A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |
|
1. Карантиний үед сошл дээр яаж шинэ хэрэглэгчид олох вэ?
-Хуучин байгаа харилцагчдаа сайн тойгло. Тэдэнд илүү тусал. Амархан хаяад явах шинэ хэрэглэгчдээс болгоомжил.
-2. Одоо үл хөдлөх худалдаж авах уу, яах уу?
-Байдал тодорхой болтол хэрэггүй. Бүх хүний орлого таг 0 болно гэж хэн ч төсөөлөөгүй.
-3. Энэ бүхний дараа бизнесүүдэд ямар өөрчлөлт гарах бол?
-Бүх юм онлайн болно. Жинхэнэ утгаараа дижитал шилжилт хийгдэнэ.
-4. Том байгууллага дотор дэвшье гэж зорьж байгаа залуухан хүнд юу зөвлөх вэ?
-Ажилтай байгаадаа л баярла.
5. Данс нь улайх дөхсөн жижиг бизнесүүд цалингаа яаж тавих вэ?
-Тэд чадахгүй. Энэ цаг үеийн хамгийн том гамшиг нь үүнд оршиж байгаа.
6. Дотор хэцүү байнаа, яах уу?
-Өдөрт хэдхэн минутыг л паникдахад зарцуул. Чи саруул оюун ухаангүйгээр энэ цаг үеийг давахгүй.
7. Хувиараа орлогоо залгуулдаг хүнд юу зөвлөх вэ? Риалтор байгаа юмаа, би.
-Байгаа харилцагчдыгаа яаж баярлуулах вэ гэж бод. Хэцүү үед тусалсан, хэрэг болсон хүнийг хүн мартдаггүй юм.
8. Энэ пандемикийн дараа ямар сайхан үр дүн гарах бол?
-Гэрээсээ ажиллаж сурна. Хүмүүс биенийхээ үнэ цэнийг ойлгоно. Бид илүү нэгдмэл болно.
9. Яг энэ үед юунд хөрөнгө оруулбал хамгийн сайн бэ?
-Өөртөө.
10. Та жижигхэн бизнесмэн байсан бол өдийд яаж байх бол? Хаах уу, хүмүүсээ ажиллуулах уу?
-Хэцүү асуулт. Олон бизнест сонголт алга даа. Хааж байна.
11. Хямралд өөрийгөө яаж бэлдэх вэ?
-Хямралыг бизнесүүд давдаг. Харин бүрэн зогсолтыг давдаггүй. Сайн нь юу вэ гэвэл бид асуудал юунд байгааг мэдэж байгаа. Юу үүнийг зогсоохыг ч бас мэдэж байгаа.
12. Энэ бүхний дараа хүмүүс бизнест орохоос айдаг болох болов уу?
-Үгүй байх. Гэхдээ чи айж байгаа бол заавал Б план тай бай. Өөртөө л эцсийн эцэст найд.
13. Манай орлого нойл заах дөхөж байна. Гэхдээ би зээл авч чадна. Авчих уу, яах уу?
-Авч чадаж байвал ав. Угаасаа бүх бизнесүүд өчнөөн сараар нойл заана. Тэр үед хэрэгтэй.
14. Төгсөөд хоёр жил болж байна. Илүү цагаар ажиллаж, маш их стресстэж байгаа. Жаахан илүү орлогын төлөө ингэж зовох хэрэг байна уу?
-Амьдрал үргэлж стресстэй л байна. Өсөж томоръё тусам чинь стресс нэмэгдэх л болно.
15. Ямар салбарууд тэсэх бол, одоо?
-Зардлаа хамгийн сайнаараа тана. Тэгж чадаагүйнүүд нь шууд будаа болно.
16. Аль нь илүү орлогыг авч ирэх вэ? Бүтээгдэхүүн, эсвэл баг? Альруу нь илүү анхаарах вэ?
-Хүн. Бараа өөрийгөө зардаггүй юм.
17. Рестораны салбарыг яаж аврах вэ?
