалах юм.

7. Бусдын ярианд хариу үйлдэл үзүүлэхгүй байх

Нүдрүү нь харах, толгой дохих, инээмсэглэх зэргээр хүний яриаг сонсож буйгаа илтгэх нь эерэг сэтгэгдэл, хүндлэлийг илэрхийлдэг байна. Тиймээс та ярилцаж буй хүнтэйгээ санал нийлэхгүй байсан ч сонсож буйгаа илтгэж байх нь чухал ажээ. 

8. “Гэхдээ” гэдэг үгийг хэт их ашиглах

“Гэхдээ” гэдэг үгийг хэт их ашиглах нь нөгөө талын хүсэл сонирхлыг үл ойшоох, шалтаг тоочиж буй мэт харагдах зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.

9. Биеэ хааж халхалсан байрлал авах

Хаалттай, хумигдмал биеийн хэлэмж нь ажил хэргийн харилцаанд саад хийдэг ажээ. Тиймээс өөрийгөө харилцахад хялбар, ярилцахад нээлттэй гэдгийг илтгэх байр байдлыг ямагт хадгалах нь чухал юм.

10. Гараа элгэндээ эвхэх

Хүнтэй ярилцахдаа гараа элгэндээ эвхэх нь биеийн хэлэмжийн хамгийн түгээмэл алдааны нэг юм. Энэхүү байрлал нь хүйтэн хөндий, зайгаа барьсан мэдрэмжийг нөгөө хүнд өгдөг байна.

11. Нүүрээ үрчийлгэх

Олон хүн яриан дундаа нүүр нь хэрхэн хөдөлж буйг анзаардаггүй. Хэрэв та ярих үедээ үрчийх буюу ууртай царай гаргадаг бол түүнийг зогсох, төв царай гаргахыг хичээх, үг яриагаар ярьж буй хүнээ ойлгож сонсож буйгаа илэрхийлж байх нь чухал ажээ.

12. Бөгтийх

Биеэ цэх авч явдаг хүмүүс өөртөө итгэлтэй байдал, эрч хүчийг эргэн тойрондоо илтгэдэг байна. Тиймээс ямар ч харилцааны үед биеэ цэх авч явах чухал юм.

13. Хангалттай инээхгүй байх

Инээмсэглэх нь таны эргэн тойрон болоод танд өөрт ч аз жаргалын эерэг уур амьсгалыг төрүүлдэг ажээ. Дээр инээмсэглэл хүнийг харилцахад нээлттэй байдлыг илтгэдэг байна.

14. Гар барилт хэт хүчтэй эсвэл сул байх

Гар барих нь анхны сэтгэгдэл төрүүлдэг чухал хүчин зүйлсийн нэг билээ. Сул гар барих нь өөртөө итгэлгүй, дорой байдлыг илтгэдэг бол хэт чанга атгах нь догшин, дээрэлхүү зан чанарыг үлдээх эрсдэлтэй.

Эх сурвалж: Forbes

TAGS
#Business