• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    113   |  
0

Коронавирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал том, жижиг гэлтгүй бүхий л бизнесийн салбарт, цар хүрээг хамарсан хүчтэй давлагааг үүсгэж эхэллээ. 

Тэгвэл бизнесийн акулууд хямралын үед хэрхэн ухаалаг маркетинг хийх аргуудаасаа хуваалцсаныг түүвэрлэн хүргэж байна.

Коронавирусийн үед  бизнестээ хэрэгжүүлэх маркетингийн санаанууд

  • Бүү сандарч тэвд. Стратегиэ дахин тодорхойлж бизнесээ авч гарах арга замыг эрэлхийлэхэд хичээл зүтгэл болон цаг хугацаагаа зориул.
  • Харилцагч болон ажилчдаа халамжилж, дэмжих тал дээр хэрхэн нөөц боломжоо хуваарилж байгаагаа харуул.
  • Манлайлах ур чадвар болон хэрэгжүүлж буй шинэ санаа бүрийнхээ ахиц, мөн бизнес тань тасалдахгүй үргэлжилж байгааг танилцуулах. Энэ нь танай байгууллагын нэр хүндэд эерэг нөлөөллийг бий болгож, хамтрагчдад чинь итгэлцэл төрүүлнэ.
  • Зах зээлд юу болоод байгаа талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар хэвлэл мэдээллийн түншүүдээ тултал ашиглах.
  • Урьдчилан төлөвлөсөн, хэрэгжүүлээд эхэлсэн маркетингийн ажлуудаа эргэн харж, цаг үе, нөхцөл байдалтай хэрхэн холбогдож буй эсэхийг эргэн харж, сайжруулах.
  • Бүтээлч кампанит ажил эхлүүлэх.

Тухайлбал, Испани дахь IKEA дэлгүүр нь YoMeQuedoEnCasa буюу би гэртээ үлдэнэ гэсэн гарчигтай янз бүрийн нөхцөл байдалтай гэртээ байгаа хүмүүсийн зургийг танилцуулах байдлаар сурталчилгаа хийжээ.

  • Бизнесийн тань үйл ажиллагаа доголдож эхэлсэн ч хэрэглэгчдээ алдахгүйн тулд, сошиал медиагаар дамжуулан анхаарал халамж тавих байдлаар харилцаагаа бэхжүүлээрэй. Худал итгэл үнэмшил эсвэл айдас аль алийг нь бүү төрүүл. Хэрэв эдгээрийг хийх хангалттай цаг зав, туршлага байхгүй бол мэргэжлийн хүмүүст даалга.
  • Өөдрөг, эерэг хандлагыг үргэлж түгээ.

Ингэхдээ хэрэгжүүлэх стратегиэ богино, дунд, урт хугацааны шатлалд хуваарилж үе шаттай шинэчлэл хийхийг  бизнесийн акулууд зөвлөж буй юм.

Богино хугацааны шийдэл

Үүнд нэгээс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа багтах буюу хямралын оргил үед авч арга хэрэгжүүлэх арга хэмжээ багтана. Таны бизнесийн цар хүрээ, салбарын онцлогоос хамаараад цар тахал эерэг эсвэл сөрөг, том эсвэл ялихгүй үр нөлөөтэй байж болно. 

Хамгийн чухал нь хялбар өөрчилж болох зүйлсийг нэн түрүүнд хийх хэрэгтэй. Тухайлбал, сошиал медиа сурталчилгаа, хайлтын илэрцийн сурталчилгаа, видео болон бусад бүх төрлийн дижитал сурталчилгааг илүү нарийвчлан шинжилж, шаардлагатай гэж үзвэл сайжруулалт хийх хэрэгтэй.

Таны анзаарсанчлан томоохон ресторанууд үнэгүй хүргэлтийн үйлчилгээ санал болгож эхэлсэн. Үйлчилгээний бизнесүүдийн хувьд сошиал медиа болон хайлтын систем дэх сурталчилгаа, веб сайтын контент болон мэдээлэл нь даруй шинэчлэгдсэн байна.

Дунд хугацааны шийдэл

Дунд хугацааны шийдэлд 3-8 сарыг хамаарна. Энэ хугацаан дахь өөрчлөлт нь богино хугацааных шиг огцом биш ч та амжилт олохын тулд бизнестээ стратегийн шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Дунд хугацаанд ямар тактик төлөвлөж буйгаа болон гүйцэтгэл, хуучирсан арга барил энэ хугацаанд багтааж үнэлээрэй.

Бүхий л бизнесийн үйл ажиллагаа түр хугацаанд сааталд орсон энэ үед хамгийн чухал, эрэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ тодорхойлж, түүнийгээ дунд хугацааны голлох зорилго болгоорой. Мөн энэ хугацаа үр өгөөжгүй хөрөнгө оруулалтаа эргэн харж, тухайлан авч үзэж ажиллахад таатай цаг үе юм. 

Хэрэв таны бизнесийн дунд хугацааны зорилго тань  үйл ажиллагаа доголдсон, маш бага орлоготой ажиллаж байгаа ч зар сурталчилгаа болон маркетингтаа ач холбогдол өгөхөө мартаж болохгүй. Хямралын үед олон бизнес тэсэж үлдэхийн тулд чармайж байгаа тул танай компани ялгарлыг бий болгох хэрэгтэй.

Урт хугацааны шийдэл

Урт хугацааг та нэгээс гурван жил хүртэл төлөвлөж болно. Нөхцөл байдлыг тодорхойлох шидэт толь байхгүй тул урт хугацааны өөрчлөлтийг энэ үед хийх нь тийм ч таатай биш. Шинэ нөхцөл байдалд дасан зохицоход бэлэн байх хэрэгтэй. 

Бизнесийн үйл ажиллагаа доголдсон бол яаран дүгнэлт хийж, урт хугацаандаа үр дагавар нь арилахгүй огцом шийдвэр гаргахаас сэргийлээрэй.

Хамгийн гол нь сандарч тэвдэхгүйгээр өдөр бүр цахимаар болон зурагтаар урсаж буй тоон мэдээлэл, өгөгдлийг бизнесийн үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглах хэрэгтэй. Таны найз нөхөд, өрсөлдөгч, түншүүд бүгд тантай ижил нөхцөл байдлыг даван туулж байгаа. Энэ мөчид л чадах чинээгээрээ хичээвэл хонгилын үзүүрт гэрэл цухуйна.

Эх сурвалж:

 

TAGS
#Business