-Юу ч аврахгүй. Хүргэлтийн үйлчилгээ л аварна.
18. АНУ-с Хятадын үйлдвэрлэлээс хамаарах нь багасах болов уу? АНУ д ажлын байр нэмэгдэх болов уу?
-Хэсэгтээ тэгнэ. Гэхдээ урт хугацаандаа буцаад өмнөх шигээ л болно.
19. Үл хөдлөхийнхөнд юу гэж хэлэх вэ?
-Ичээндээ ор. Юмс намжтал хэн ч байр, байшин авахгүй.
20. Хүмүүс ажлынхаа хамгаалалттай сүлжээнээс гарч, гэрээсээ ажиллаж байна. Хакерууд энэ цонхыг ашиглана даа?
-Тэгнэ. Одоо бол хакеруудыг жаргадаг үе.
21. Та жижиг бизнесүүдэд зөвлөгөө өгөөч?
-Бэлэн мөнгөө хураа. Шуурганы улиралд бэлд.
22. Франчайз бизнесрүү одоо орвол яадаг бол?
-Битгий ор. Энэ хэр удахыг баримжаалахгүйгээр бүү хөдөл.
23. Надаа шинэ бүтээгдэхүүний санаа байгаа юм. Одоо дайраад гаргачих уу? Хүлээх үү?
-Хүлээ.
24. Хугарлын цэг дээрээ очоогүй, сарын алдагдал хүлээдэг стартап компани яах вэ?
-Улс чинь тусалж магадгүй. Мэдээлэлтэй ойр бай.
25. Нүүр нүүрээ тулж юмаа зардаг бизнестэй юм л даа. Видео уулзалт арай л болохгүй байна. Яах вэ?
-Дасан, хувьс. Эсвэл чад. Бүтээгдэхүүнээ арай өөр алсаас зарж болдог маягаар танилцуулах гэж хичээ.
26. Бизнесүүд гэрээсээ ажиладаг маягтай болчихлоо. Буцаад хэвэндээ орох болов уу?
-Үгүй. Хэзээ буцаж нормал болохгүй. Энэ бол одоо шинэ нормал болсон.
27. Бизнесүүд одоо ажилчдаа хэрхэн санхүүгийн хувьд хамгаалах вэ?
-Маш хэцүү. Эхний ээлжинд бизнес чинь тэсэх ёстой.
28. Хүнсний хангамж, аюулгүй байдалд таны санаа зовж байна уу?
-Санаа зовохгүй байна..Хангамж удаашрах л байх үсрээд.
29. Улс жижиг бизнесүүдэд туслах хэрэгтэй юу?
-Түрээс чөлөөлөлт, өршөөл энэ тэрийн хэлбэрээр туслах хэрэгтэй.
30. Бүтээгдэхүүн, барааны хомстол үүсэх болов уу?
-Санаа зовохгүй байна. Импорт явж л байна.
31. Одоо үед хөрөнгө оруулалт авахад хэр вэ?
-Маш хэцүү дээ. Гэхдээ чамд өдийд хүн хөрөнгө оруулъя гэж байгаа бол чи бараг өөрөө болчихоор сайн байнагэсэн үг шүү.
32. Манайх том компанид нийлүүлэлт хийдэг юмаа. Одоо яадаг билээ?
-Сайн цаг иртэл, хамгийн муугаараа тооцоол өөрийгөө бэлд.
33. Манай аавын бизнес уг нь сайн яваа. Одоо өргөжүүлье, өөр орлогын үүсвэр гаргая гэж бодоод байна. Яах уу?
-Мэддэг юмаа л хий.
34. Бизнесийг хийдэг байдаг одоо өөрчлөгдөх болов уу?
-Хэдийн өөрчлөгдчихсөн байна.
35. Хөрөнгийн зах зээл миараад байгаа нь хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө гаргах гэж яарснаас болж байна уу?
-Нэг талаар тийм. Ноогдол ашиг хуваарилж чаддаггүй компанийн хувьцаа гэж ямар л хэрэгтэй юм байх вэ дээ өдийд.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|