• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    112   |  
0
Бангладеш фермер

Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр Бангладеш улсад үер усны аюул эрс нэмэгдэж, жилийн найман сард байгалийн гамшиг тохиох өндөр эрсдэлтэй байдаг болжээ. Хувьсан өөрчлөгдөж буй энэ нөхцөлд тус бүс нутгийн будаа тариалан, тахиа өсгөх зэрэг хөдөө аж ахуйн уламжлалт хэлбэр хүчин мөхөстөж, олон сая хүн ядууралд өртөх, цаашлаад өлсгөлөнд нэрвэгдэх аюултай болоод байна.

Бангладеш улсад цаг уурын өөрчлөлт ихээр нөлөөлж байна

Тэгвэл Бангладеш улсад төрийн бус байгууллагууд фермерүүдийг нугас өсгөхөд тусалж эхэлжээ. 

Тахиа биш нугас өсгөхөд хялбар шалтгааныг нэгэн фермер:

“Нугас сэлж чаддаг” 

хэмээх энгийн үгээр тайлбарлажээ.

Тахиа нь чийгтэй нойтон нөхцөлд халдварт өвчинд өртөмтгий, халуун хүйтний нөлөөнд эмзэг байдаг бол нугас өсгөхөд эдгээр дутагдал төдийлөн байдаггүй аж.

Нугасыг тахиатай адил мах, өндөгний зориулалтаар өсгөж болох бөгөөд ердөө 20 нугастай эхэлсэн фермерүүд ч нэмэлт сургалт, бизнесийн зээлд хамрагдан хэдэн мянган нугастай болж, өдөрт 500 өндөг хурааж, орлогоо 10 дахин нэмэгдүүлж чаджээ.

Эх сурвалж: The Atlantic

TAGS
#Business